Кино хуулбарлах


Hit болоод байгаа ашиг орлогоороо "цөм" авч байгаа алдарт 300 -г олж үзэх гэж хэрэндээ л хэсэж энд тэндээс янз янзын бичлэгтэй юм татаж үзлээ. Юм мэддэгүй хүн ч бас илүү ажил хийж байх юм даа. CAM гэсэнг театарт хийсэн бичлэг гэж сайн мэддэггүй байлаа. Татчихаад үзэхээс дургүй хүрэв. Ингээд ер нь энэ download хийгдээд байгаа киноны label дээрхийн учирыг олохоор шийдэж доорх дүгнэлтэд хүрэв /Буруу ойлголт байгааг үгүйсгэхгй /. Бид бүгд л кино татаж үздэг шүү дээ. /хууль бус гэж байгаа/

CAM: cam гэдэг нь digital video camera - аар кино театраас шууд бичсэнг хэлдэг байна. Олон цаг барьж гарны чичиргээ оруулахгүйн тулд жижиг 3хөлт тулгуур /mini tripopt/-ыг ашиглана. Түүнчлэн яг бичлэг хийхэд тохиромжтой харагдах өнцөг бүхий суудал тэр бүр олдохгүй. Яг ёсоороо бол дэлгэцэн дээрх бичлэгийг уншихад төвөггүй байх ёстой гэвч ихэнх дээ зүүн дээд болон зүүн доод буланг оруулсан байдаг. Дуу нь ялангуяа, хошин инээдэмийн кино бол киноны туршид кино театраар инээлдэх ба энэ нь шууд камерны микрофонруу ордог. Эдгээр хүчин зүйлийн улмаас бичлэг тун муу болдог ч театр хүн багатай дуу нь цэвэрхэн байвал тун азтай явдал болно доо.

TELESYNC (TS): Энэ нь гадны дууг тусгаарлаж (танхимд байгаа хүмүүсийн дууг багасгах) CAM хийсэнтэй адил ойлголт юм. Шулуун дамжуулагдаж буй дохио /дуу/-д ямар нэг санамсаргүй сигнал орж ирдэг учраас сайн чанарын дуутай гэж хэлж болохгүй юм. Ихэнхдээ telesync –ийг хоосон кино театарт эсвэл кино прожектортой өрөөнд мэргэжлийн камераар хийдэг тул арай чанартай дүрстэй болдог байна.

TELECINE (TC): telecine гэдэг нь кино зургийг ямар нэг видио дохио болгон хөрвүүлэсэнг хэлдэг юм байна. Телесин машин нь киноны хальсан бичлэгийг дижитал буюу тоон системруу хөрвүүлдэг байна. Энэ нь маш сайн дуу дүрстэй болдог ч тоног төхөөрөмжийн олдоц бага, үнэ өндөр байдаг байна. Киноны дүрсийн өргөн өндөрийн ерөнхий хамаарал нь ядаж 4:3 байх хэрэгтэй. TC нь timecode буюу дэлгэцэн дээрх цагын тоолуурыг харуулахгүй байвал зохимжтой байдаг байна.

SCREENER (SCR): VHS(video home system – хөгжүүлэгч Matsushita –ийн санаачилсан 1/2инч видио форматтай дэлхий нийтийн стандарт ) хальс бүхий бичлэг. Screener нь ихэвчлэн 4:3 (бүтэн дэлгэц), эсвэл ядаад л letterbox гэсэн харьцааг хангасан байх ёстой. Гол нь “ticker” (дэлгэцний доор гардаг хуулахыг хориглосон гэсэн бичиг гүйдэг)-ээс зайлсхийх хэрэгтэй. Мөн бичлэгийн чухал хэсэгүүдээр ямар нэг сериал дугаар эсвэл тэмдэглэгээ зэрэг байдаг ба эдгээрийг голдуу хар маскаар арилгадаг. Заримдаа энэ нь хэдхэн секундынх байдаг ч харамсалтай нь киноны сүүлийн хэсэгт дэлгэц дүүрэн байх нь бий. Төхөөрөмжөөс болоод маш сайн чанартай MASTER screener ч хувилдаг мөн хуучин VHS бичигчээр хийсэн нь муу дүрстэй ч хувилагддаг. Хамгийн сайн screener-ийг VCD-руу хөрвүүлдэг гэвч зарим нэг маш сайн болсонг нь SVCD болгож болдог байна.

DVD-SCREENER (DVDscr): screener-тай ерөнхийдөө адил гэхдээ DVD болгон хөрвүүлж болдоггүй. Голдуу letterbox форматтай байх ба DVD-ийн жижиглэн худалдаан хийгдчихдэг байна. Ticker –ийн харагдаг хар хүрээг тасдчихсан байдаг байна. Бичигч /ripper/ хүн чадварлаг бол нэлээд сайн DVD болж чаддаг. Голдуу SVCD эсвэл DivX/XviD-руу хөрвүүлдэг байна.

DVDRip: DVD болгон хуулах хамгийн сүүлийн буюу хамгийн сайн арга. Дахин худалдаалалт хийхэд боломж бүхий маш сайн чанартай дүрстэй. DVDRip-ийг мөн SVCD эсвэл DivX/XviD хэлбэртэй болгож болно.

VHSRip: VHS-руу хөрвүүлж болохгй. Голдуу тэшүүр болон спорт видио мөн насанд хүрэгчдийн видиог хувилдаг арга.

TVRip: Дурын TV сүлжээ болон PRE-AIR буюу хиймэл дагуулын тусламжтайгаар сүлжээгээр цацагдаж буй хөтөлбөрийг бичих. Зарим нэг WWF Raw Is War гэх мэт хөтөлбөр нэмэлт ”dark matches” болон зураг авах тайлбарын нэмэлт хэсэгтэй байдаг байна. PDTV нь тоон TV PCI картаар хөрвүүлэлт хийж ерөнхийдөө сайн чанартай дүрстэй болдог ба SVCD болгож болно. TV бичлэг нь VCD/SVCD/DivX/XviD гэх мэт бичлэгүүд бүгдийг дэмждэг байна.

WORKPRINT (WP). Киноны бүрэн дуусаагүй үеийн бичлэг. Энэ нь зарим нэг дүрс, дуу нь дутуу чанарын хувьд маш муу байдаг. Зарим WP нь бүрэн болсон киноноосоо маш их өөр байдаг байна. Энэ нь киног хийх явцад нэмэлд дүрс оруулж бас хассанаас болдог байна. WP нь сайн чанарлаг кинотай болоход нэлээд нэмэр болдог байна.

DivX Re-Enc: DivX Re-Enc нь жинхэнэ VCD-ээс re-encode хийж авч DivX файл үүсгэсэнг хэлдэг. Голдуу файл share хийхдээ нэрэн дээр нь Film.Name.Group(1of2) гэх мэтээр өгсөн байдаг. Ерөнхий групп нь SMR and TND юм байна. Эдгээр нь download хийхэд хэрэгтэй биш ч хэрэв та 200mb дээш татахгй бол энэ нь хэрэгтэй юм байна.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. Надад их хэрэгтэй мэдээлэл байна. Би кино татдаг ч CAM, DVDRip-ээс бусдыг нь ойлгодоггүй байсан. Баярлалаа.

    ReplyDelete
  2. би бас тийм байсан шүү.

    ReplyDelete