PC тоглоом тоглох уу

Нийслэлийн иргэдийн төлөөллөгчдийн байгууллага, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн албаныхан PC тоглоомын газруудад хяналт шалгалт хийсний үр дүнд зарим нэг PC тоглоомын газрыг хаах арга хэмжээ аваад байгаа билээ. Ер нь зарим нэг дээр ч зогсохгүй ихэнх нь энэ арга хэмжээнд өртөөд байгаа юм байна. Учир нь PC тоглоомын газар өвөл 19 цаг, зун 20 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах журамтай ч түүнийг дагаж мөрддөг нь нэгээхэн ч байсангүй ээ. Мөн эдгээрийн ихэнх нь эрүүл ахуйн наад захын шаарлага хангаагүй байгалийн гэрэлнээс далд, тоос шороо ихтэй, агаар салхи бага байрны подвол хонгилд байдаг нь үнэн. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэж олны олонд гайгүй газар байгааг үгүйсгэхгүй. За ингээд PC тоглоомын газруудад хэрэг төвөг гардаг, PC тоглох мөнгө олохын тулд өөрт байгаа зүйлээ зардаг улмаар хулгай хийдэг, удаан хугацаагаар тоглосоор донтолт болж бүр цаашлаад генийн гажиг үүсдэг гэх мэт муу үр дагавар тоочоод байвал тасрахгүй. Ингээд л хаах гээд байгаа юм даа.
Гэтэл томчууд нэг юмыг анзаарахгүй байна. PC тоглодог насны масс хамаарлыг авч үзвэл 13-21 гэсэн тоо гарсан байдаг. Энэ юу хэлээд байна вэ гэвэл манай хүүхэд залуучууд гол чөлөөт цагаа өнгөрөөдөг газар нь PC тоглоомын газар гэсэн дүгнэлтэнд шууд хүрнэ. Харин энэхүү PC тоглоомын газар гэгчийг хаагаад цөөлөөд орхивол юу болох вэ? Цөөн үлдсэн хэд нь мэдээж үнээ нэмнэ. Ингээд эцэг эхээс авдаг хэд ихсэхээр тэд өгөхгүй. Мөнгөгүй болсон хүүхдүүд хийх юмгүй гадуур сэлгүүцэж гэмт хэрэгт өртөх боломж харин ч өсөх байх. Яахав хаах цөөлөх дээрээ тулсан бол ул сууритай авч үзэж цаад асуудал болох хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлчих газартай болчихоод шуурмааар. Ямар сайндаа PC тоглоомын газрыг минь хаачихвал бид хаачих юм. Баардах юм уу гэсэн үг хэлсэн байна шүү дээ.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. chi ih zuv yum bichjee huuhduudiin zuluut cagiig zub zohistoi unguruulchih gazartai bolchood shuurmaar yum daa tee

    ReplyDelete
  2. Anonymous24/4/07 16:11

    Zia tegeheer minii bodloor PC togloomiin gazruudiig haahiin esreg bnoo. Mungu olj bga negnee yahnav de?
    Haalaa geed huuhduud ni uursdiinh ni baga bsan shig nom unshaal gertee suuhgui ni todorhoi shde.

    ReplyDelete
  3. odoo l oilgoson yumaaraa ertonziig xarax nasandaa baigaa xyyxdyyd togloomoor ovchilno gdg n ayultai. Daanch neg yum xorigloxdoo nogoo garax garziig olj chadaxgyi bgaa n odoogiin Mongol xynii emegnel yumdaa

    ReplyDelete