Microsoft-ын Bing хайлтын систем Facebook-ээс зөвөлгөө авна

Microsoft-ын Bing хайлтын систем Facebook болон бусад төрлийн олон нийтийн сүлжээрүү холбогдон зөвөлгөө авах боломжийг бүрдүүлэх шинэ өөрчлөлтийг оруулсан байна.

Энэ өөрчлөлт нь хайлтын системийн зүүн талд шинэ хэсэг (sidebar) нэмэгдсэн байна. Энд тухайн хайлтыг хийж буй хүн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээн дэх найз нөхдөөсөө зөвөлгөө авах боломжоор хангаж өгсөн байна.

Байгууллагын хэлж байгаагаар хүмүүсийн 90% нь ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө найз нөхдөөсөө зөвөлгөө авдаг гэсэн байна. Тэгэхлээр хайлтад нэмэгдэж байгаа энэхүү шинэчлэл хүмүүст таалагдана гэж найдаж байгаа гэнэ.

Bing-ээр хайлт хийхэд тухайн түлхүүр үгийг хэн илүү мэдэх магадлалтай байгааг facebook-ын найзуудынх нь мэдээлэл, зураг болон аливаа мэдээлэлд хийсэн like зэргээс нь шинжилж хайлтийг хийгчдэд найзыг нь мөн санал болгох зарчимаар ажиллах юм байна.

АНУ-ын хайлтын үр дүнгийн 15% нь  Bing хайлтын системээр дамждаг бол 66% нь Google-р  хийгддэг гэсэн судалгаа гарсан байдаг байна.

Холбоотой мэдээлэл

1 comment:

  1. энэ Бинг-н дизайн нь аягүй дажгүй болчихсон байна лээ харин. Нилээн хэдэн Гүүглэчид урвах байх шүү... Сүүлд ороход илүү загварлаг болсон байсан. Яг л анх Hi5-с Facebook-рүү шилжиж байсан шиг.

    ReplyDelete