Мэдээлэл холбоо технологийн эрх зүйн тухай

Монгол оронд маань Мэдээлэл холбоо технологи гэх шинэхэн салбар орж ирээд удаагүй байна гэж хэлэхэд бас удчихсан байна. Тиймдээ ч түүнийг тойрсон эрх зүйн асуудал холбогдох хүмүүсийн толгойг нэлээд өвдөгсөн асуудал болж байгаа бизээ.
Төр засаг Мэдээлэл холбоо технологийг Монгол улсын XXI зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж мэдэрсэн, хүлээн зөвшөөрсөн 2000 оноос эхлэн Мэдээллийн технологоор дэлхийд томоохон байр суурьтай байдаг алсын Солонгос, арлын Япон орны онол, туршлагаас бэлэн будаа болгон идсээр өдий хүрсэн. Харин тэр нь манай ширүүн гарын улсад хэр тохиромжтой байгаа юм болдоо. Хамгийн энгийн жишээ нь гэхэд нэгэн хөгжүүлэгч хөлс хүчээ зарч байж ямар нэг бүтээгдэхүүн CD дээр гаргасан байлаа гэхэд түүнийг авах хүн ховор. Яагаад?. “…-Хэн нэг нь авчих байх тэгэхлээр нь би очоод хуулаад авчихна” гэсэн сэтгэхүйгээс салж чадаагүй байнаа бид. Энэ сэтгэхүйгээс яаж салгах вэ гэвэл хууль эрх зүйн хүрээнд оновчтой шийдвэрт хүрч чадаж байж шийдвэрлэх байх. Энэ нь мэдээж хэрэг оюуны өмч гэсэн утгаараа “Оюуны өмчийн тухай хууль”-д харьяалагдаж, хавсрагдаж явж болох юм. Гэтэл энэ маань даяарчлагдаж байгаа нийгэмтэйгээ холбоотойгоор opensource, outsource гэж нэлээд хүчээ авч байгаа чиглэлийн хувьд яагаад ч таарч тохирохгүй. Дээр нь нэгхэн ширхэг “юм” оюуны өмчийн газарт батлуулах гэж наян долоон юм бөглөж бичиж, хаалга үүд сахиж байж нэг юм ард нь гарах жишээтэй.
“Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдаж байсан хуулиуд ер нь Мэдээлэл холбоо технологитой холбоотой хуулиудад холбоо, сүлжээний талаар тусгагдсан байхаас яг software талаасаа ямар нэгэн бүлэг, зүйл, анги бараг байдаггүй юм байна. “Оюуны өмчийн тухай хууль”-иар зохицуулна гэхэд бас нэг зүйл гараад ирлээ. Энэ нь хэд хэдэн хөгжүүлэгч хамтарч хийсэн бүтээгдэхүүнийг хэн эзэмших вэ?. Бүгдийнхээ нэр дээр эсвэл нэгнийхээ нэр дээр. Гэтэл нөгөө нэг этгээд нь ганцаараа худалдаалалт хийгээд байхад нөгөө хэд нь яах вэ гэсэн нэгэн бодол.
Энэ мэтээс үзвэл манайх Мэдээлэл холбоо технологиийноо хуульд програм хангамж түүнийг хөгжүүлэх, эзэмших, өмчлөх, хувь эзэмших талаар нэлээд том өөрчлөлт хийж өгөх хэрэгтэй юм. Эсвэл Оюуны өмчийн тухай хууль дээрээ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй тулгараад байгаа бололтой.

Холбоотой мэдээлэл

1 comment:

  1. Өөрчлөлт ч зайлшгүй хэрэгтэй шүү.

    ReplyDelete