Анхны бороо

Унтаж унтаж ажилдаа явахаар гадаа гарлаа. Хөх мөнх тэнгэрийн өнгө цэв цэнхэр, ариухан тунгалаг агаарын үнэр чийглэг, гудамж талбай цэмцийгээд унтаж байх хооронд минь анхны бороо орчихжээ. Хаврын амгаланг эрэн шувууд шулганана.
Гадаа үнэхээр сайхан. Шинэ амьдрал тэтгэгч бороон дуслууд газар эхийг минь амирлуулаад удахгүй нялх ногооны үнэр хамар цоргих урин дулаан цаг ирэхнээ.

Зургийг ойрд орох дуртай болоод байгаа агшин-аас авлаа. Чадварлаг зураг авдаг залуу гэж боддог. Түүнээс практикгүй ч онолын хувьд сураад байгаа. Тэгж байгаад нэг digital-тай болохоороо л зураг авч үзнэ дээ.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. agshin.mn deer ooriin blog-n xayagiig oruulaxiig xysvel xeleerei :)

    ReplyDelete
  2. Өө Зургийн эзэн байх шив. Баярлалаа. Хэлнээ

    ReplyDelete