Харийнхан "Crop circles"

Хүн бүр л бага байхдаа ер нь одоо ч гэсэн биднээс өөр оюун ухаант амьтан хаа нэг гариг дээр амьдардаг гэж итгэсээр зарим нэг нь батлахыг оролдон хамаг амьдралаа зорилсаар ирсэн. Тиймдээ ч энэ сэдэв нэг хэсэг ихэд сенсаци болж байсан нь саяхан мэт байна. Бага байхад Монголын Үндэсний Радио Телевизээр /site-аа шинэчлэхээр болж :(/ тариан талбай дээрх Харь гарагийнханы үлдээсэн үл ойлгогдох тэмдэгийн талаар яриж, ORT1-ийн алдарт "Амьдадын Ертөнц" нэвтрүүлэгээр эдгээр зүйлсийн талаар ихэд сонирхолтой өгүүлэхийг гайхан үздэг байлаа. Бүр манай эрний өмнөх 2700 аад онд энэ дүрслэлийн талаарх баримт илэрч байсан байдаг юм байна. 30 акр газарт бул хар том чулуугаар байгуулагдсан тэрхүү байгууламжийг хүн хийсэн гэх юм бол 300 хүн 22-25 жилд амжуулах юм байна гэсэн тооцоо гарсан байх юм. Яг тариан талбай дээр ийм дүрс 1930 онд илэрсэн гэж бичигдсэн юм байна.
Миний хувьд биднээс өөр хаа нэгтээ оюун ухаант ертөнц бий гэдэгт итгэдэг. Бодоод байсан чинь ямар дүр төрхтэй байдаг юм бол гэсэн бодол их сонин санагдаж байна. Хүн бүхэнд харийнхан гэхлээр толгой нүд том, гурван хуруутай, ногоон өнгөтэй гэх мэт дүрслэл толгойруу нь шууд харван ордог байх. Энэ сэтгэлгээг мэдээж эрх чөлөөний Америк тэр дундаа Hollywood бидний толгойд бат суулгаад өгчихөж. Том гүрэнд том нууц байж магадгүй л юм. Ямар ч л байсан иймэрхүү юм байдаг гэсэн ижил хэв загвар гараад байдгийн хувьд цаана нь эх үүсвэр буюу нууц баримт байгаа юм шиг санагддаг. Тэрийг нь нэг зураглаач нь очиж харсан ч юм билүү хэн мэдлээ. Хүн гэнэт ямар нэгэн юм бодож олдоггүй /харийнхан бөөрөнхий толгойтой гэж бодож олоогүй/. Харин ямар нэгэн юмнаас тусгал авч түүнийгээ баяжуулдаг биздээ.
За тариан талбайруугаа эргэж ороё. Хаа нэгтээ тийм ч дүрс бий болсон байна гээд шуугиад байдаг байсан одоо яагаад болчихвоо гэж хайсан чинь эдгээрийг хүмүүс хийдэг байсан юм байна. /Олны олонд зарим нь үгүй ч байж мэднэ/ Ямар завандаа яах гэж тийм том юмыг хүч хөдөлмөр гаргаж хийдэг байнаа. За ямар ч л байсан зун цаг болох гэж байна. Орой үдэш гадаа явж байхдаа дээшээ харж явахад гэмгүй байх.
Одоо юм хөгжиж хүн санаанд орохгүй зүйлсээр бараа материалаа сурталчилах болсон энэ үед бас ийм юм хийж ашиг олдог байгууллага байдаг юм байна.

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Би л лав Египетийн пирамидийг олон мянган боол босгосон гэдэгт итгэдэггүй. Англид байдаг билүү бас нэг чулуун байгууламж байдаг. /Нэрийг нь мартчихжээ/
    Харь гаригийнхны үлдээсэн ул мөр их шүү дээ.

    ReplyDelete
  2. Египетийн пирами-ийг ч мэдэхгй ээ. Би ч хувьдаа харь гарагийнхан байдаг гэдэгт итгэдэг хэхэ

    ReplyDelete
  3. Anonymous23/4/07 20:34

    Харь гаригийнхан байдаг гэдэгтээ санал нийлж байна. Египетийн хувьд миний бодол бас Амарсайхантай нийцэж байна, хичнээн их хүн байлаа ч тэр асар том блокийг яаж өрөх билээ дээ. Англи-д байдаг Stonehenge-ийн хувьд бол бас л ойлгомжтой асуудал. Тэр чулуун хавтанг өргөх боломж яагаад ч байхгүй. Тэр чинь асар том, хүнд тэгээд ч ойр хавьд нь тийм чулуу байхаар газар байдаггүй юм гэнэлээ. Харин инээдтэй ч ийм нэг таамаг байдаг юм билээ. Юу гэхээр эртний хүмүүс(бүр бидний үеэс ч өмнөх иргэншлийн үе) оюун ухаанаараа биет
    зүйлийг өргөдөг байсан гэдэг. Гэхдээ энэ бол ердөө таамаг. Энэ үеийн иргэншлийн хүн гээч нь материаллаг зүйлийг илүүд үздэг байхад тэр үед оюун ухаанаа илүүд үздэг байж л дээ.

    ReplyDelete
  4. Аанхаа тэр оюун ухааны хүч гэдэг чинь чухал юм байна шүү. Хүн төрөлхтний тайлаагүй байгаа тэр үеийн их зүйлс байдаг. Энэ нь бас нэг юм илэрхийлж байгаа юм. Хүн оюун санааны хүчээр хүссэн үедээ гал гаргаж чаддаг болсон цагт оюун ухааны төгс оргилд хүрлээ гэж үзнэ гэсэн юм уншиж байсан юм байна.

    ReplyDelete
  5. Anonymous24/4/07 16:41

    Би ч бас харь гаригийнхан байдаг гэдэгт итгэдэг шүү. Үнэхээр л хүн итгэмээр сонин сонин баримтууд байдаг ш дээ. Гэхдээ бас ашиг олох сонирхолтой тиймэрхүү байгууллагууд байдаг юм бол яахав дэ үнэмшилтэй хийж яадаж байгаа бол болж л байна.

    ReplyDelete