Which Monitor is the Best to Buy?

Ямар монитор худалдаж авах вэ?
Компъютерын маш чухал нэг хэсэг бол дэлгэц(монитор) юм.. Дэлгэц хөгжлийнхөө явцад бүтэц болоод хэлбэрээ хэд хэд сольсон байна. Бидний хамгийн сайн мэдэх CRT буюу бидний хэлж заншисанаар бөмбөгөр, хавтгай дэлгэцтэй буюу флат(flat) одоо LCD буюу шингэн кристалл гээд дэлгэцүүд хөгжиж байна.
CRT (cathode-ray tube) энэ нь дээр үеийн орос зурагтархуу хийн бүтэцтэй дэлгэц юм. Удаан ашиглавал өөрөөсөө туяа ялгаруулдаг учир нүдэнд муу гэж зөвлөдөг. Дэлгэц нь бөмбөгөр учир харахад харааны өнцөг нөлөөгүй сайн талтай. Энд нэг зүйл онцолж хэлэхэд CRT бол илүү физикал талдаа буюу физик чанар давамгайлсан. Flat(Хавтгай) хэдийгээр өмнөх загвар шигээ хийн хоолойтой боловч хавтгай болсон нь өнгөний ялгаралыг сайжруулсан.
LCD (Liquid crystal display- шингэн кристалл) Мөн адил өмнөх үеийн дэлгэцээс хавтгай шинж чанарыг авсан боловч бүтцийн хувьд цоо шинэ алхам болж чадсан. Энэ нь мэдээж шингэн бүтэцтэй болсон явдал. Овор хэмжээ ч багассан. Энд онцлох нэг зүйл бол эрүүл мэнд талаасаа ахиц гаргаж чадсан явдал.
Ингээд CRT болон LCD -г харьцуулж үзье.
______________|CRT | LCD
Үнэ ___________ хямд | үнэтэй
Овор хэмжээ ____ том | бага
Тохоргоо _______ механик | автомат
Цэгийн нягтрал __ их | бага
Давтамж _______ их(маx 85Hz) | бага(max 75Hz) гэх мэт

CRT тухай жаахан
CRT monitor өнгийг render-лэхдээ /дүрслэхдээ/ буюу контраст харьцаа болон өнгөний depth –ийг харуулахдаа LCDгаас илүү байдаг байна. Өнөө үед LCD гэсэн дэвшилтэд monitor гарч ирсэн ч ихэвчлэн CRT монитор хэрэглээнд байгаа билээ.
Ихэнх graphic designer-ууд нэлээд үнэтэй, том хэмжээний CRT дэлгэцүүдийг өнгөний илүү ялгарал үзүүлдгээс нь болж ашиглашаар байна. Мэдээж хэрэг хэрэглээний явцад түүний өнгө ялгаруулах чадвар болох фосфор нь багассах нь ойлгомжтой.
CRT дэлгэцийн LCD дэлгэцээс ялгагдах өөр нэг давуу тал нь screen масштаблахдаа (scale resolutions) илүү байдаг. Үүнийг multisync гэдэг. Анх дэлгэцийн угсралтын явцад хоолойн электрон бөмбөгийг зургийг харуулахдаа хамгийн бага resolution-тайгаар харуулахаар тохируулж өгдөг.
CRT дэлгэцийг муулах хоёрхон гол нөхцөл байдаг. Эдгээр нь том хэмжээ мөн электрон гуурс байдгаас шалтгаалж бий болох хүндийн хэмжээ. Эндээс LCD дэлгэж CRT дэлгэцнээс 80 гаруй хувиар хөнгөн бас бага хэмжээтэй гэсэн эквилалент гарчээ. Том дэлгэц байх тусам мөн төдий чинээ хэмжээтэй болж байгаа юм. Бас нэг дутагдал нь цахилгаан их иддэг. Ингэж цахилгааныг их хэрэглэдэг учираас их халдаг байна. Мэдээж цахилгаан их идээд байхлаар ямар л олигтой байв гэж дээ.
  • Сайн тал
    • Multisync Боломжтой. (Multisync Capable )
    • Өөрийгөө шинэчилж байдаг.(High Refresh Rates )
    • Өнгөний ялгарал өндөр (Color Clarity and Depth )
  • Муу тал
    • Нэлээд том (Very Heavy and Large )
    • Цахилгаан их шаарддаг (Use Large Amounts of Energy )
    • Халдаг (Generate Excess Heat )

LCD тухай жаахан
Мэдээж хэрэг хэмжээ болон хүндийн хувьд хөнгөн болсон нь нэлээд том давуу тал болж чадсан. 80 хувийн зөрүүтэй гэж дээр бичсэн байгаа. LCD дэлгэц нь CRT шиг удаан суусан хэрэглэгчийн нүд ядардагаас зайлсхийх тал дээр ажиллаж бий болгосон. Учир нь CRT дэлгэц хэрэглэгчийн нүдрүү байнгийн хэмнэлтэйгээр гэрэл тусгаж байдаг байна. Харин LCD нь тухайн цэгт бага хүчдэлээр хандаад зогсохгүй on, off гэсэн шалгууртайгаар хандаж байдаг тул хэрэглэгчийн нүд амархан ядрах нь багассаж ирсэн байх юм.
LCD-ын нэлээд том таагүй нөхцөл нь тогтмол resolution-тэй байдаг явдал. Энэ нь дэлгэцийн матрицийн цэгийн тоо нь тогтмол - бага ба их гэсэн төрөлтэй байдаг. Бага resolution байна гэдэг нь энэ хоёрын нэгээр нь л ажиллаж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн ажиллаж байгаа хэсэгт л дэлгэц дээрх цэгүүд нь ажиллаж байдаг бусад нь тогтмол байна гэсэн үг.
Video нь эртнээс л LCD дэлгэцэнд тулгамдсан асуудал байсаар ирсэн. Иймээс нэлээд их өөрчлөлт сайжруулалт хийгсээр ирсэн боловч видео үзэж байхад дэлгэцэнд ирэх хариу нь (response times) удаан байсаар л байна. Ер нь худалдан авагч монитор худалдан авахдаа үүнийг мэдэж байх хэрэгтэй юм. Хэдий тийм боловч яг сайжруулах явц нь өнгө ялгаруулалт дээр л явагдсаар ирсэн байх юм. Иймээс яг үйлдвэрээсээ л энэ монитор нь худалдан авагчдад нэлээд буруу ойлгол төрүүлэхүйц тодорхойлолттой (хүмүүс их л сайн гэж боддог) байдаг.
  • Сайн тал
    • Овор хэмжээ бага мөн гэрэлтэлт сайтай (Smaller and Lighter )
    • Эрчим хүчинд хэмнэлттэй (Energy Efficient )
    • Нүд ядралт бага буюу нүдэнд бага дарам үзүүлдэг (Causes Less Eye Fatigue )
  • Муу тал
    • Үндсэн Resolution-аас илүү зургийг чанартайгаар харуулж чадахгүй (Blurry Images Outside Native Resolution )
    • Хөдөлгөөнийг удаан харуулна (Motion Blur on Fast Moving Images)
    • Өнгө ялгаралт муу (Come Models Have Reduced Color Clarity )
Мэдээг бэлтгэхэд туслалцсан Оргил найздаа баярлалаа.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. >>> хэрэгтэй мэдээлэл байна шүү!
    би сая энд ирээд гайгүй ч процессор босгож аваад дараа нь монитор авах гэж яасан их уураа барваа нэг л сэтгэлд бас мөнгөнд таарах юм олдохгүй бүтэн өдөр таваргаж ийш тийш салбагнaж байж овоо сэтгэл, мөнгө 2too нийцүүлж тааруулаад авдым үнэндээ хүний газар эрдэм сурах гэснээс өөрийгөө хөгжөөж гоё сайханг нь шагших биш гээд энгийн л юм л авав тэгсэн нэг л бишээ нүд мүд өвдөөд л энэ жижиг өрөөнд цахилгаан, хоол 2-ыг ховх сорсон бид 2 оос өөр атаман алга гэсэн! дэмий хэд гурван юмдаа таталдаж байхаар шууд л LCD-г нь авчдаг байжээ яахав сүүлд нь хэдэн өдөр мацаг барина л биз! одоо мацаг барихдаа туллаа ч өнгөрсөн юм хойно яая гэхэв гөлөрөөд гөлтийгөөд л дээрээс нь идээд уугаад л байжийхааc.,! :D

    ReplyDelete
  2. hey orgil and maani blog bichij ehlee yu tee

    ReplyDelete
  3. Тиймээ чимгээ найзаа хэрээ галууг дагаж хөлөө хөлдөөнө гэгчээр нэг муу юмтай болоод удаж байна оо. Гэхдээ санака шиг бичиж чадахгүй л байна. Санака найзад миний тус гэж юу байхав мэддэг хүн уншивал ичмээр эддээ анд харин сайхан сийрүүлж. Анддаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

    ReplyDelete
  4. Өсөхөө
    Харин өөрөө нэг монитор авах болчихоод л CRT LCD алийг нь дээр вэ гэж бодоод ер нь бол LCD авна л гэж бодоод байсан л дааа.

    ReplyDelete
  5. Anonymous17/9/07 11:06

    www.yadii.net
    bi yaahav LCD g iluu gej uzej bna. nud yadrah n udaan avsaarhan hunguhun geed l .... tom monitor deer udaan ajillahaar nulims garaad l nudee nuhaad eheldegiin. yer n yum avahad orig huvtsas hulhi huvtsas shig handuul zugeer bh. sain unetei yun avuul ter hemjeegeeree ach holbogdoltoi bna bh. a gehdee sainiigaa olj avah n chuhal. ehend bichsen hunii heldegeer hed honog matsag barina l biz. bi desinger bish bolood LCD g prefer gej bj magadgui. design deer ajilladag humuus yaalt ch gui l FLAT n deer bdag. photoshop deer ajillahaar medegddeg. yalanguya hevleliin ajil deer. bi ch todorhoi heden unguu tseeejleed yaaj haragdahiig n meddeg bolhoor odoo ch ali ch monitor deer zohitsuuldag bolchij dee. :) tiimees nudend naashtaigaar n LCD g songoj bna. etsest n eruul mend l chuhal.
    sanake iin blog udur bolgon shinechilegddeggui ch gesen ID-g n add hiisnees hoish shinelelt buriig n unshij bgaa shuu. dajgui sonirholtoi yum olj meduushtei blog. ene monitor oos ihsuuleed l ... ih olon hunii tsag zav iig hemnej olon hund medleg hurteej bgaa bh. amjilt husye sanake

    ReplyDelete
  6. www.yadii.net
    Ямар ч байсан өнөөдөр орой LCD авлаа. Хамгийн гол нь нүдэнд ядаргаа болоод байхгүй сайн дээр над шиг байнгийн нүүдэг хүнд чирж явахад амар. Одоо харин жаахан үнэд орчихож.
    Амжилт хүссэнд баярлалаа.

    ReplyDelete
  7. Anonymous19/9/07 22:10

    boliood uguuch deer ued l CRT sain LCD huuramch ungu uzuuldeg bsan bol odoo bol shal uur suuliin ueiin LCD nuud bugd bodit ungu uzuuldeg bolood bgaa shd CRT monitoriin buh l sain taliig bagtaasan bolood bgaa MGL-d harin dandaa muu LCD zaragdaad baih shig bgaan

    ReplyDelete
  8. Ямар ч LCD одоохондоо өнгө харагдах өнцгийн проекцоороо CRTг гүйцэхгүй гэдгийг ам бардам хэлчихэе. Эрүүл мэнд талаасаа LCD сайн нь сайн.

    ReplyDelete