Mn Wikipedia

Бид ихэнх хэрэгцээтэй мэдээллийг хайхдаа google.com, yahoo.com гэх мэтийн хайлтын систем ашигладаг. Гэвч энэ нь тийм ч хэрэгцээтэй мэдээллийг бидэнд харуулж чаддаггүй эсвэл хэт их мэдээлэл дээр толгой самууруулж орхидог. Интернетийн энгийн хэрэглэгчдийн хувьд төвөгтэй ч байж болох асуудал. Харин үүнийг анзаарсанаар википедиа гэх энэ төслийн гаргаж ирсэн юм. Энэ нь интернэт дэх олон хүний мэдлэгийн санг бөөгнөрүүлж, арвижуулахын төлөө хүмүүс сайн дураараа, хамтран бичдэг нэвтэрхий толь юм. Үүнийг хүмүүс ашигласанаар ямарваа сэдвийн дагуу маш дэлгэрэнгүйгээр мөн тухайн сэдвийн хамгийн голыг нь олж бичсэн мэдлэг, мэдээллийг олж авах боломжтой. Энэ бол давуу тал.
Энэ төсөл анх англи хэлээр 2001 оны 1 сараас эхэлсэн бөгөөд одоо 2 сая гаруй үг хэллэгийн тайлбарыг агуулж байна. Монгол хэл дээрх хувилбар 2004 оны 2 сард эхэлсэн. Одоогоор 681 үгийн тайлбар хийгдээд байгаа аж.
Бид ер нь эх хэл дээрээ мэдээллийг авч байна гэдэг нь цаад утгаараа хүмүүсийн боловсрол мөн мэдээллээ сайн хуваалцаж байгаагийн тод жишээ. Тиймдээ ч энэ хөгжиж байх учиртай. Монгол википедиа өөр дээрээ заавал байх ёстой 1000 сэдэв гэж оруулсан байна. Харин энэ сэдвүүд нь нэлээд нь ороогүй байгаа харагдлаа. Үүнийг оруулсанаар дараа дараагийн хүмүүст маш том мэдлэг мэдээллийг хуримтлуулж өгөх болно. Монгол хэл дээрээ асар том мэдээллийн сан үүсгэх энэ ажилд ямарч хүн оролцох боломжтой бөгөөд та өөрийн амьдардаг хотынхоо тухай, сум дүүрэг юу ч байсан хамгийн сайн мэдэх зүйлсийнхээ тухай оруулахад л хангалттай. Хэрэв тухайн мэдээлэл дутуу дулимаг эсвэл шинэчлэгдсэн бол түүнийг мөн засаж залруулж, нэмж хасаж болно.
Ингээд бүгдээрээ монгол хэл дээрээ мэдлэгээ хуримтлуулцгаая.
Холбоос: Монгол Википедиа

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. wiki бүтнээрээ монгол хэл дээр болчихвол үнэхээр гайхалтай хэрэг. Энэ бол хөгжил.

    ReplyDelete
  2. Anonymous18/9/07 21:45

    sanakae--тэлмэн,төрөө 2--ын баннер миний блог дээр доорх бичсэн кодоор тавих гэсэн болдоггүй ээ чи нөгөө линкийнхээ дор байрлах баннер гэсний эндээс гэдэгт кодоо оруулчих тэнд бичсэн кодоор өмнөх баннеруудаа оруулсан болохоор

    ReplyDelete
  3. <div align="center">
    <a href="http://telmen.blogspot.com/" target="_blank">
    <img src="http://www.geocities.com/sanakae/003img/banner_telmen.gif" border="0" width="150" height="40" />
    </a></div>

    <div align="center">
    <a href="http://dugarsuren.blogspot.com/" target="_blank">
    <img src="http://www.geocities.com/sanakae/003img/banner_dugarsuren.gif" border="0" width="150" height="40" />
    </a></div>

    энийг хуулаад оруулаарай

    ReplyDelete
  4. Anonymous19/9/07 11:41

    болсоон thanks shvv

    ReplyDelete