Which Hard Disk is the Best to Buy?

Ер нь бидэнд байгаа data бол зүгээр л byte-уудын цуглуулга биш гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тиймдээ ч чадах чинээгээр л өөрийн PC дээрээ хадгалаад байдаг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж үг байдаг байхаа түүнтэй адилаар бидний hard disk-ний багтаамж ч бас тийм ч их биш шүү дээ. Дээр нь муухан hard disk байвал нэг сайхан нартай өдөр “чад” хийвэл яана. Иймээс бидэнд аль болох багтаамж сайтай дээр нь чанартай “эд” хэрэгтэй болох нь. Тэгвэл ямар hard disk худалдан авах вэ? (ерөнхийд нь)

Багтаамж. Өөрийн хэрэгцээндээ бодож байгаагаас жаахан том хэмжээтэйг худалдан авбал зүгээр. Ядаад хэдэн кино хуулчих зай илүү бодож авах хэрэгтэй. Таньд 160gb хангалттай гэж бодож байгаа бол 250gb-ийг авахад зүгээр. Дараа нь таны хэрэгцээ ийм их болж өсөхийг “хөх тэнгэр” ч мэдэхгүй шүү дээ.

Brand. Энэ зах зээлд томоохон байр суурьтай, хүмүүсийн сайн мэддэг Seagate, Samsung гэсэн хоёрхон л brand байдаг. Үүнээс гадна Maxtor, Western Digital, Hitachi нэлээд нэртэй. Эдгээрээс худалдан авах гэж байгаа HD дээрээ харвал эргэлзэхгүй байж болно.

Хурд. Энэ их чухал ойлголт. Бидны хуулаад байгаа юм чинь удаад байвал энэ хурдны байдал тийм гэж ойлгоход болно. HD дээр 5400 rpm, 7200 rpm эсвэл үүнээс их байвал уншиж бичих хурд мөн хурдан байна. Хурд нь HD-ны үнэнд чухал нөлөө үзүүлдэггүй зөвхөн бусад төрлийн HD-ээс давуу байх чанарт л нөлөөлдөг.

Баталгаа. Ихэвчлэн гэмтлийн талаар дурдагдсан байдаг. Үйлдвэрийн гэмтэл байвал буцааж болно бусад гэмтэл байвал харин тодорхой нөхцлүүдээр хязгаарласан байдаг. Монголоос авч байгаа бол энэ ч хамаагүй ойлголт болчихно. Тухайн худалдан авч байгаа газраасаа хэдэн сарын баталгаа авсан тэр дотроо л согог нь гараасай гэж найдах хэрэгтэй.:)

Нэмэлт програм хангамж. Тухайн төхөөрөмжтэй дагалдан ирсэн програм хангамж байгаа бол түүнийг нь заавал авах хэрэгтэй. Голдуу Disk Manger, Disk Partition, Disk clean up, Disk Defragmentation гэсэн HD-г гэмтэлгүй байлгах тал дээр хэрэгтэй програм хангамжууд байдаг.

Нэг иймэрхүү зүйлсийг мэдэж байхад муу HD авахгүй. Нэмж хэлэхэд SATA (Serial Advanced Technology Attachment), PATA гэж яриад байдаг. Хэрэв SATA hard таарвал ямартай ч зарим нэг PCд таардаггүй гэдгийг санаад аваарай.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Ер нь хэрэгтэй мэдээлэл байна. Гэхдээ өнөө цагт эх хавтан сайжрахын хэрээр хатуу диск бас сайжирч байгаа. Тиймээс SATA болон PATA гаа илүү дэлгэрэнгүй бичсэн нь зүгээр байхаа. Зухас дурьдаад өнгөрсөн байна. Дээр нь тэр дагалдах программ чинь их зүгээр windows-н өөрийнхөөс нь гадна бусад тусгай програм байдаг. Миний бодлоор хамгийн сайн нь TuneUp2007 хатуу диск дээрх үлдэцийг овоо цэвэрлээд байх шиг байдын жишээ нь регистер гэх мэт. За үүгээр дуусгъя даа арай л их нуршчих шиг боллоо. Уучилаарай. Амжилт хүсье санака найзаа.

    ReplyDelete
  2. Anonymous21/9/07 17:49

    Tiim shu suuliin ue-n board-d ata controller slot gantshan bolson tsaashidaa baihgui boloh biz tegeheer SATA ruugaa shiljij baigaa ym bailgui de. Tiim uchiraas sata bicheerei gedeg zuv sanaa baih.

    ReplyDelete
  3. Хэрэгтэй л юм байна...

    ReplyDelete
  4. Оргил ,Anonymous-ын саналыг хүлээж авлаа tnx

    ReplyDelete