Space Blogger Images

Google-ийнхэн gmail -дээ хязгааргүй багтаамж амлаад байгаа. Гэхдээ blogger дээр ийм дураараа дургиад байж болохгүй. Ихээхэн зураг өөрөөсөө upload хийж post оруулдаг блогчин байвал анхаараарай. Blogspot-ынхон яг 1024mb=1Gb хэмжээтэй зургийн сав бидэнд бэлдсэн байдаг. Өөрийн ашигласан хэмжээгээ харахыг хүсвэл post editor-ын add image гэсэн товчоор гарч ирэх цонхны доор буюу зурагт цэнхэр сумаар заасан газарт харуулна. Тийм болохоор өөрийн post-лож байгаа зураг интернет-д байрлаж байвал add an image from the web гэсэн сонголтоор url-аар оруулж байхыг зөвлөж байна. Таны upload хийсэн зурагнууд бүгд таны Picasa-руу орж байдаг учир ийшээ орж upload хийчээд ашиглаагүй зурагнуудаа устгаж зарим зурагнуудаа зассанч болох юм.
Хэрэв үнэхээр өөрөөсөө upload хийж оруулахаас өөр боломжгүй бол зургийнхаа хэмжээнд анхаарлаа хандуулаарай. Зургийг заавал томруулж харах шаардлагагүй бол яг ашиглах хэмжээ хүртлээ багасгасан зураг оруулах нь ашигтай. Энэ нь таны агуулахын хэмжээнд болон блогийн ачаалалтын хурданд сайн нөлөө үзүүлэх болно.
Хурд гэснээс блогоо чимж байна гээд хэтэрхий их хэмжээтэй зураг мөн ачаалал үүсгэх флаш зэргийг оруулахгүй байвал зүгээр гэж хувьдаа боддог шүү.

Холбоотой мэдээлэл

1 comment:

  1. suuliin ued manai blog ih udaad baidag bolson tegvel uund baigaa yum bolov uu, negent huulsan zuragnuudaa ahij ter postondoo uurchlult oruulahguigeer jijigruuleh ch yumuu bagasgah arga baigaa bolov uu. yamar ch baisan ih heregtei medeelel yum baina, bichihee l medhees ene metiig anzaarahgui l yum baina shd. tnx!

    ReplyDelete