Blogger дээр SEO тохиргоотой боллоо

Blogger дээр блогтой хүмүүсийн хувьд SEO буюу хайлтын системийн тохиромжийг өөрсдийн хүссэнээр тохируулах боломжгүй байсан. Энэ нь ч blogger-н гол дутагдал байлаа. Тэгвэл энэ одоо үгүй болж та өөрийн блогийнхоо хайлтын үр дүнд үзүүлэх хувиралаа та өөрөө тодорхойлж болохоор боллоо.

Таны блогийн settings хэсэгт search preferences гэсэн тохиргооны хэсэг нэмэгдсэн бөгөөд дараах боломжууд бий болжээ. Боломжуудыг товч сийрүүлвэл.

Meta tag Description
Хайлтын системүүд сайтын хамгийн түрүүнд шалгаж үздэг хэсэг бөгөөд тухайн сайт ямар төрлийн мэдээлэлтэйг тодорхойлж өгнө. Нэг үгээр хаалган дээрх хаяг гэж ойлгож болно.

Custom Page Not Found
Та блогийнхоо хуучин бичлэгийг устгасан тохиолдолд тухайн хуудас байхгүй болно. Гэтэл хэн нэгэн хүн тухайн хуудсыг хаа нэг газар share-лэсэн байгаад нэгэн этгээд уг хуудсаар дамжиж ороход тухайн хуудас байхгүй байна гэсэнг мэдэгдэх хуудсыг та гоёоор хийж болно.

Custom Redirects
Хуудас шилжүүлэг. Дээрх тохиолдолд арай өөр хуудасруу зочингоо шилжүүлж болно. Ийм үед энэ боломжийг ашиглах боломжтой юм.

Custom robots.txt
Тухайн сайтын аль хэсэгрүү хайлт хийх боломжтой болон боломжгүйг тодохойлж өгдөг маш чухал хэсэг. Гэвч та үүнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Та өөрийн хувийн чанартай бичлэгтэй хэсэгрүү хайлт хийлгэхгүй байлгахыг хүсвэл үүнийг бас ашиглаж болно.

Custom robots header tags
Дээрх мэдээллийг шууд тодорхойлсон тагуудаар үүсгэхийг хүсвэл энэ боломжийг мөн ашиглаж болно.

Custom and easy to add Alt and Title tags for Images
Энэ хэсэг албан ёсоор ороогүй байна. Гэхдээ удахгүй орох байх. Таны бичлэгтээ оруулж байгаа зургийг хайлтаар гарч ирэх боломжийг нэмэгдүүлэхэд энэ боломж ашиглагдана. Зурагт Alt болон Title тагийг автоматаар оруулж өгнө.
  

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Сайхан Сайхан :)) :))

    ReplyDelete
  2. Anonymous31/3/12 20:44

    Custom robots.txt , Custom robots header tags ene 2 deer iluu delgerengui hicheel oruuulj bolhuu yag ymarshuu baival iluuu SEO d niitstei ilerts ihtein etr geeed:D

    ReplyDelete
  3. холбоотой мэдээлэл гэдэг хэсэг алга болчиж. Яаасын бол?

    ReplyDelete
  4. За tnx шүү хөгшөөн. Анзаараачгүй, анзааръя гэж бодсончгүй юмнуудаа мэдэж авлаа

    ReplyDelete
  5. Өөрийн блогоо гүүгэлд хэрхэн нэмэх вэ?

    ReplyDelete