Showing posts with label social. Show all posts
Showing posts with label social. Show all posts

Facebook хайлтын системээр өрсөлдөнө

Саяхан IPO гаргасан Facebook санхүүгийн хувьд эвгүй байдалд орсон ч хэрэглээний хувьд улам л тэлсээр байна. Өнгөрсөн11-ны өдөр The Crunch Disrupt танилцуулга дээр залуу тэрбумтан Mark Zuckerberg оролцсон байна. Тэрээр Facebook-ын хэдийн зорилго хөгжлийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин энэ мэдээллийнхээ гол болгож facebook өөрийн хайлтын системээ улам сайжруулж google-тэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхээр зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр хэлэхдээ "Facebook-ын хайлтын талбарт өдөрт 1 тэрбум илүү хайлт хийгддэг. Хэдий өндөр дүн сонсогдож байгаа боловч бид үүнийг хөгжүүлж ямар нэгэн зүйл хийгээгүй. Харин одоо бид энэ дээр ажиллаж байгаа." гэсэн байна. Мөн тэрээр өөрсдийн сурталчилгааны зах зээлээ гар утасан дээр түлхүү явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.

Facebook-ын үндсэн хайлтын систем одоогоор Microsoft-ын bing-г ашиглаж байгаа юм. Хэрэв тэд өөрсдийн хайлтын системийг амжилттай бий болгож чадах юм бол Bing-ын хувьд хэцүүхэн ирээдүй хүлээж байна гэж ойлгож болох нь ээ.

Microsoft өөрсдийн олон нийтийн сүлжээ цахим хуудсаа нээлээ

Microsoft-ынхон өөрсдийн so.cl гэсэн олон нийтийн сүлжээ цахим хуудсаа албан ёсоор нээлээ.

Вэбсайтын загвар нь хэрэглэгч өөрийн хайж олсон сонирхолтой үр дүнгүүдээ бусадтай хуваалцах, санал сэтгэгдэлээ солилцох гэх мэт боломжуудтай. Цахим сүлжээний гол бай нь оюутнууд, АНУ-ын их сургуулиуд болон ахлах сургуулууд гэж тодорхойлсон байна.


Алдарт facebook гэхэд анх эхлэж байхдаа гол байгаа нэр хүндтэй их сургуулиудруу хандуулж байсанг санаж байгаа байхаа.

Сонирхолтой нь уг сүлжээнд олон нийтийн сүлжээний хамгийн том өрсөлдөгч болох facebook хаягаараа холбогдож болох боломжтой байна. Энэ талаараа дурдахдаа туршилтын хугацаагаар facebook хаягаар холбогдох боломжийг оруулсан байгаа гэжээ. Мэдээж хэрэг ихэнх интернет хэрэглэгчид facebook хэрэглэдэг болсон өнөө үед түүнийг ашиглаж хэрэглэгч татах гэсэн орлого гэдэг нь ойлгомжтой.


So.cl дээр хийж байгаа хайлтыг мэдээж хэрэг bing.com-ээр нь хийх нь гарцаагүй. Хэдийм тийм боловч та мөн google дээр хийсэн хайлтаа бусадтай хуваалцаж болох ажээ.


Мөн Microsoft-ын хэлж байгаагаар энэ олон нийтийн сүлжээ хүмүүсийг боловсрол, туршлага олж авахад нь чиглэсэн шинэ төсөл болж байгаа гэжээ.