iPhone 5 гарах тов зарлагдлаа

Өнгөрсөн онд iPhone 5 гарна гэсэн дам яриа хүчтэй өрнөж байсан. Харамсалтай нь тухайн үед Stive Jobs маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүйл талаар боллоо гэсэн бодлыг бий болгосон. Хэдийгээр Apple-ын амин сүнс үгүй болсон ч компани хүмүүсийн энэ их хүлээлтийг ашиглан iphone-ны шинэ хувилбараа гаргахаар болсон ч хүмүүсийн төсөөлсөн шиг бүтээгдэхүүн гаргаж чадаагүй юм. iPhone 4 S :P

Саяхан энэ жилийн 10 сард iphone 5 хувилбараа гаргахаар зарлаад байна. Үүний хажуугаар хялбаршуулсан iPhone4 гэсэн хувилбар ч мөн гарах юм. Энэ хувилбар нь iPhone 4 дээр гаргасан нүүрний сайжруулсан шилийг хямд пластикаар орлуулж зарим эд анги, програм хангамжийг хэмнэж үнэ хямд байлгах зорилгоор хийгдэж байгаа гэж тайлбарлаж болно.

Зарим нэг эх сурвалжийн мэдээллэж байгаагаар дараагийн iphone -д шинэ төрлийн мэдрэгч дэлгэц бүхий технологи нэвтрүүлнэ гэж мэдэгдээд байна. Энэ технологи дээр японы хоёр ч компани хамтран ажиллаж байгаа сурагтай. Мөн хурдны хувьд 4G стандарттай, өндөр хурддтай байх аж.

Харин үнийн хувьд хямд байж чадахгүй болов уу. Учир нь Apple-ын ихэнх бүтээгдэхүүнийг өмнөд хөршид маань хямд ажиллах хүчээр бүтээдэг бөгөөд саяхан энэ талаар олон улсын байгууллагууд болон хятадын иргэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлэх болсон. Ядаад л ажилчидынхаа энэ эсэргүүцлийг дарахын тулд цалинг нь нэмэгдэл өртөг бүтээгдэхүүнд шингэх нь лавтай.

Ямартай ч iPhone 5 хурдан гараасай гэсэн хүмүүс цөөнгүй байна. iPhone 4 сайхан хямдрана :)

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Anonymous23/4/12 20:07

    Угаасаа apple 10 болон 2 сард л нээлт хийдэг шд,

    ReplyDelete
  2. Source: “Undesnii Shuudan” №98, page 16
    Чиний энэ бичлэгийг чинь үг үсэггүй сониндоо нийтэлжээ

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Anonymous10/5/12 12:17

    Хэн нь хэнээсээ хуулсан бэ? Хуулсан нь ичиг ичиг хэхэ

    ReplyDelete
  5. Сайн байна уу?
    www.tedy.mn вэбсайтын албан ёсны блог болох http://blog.tedy.mn/ -ийн хамт олон таны блогыг сонгож, хамтран ажиллаж баннер солилцох хүсэлт тавьж байна.
    Та баннер солилцох хүсэлтэй бол бидэнтэй marketing@tedy.mn хаягаар холбоо барина уу!
    Танд баярлалаа.

    ReplyDelete