Зангиа нь Францын хүзүүний алчуур /cravat/ гэсэн үгтэй холбоотойгоор их бичигдсэн байдаг юм байна. Францын croat-хорват хүн гэсэн үгнээс гаралтай бөгөөд Францын хаан XIV Louis нь Thirty Years' War -дайнд Хорватын хөлсний цэргүүдээс гарамгай гавъяа байгуулсанд нь загварлаг хүзүүний алчуур өгдөг байжээ. Энэ дайны дараагаар тэрхүү хүзүүний алчууруудыг торго дурдан гэх мэт гоёмсог эдээр хийж хэрэглэж эхэлсэн байна. Ингээд 1860 онд Англид загварын тайзан дээр эрвээхэй зангиа гарч 1920 онд tie буюу классик зангиа /хэхэ би шууд нэр оноов/ гарч улмаар хөгжин хөгжсөөр бидний одоогийн түвшинд хүрсэн байна.
Зангиа зангидах арга буюу зангилгааны арга хамгийн анхны Four-in-Hand гэсэн арга бий. Windsor (full, double Windsor), Half Windsor, Small Knot, Cross Knot, Prince Albert гэсэн шулуун зангиа зангидах аргууд мөн эрвээхэй зангиа зангидах Bow Tie гэсэн арга байдаг.
Энд хамгийн дажгүй харагддаг Windsor аргыг харуулъя гэж бодлоо.Зангиа зангидах арга буюу зангилгааны арга хамгийн анхны Four-in-Hand гэсэн арга бий. Windsor (full, double Windsor), Half Windsor, Small Knot, Cross Knot, Prince Albert гэсэн шулуун зангиа зангидах аргууд мөн эрвээхэй зангиа зангидах Bow Tie гэсэн арга байдаг.
Нэмэж хэлэхэд 1990 онд Cambridge Их Сургууль-ийн Cavendish Laboratory-ийн Thomas Fink , Yong Mao хоёр математикын тооцоогоор 85 ширхэг зангиа зангидах боломж байгааг тогтоосон байна.
hi
ReplyDeleteМэдээлэл өгсөнд баярлалаа. Зангиаг тийм эртний гаралтай гэж мэдсэнгүй шүү. Нэг загвар зохион бүтээгч нь д бодож олсон юм байх гэж боддог бйлаа ш дээ. Гэхдээ 80 гэдэг арай л аймар ювмаа. Сайндаа л 10-г мэдэх юм байна.
ReplyDelete