1. 1995 онд найруулагч Жон Лассетер Уолт Дисней кино компанийн захиалгаар 3G хэмжээст дүрс бүхий анхны бүрэн хэмжээний (CGI) хүүхэлдэйн кино хийсэн нь "Тоглоомын түүх" байлаа. үүнээс өмнө анимацийг бодит зураг авалттай хамт ашиглаж байсан ч ийнхүү бүх зүйлс нь энэ технологиор хийгдсэн анхны бүрэн хэмжээний кино байсангүй. Тийм ч учир "Тоглоомын түүх" эзэндээ "Оскар" авчирсан Шилдэг зохиол, шилдэг дуу хөгжим, шилдэг дуу оруулалт гэсэн номинацуудадыг авчээ. 1995 оны ашиг орлогоороо тэргүүлэгч, шилдэг кино болсон билээ.2. "Бөгжний эзэн" кинон дээр гардаг нүсэр том тулаануудыг massive хэмээх програмын тусламжтайгаар хийжээ. Энэ нь цөөн хүний тусламжтайгаар хараа гүйцэхгүй өргөн талбайг хамарсан, олон хүнийг оролцуулсан тулаан бүтээж чаддаг программ аж. Түүний гол онцлог нь, тулаанд оролцож буй дайчин бүр өөр өөрийн гэсэн ухаантай байх бөгөөд хэрхэн байлдахаа өөрөө бодож, өөрөө үйлдлээрээ хийдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл дайчин бүрт анимаци хийгдэхгүй гэсэн үг. Ийм учраас 70.000 орчим хүн оролцсон дай
ашигласан нь киног сайхан болгосон.
5. Wire-fu хэмээх технологи жүжигчнийг толгой эргэм хурдаар явах, эргэлдэх, өндөр дээрээс огцом хурдаар унах, агаарт тогтох боломжийг өгдөг. Иим эффектүудийг "Чарлигийн сахиусан тэнгэр" кинонд их ашиглажээ.
6. Косметик тусгай эффектүүдийг чадварлаг хийснийхээ ачаар Грэг Кэнном, Уэсли Уоффорд нар "200 настай хүн" киногоороо Оскар авсан юм. Тэд хүний дүр төрхийг арьстай маш адилхан, нүүрний хувирлыг сайтар гаргадаг, хамгийн гол нь урт хугацаанд хэрэглэх боломжтой силиконоор бий болгосон юм. өмнөх силикон арьсыг удаан хэрэглэж болдоггүй байжээ.
7. Airstar бөмбөлөг. Францын Airstar кинонд зөөлөн, нэгэн жигд гэрлээр асар том буюу 1.000-30.000 гаруй метр квадрат талбайг гэрэлтүүлэх боломжтой гэрэлтүүлэгч бөмбөлгийг ашиглажээ. Өмнө нь буюу 1995 онд ийм бөмбөлөг ашигласан ч ийм асар том талбайг гэрэлтүүлж чаддаг нь анхных юм.
8. "Оддын дайн-2"-т ашигласан камер бол Sony үйлдвэрийн тоон системтэй камер. Тус камераар хийсэн бичлэгээ 35 мм-ийн өргөнтэй хальсанд буулгахад ямар ч чанарын алдагдал гардаггүй. Дэлхийн шилдэг, супер эффектүүдийг өөртөө щингээсэн, гайхамшигт кинонуудыг бүтээхэд энэ камерын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их.
9. Маш сайн хөдөлгөөнтэй "гар" камер бий болсноор их мөнгө зарцуулахгүйгээр амьд зураг авалт хийх боломжтой болсон. "Блэрээс ирсэн шулам" киноноос үүнийг ажиглаж болно.
10. Apple-ийн "Final Cut Pro" эффект оруулагч төхөөрөмж 1999 онд бүтээгдсэн. Бүрэн хэмжээний киноны монтаж хийхэд зориулагдсан, бэлэц болсон материалыг шалгаж, редакторлодог. Маш олон ажилтнуудын ажлыг хөнгөвчилж өгснөөрөө Холливудад бас нэгэн дэвшлийг дагуулсан.
src: Өнөөдрийн Монгол
Нөгөө Терминатор 2-т Камероны ашигласан эффектүүдээс юм байна уу. Бүр 90 онд шүү дээ. Бас 95 оны Оскар авсан Форест Гамп дээр жүжигчнээ хөлгүй харагдуулах, бас жүжигчнийг дээр үеийн бодит бичлэгт нэмж оруулах технологи энэ тэр ашигласан гээд л тухайн үедээ шуугиад байсан санагдана. Тэр талаар юм байна уу хө.
ReplyDeleteТун сонирхолтой бичлэг байлаа.
ReplyDelete