Yahoo Messender -ийн хэрэглэгчийн offline, online

Танд хэрэгтэй байгаа хүн offline байна уу эсвэл online уу мэдэхэд хэцүү байгаа бол энэ бичлэг жаахан ч гэсэн тус болох байх гэж найдаж байна.
Доор дурдах [username] гэсэн бичлэгийн оронд шалгах гэж байгаа хэрэглэгчийнхээ yahoo id-г оруулахад тэр хэрэглэгчийн online, offline-ийг тодорхойлж өгнө.
Жишээ нь би өөрийгөө online эсвэл offline байгаагаа харуулахын тулд "blogs" гэснийхээ дээр оруулчихлаа. Энэ мэтээр жижигхэн код бичээд ашиглах боломжтой.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=g&t=0
    • online бол инээмсэглэлийн icon, offline болон нуугдсан байгаа бол идэвхгүй icon харуулна.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=g&t=1
    • online бол хүрээтэй инээмсэглэлийн icon "Online Now" гэсэн бичигтэй байна. Харин offline болон нуугдсан бол хүрээтэй uдэвхгүй icon "Not Online" гэсэн бичигтэй байна.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=g&t=2
    • 125x25 гэсэн хэмжээ бүхий зурган дээр “I am Online send me a message” or “Not Online right now“ гэсэн бичигтэйгээр гарч ирнэ.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=a&t=0
    • Текст хэлбэрээр “[username] is ONLINE эсвэл NOT ONLINE“ гэж харагдана.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=a&t=1
    • "00" гэж гарч ирвэл offline, "01" гэж гарч ирвэл online байна
Энэ нь хэрэглэгч анхнаасаа invisible буюу бусдаас нуугдаж орсон бол offline гэж харуулна харин зөвхөн таниас нуугдчихсан бол online гэж харуулна. Заримдаа Yahoo server-ээс шалтгаалаад буруу ажилладаг талтай гэдгийг бодолцоорой.

Жишээлбэл. xyz гэсэн Yahoo ID-г шалгая
http://mail.opi.yahoo.com/online?u=xyz&m=g&t=0 гэж бичих нь байна. Мэдээж буруу ID оруулбал offline л гэж гарч ирнэ.
За туршаад үзээрэй. Амжилт

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment