Шинэ iPad

Охид бүсгүйчүүдийг баярлуулж байх хооронд Apple-ын шинэхэн iPad-ын танилцуулга хийгджээ.  Олонх технологийн сайтуудын таамаглаж байсанаар шинэ iPad нь iPad 3 нэршлээр гарна гэж таамаглаж байсан ч нэрний хувьд new iPad эсвэл iPad HD гэсэн нэршилтэй борлуулагдахаар болсон байна.

iPad HD гэсэн нь ч учиртай. Apple-ын танилцуулж буй iPad-ын сүүлийн хувилбар медиа талдаа илүү хүчирхэг болжээ. Өнгөний ялгарал, дэлгэцийн нягтрал нь хүний нүдээр харсантай дүйхүйц нарийвчлалтай болсонгоо онцолж байна. Үүнийгээ Retina дэлгэц гэжээ.

Өмнөх iPad 1024х768 харьцах нягтралтай байсан бол шинэ iPad-ын нягтрал 2048х1536 болж хоёр дахин нэмэгдсэн байна. Зураг, видео үзэхэд илүү дэвшилттэй болсон гэсэн үг.

Харин гадаад хэлбэр үзэмжийн хувьд өмнөх загвараас өөрчлөгдсөн зүйл байхгүй байна.

Дотоод технологийн хувьд iPhone 4S утсандаа суурьлуулж байсан fullHD боломжтой 5mb-ын iSight камерыг суурьлуулсан байна. Зураг, видео боловсруулах чадлыг нэмэгдүүлэхийн тулд А5Х chip-ыг суурьлуулсан байна. Сүлжээний хувьд 4G LTE сүлжээг оруулж өгсөн нь хаана ч online холбогдох боломжийг бий болгож байгаа юм байна.

Програм хангамжийн хувьд Apple-ын өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнүүд болох iPhoto, iMovie болон Garageband гэсэн програм хангамжуудыг оруулж өгчээ.

Холбоотой мэдээлэл

1 comment: