Google шинэ зурагжуулах технологи гаргалаа

Google-ынхэн дижитал газрын зурагтай ажиллах (map.google.com) зах зээлд тэргүүлэгч гэдгээ батлахын тулд зурагжуулалт хийх шинэ технологио дэлгэлээ. 

Google-ын зураг боловсруулдаг хамгийн том систем Google Map-ыг өдгөө нэг тэрбум гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд үүнд мэдээж хэрэг хөгжүүлэгчид болон бусад хамтран байгууллагууд нь жинтэй хувь нэмэр оруулна. 

Ирэх 7 хоногоос Google Maps-ыг ашиглахгүй гэсэн мэдээллийг Apple-ын зүгээс саяхан мэдэгдсэн байна. Тэд ухаалаг утас болон тэблет дээрх Google Maps - г өөрсдийн газрын зурагтай ажиллах аппликейшингаар сольж магадгүй гэж зарласан юм.

Apple-ын зүгээс иймэрхүү өөрчлөлт оруулсан тохиолдолд Google Map-ын хувьд чамгүй тооны хэрэглэгчээ алдахад хүрч магадгүй. Үүний хариу болгож зураг боловсруулах зурагжуулах шинэ технологио өнгөрөгч лхагва гарагт San Francisco хотод болсон мэдээллийн үеээрээ Google-ын удирдлагууд танилцуулсан байна. 

Дижитал зурагтай ажилласан арван жилийн туршлагынхаа үр дүнд бий болгосон гэж буй энэ технологи нь хиймэл дагуул, агаараас авсан зураг зэргийг ашиглан шууд гудамжийг өндөр түвшинд болосвруулан 3D болгон зурагжуулж хүргэх юм.

Google Earth-ынхээ хувьд 3D байгуулалтуудаа илүү сайжруулан "street view"- ын дэлгэмэл зургуудаар баяжуулж Android утаснаас Google Map-руу offline горимт хандах боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ.

Баримт
  • Google Map-ийг 800 мянга илүү тооны хөгжүүлэгчид ашигладаг
  • 2008 онд 22 орны 13 сая бээр урт замыг Google Map дээр оруулж өгсөн байсан бол энэ жил 187 оны 26 сая бээр урт замтай болжээ.
  • Google дээр хийгдэж байгаа хайлтын 20% нь байршилтай холбоотой хайлт байдаг

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Anonymous12/6/12 19:13

    Bi blogger neg domain holboj bgaamaa tegsen www gej hiiheer orood bgaa hernee www bhgui hiiheer orohgui It works!

    This is the default web page for this server.

    The web server software is running but no content has been added, yet.

    iim bichig garaad bh ym bi yun deer buruu ogson bgaan bol helj ogooch pls

    ReplyDelete
  2. домайн тохиргоо дээрээ www болон www-гй хоёр бичлэгийг нь хийж өгөх ёстой юм.

    ReplyDelete
  3. Anonymous13/6/12 22:28

    Тэрийг яг хаана хийж өгөх вэ? blogspot дээрээ чагтдлаад хийцэн байгаан. тэгээд болохгүй байх юм

    ReplyDelete
  4. Би нэг юм асуух гэсийн. Би нэг блогспот дээр блогтой юм. Тэгсэн Label буюу Сэдэвт дээр нэг асуудал тулгараад байна. Би сэдэвээ сонгож өгөөд мэдээ оруулахаар эргүүлээд нөгөө сэдэвтээ дараад мэдээг үзэх гэхээр No posts with label гээд байх юм энэ юуных вэ?

    ReplyDelete
    Replies
    1. POst дээрээ Label-ээ зааж өгчөөд done гэж дарах ёстой. Тэгэхгүй тухайн ангилал чинь тухайн бичлэгтээ хадгалагддаггүй талтай.

      Delete