Wallpaper-ыг бид бараг хардаггүй

Тийм ч их хэрэглэгддэггүй хэрнээ хүн бүр чухалчилж үздэг зүйл бол ханын цаас буюу Wallpaper. Үүнийг өөрөөр дэлгэцийн зураг ч гэж тайлбарладаг. Гэхдээ л ханын зураг гэж хэрэглээд ойлголцоод байдаг болжээ.

Wallpaper гэдэг үг нь Microsoft Windows систем дээр хэрэглэгддэг үг юм. Гэвч Windows Vista дээр энэ үгийг халж Desktop Background (Дэлгэцийн ар, дэвсгэр) гэсэн үгийг хэрэглэсэн байдаг.

Харин Mac OS хэрэглэгчдийн хувьд бол desktop picture (дэлгэцийн зураг) гэсэн үгээр ойлголцож болох нь байна.

Хамгийн анх 1975 онд дэлгэцийн арыг бусад мэдээллээс ялгахын тулд үүнийг санаачилж ашиглаж байсан бөгөөд Xerox Alto компьютерт үүнийг хэрэгжүүлж байсан байдаг юм байна. Тухайн үед хэрэглэгдэж байсан ханын зураг нэг иймэрхүү байсан байна.
Удалгүй Apple-ынхан Lisa болон Xerox Macintosh дээрээ арын өнгийг нь саарал өнгөөр будаж харуулсан нь Alto-гоос илүү арын дэвсгэрийг ялгаж өгсөн нь ханын цаасны жинхэнэ эхлэлийн үндэс болжээ.

Одоо wallpaper бүхэн бүтэн урлаг, цуглуулга болтлоо хөгжсөн байна. Харин бид хичнээн сайхан wallpaper-тэй байгаад түүнийгээ бараг хардаггүй гэнэ. Бараг компьютераа унтрааж асаахдаа арын дэвсгэрийн зургаа нэг хардаг байна.

Нэмж хэлэхэд арын зураг хэдий чинээ том, өнгө их орсон зураг (хэмжээ том) байна комьютер төдий чинээ тухайн wallpaper-г харуулах гэж ачааллаж байдгийг санаарай. Хэрэв таны PC бага зэргийн удаан бол энэ хардаггүй шахуу том зураг ашиглахгүй байхыг зөвлөх байна.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Google ads-d burtguulj bgaamaa. zip kod oo 211213 gej hiih ni zuw uu, zipcode.mn deer bgaa 5n orontoi code uudiig hiiheer eroosoo bolku bna. 6n orontoi bh yostoi geed.

    Hayagaa yaaj oruulwal deer we tanii burtguuleh zaawar deer ene talaar delgerengui bhgu bnalee.

    Bi burtguuleh huselt yawuultal zipcode bolon hayagaa zuw oruul gesen hariu ireh shig bolloo. Tuslaarai

    ReplyDelete
  2. Сайн уу санакае ахаа блогоо ёстой гоё болгочихсон байна шдээ :) өшөө олон сонирхолтой мэдээлэл нийтлээрэй. амжилт :))

    ReplyDelete
  3. windows 7 iin soligddog theme tei . GOY TASARSAN HUUHNII ZURAG BAIVAL BAINGA HARII SHDEE. YMAR ZURAG TAVISNAAS shaltgaalah bh

    ReplyDelete
  4. Sain uu: Хаягаа зөв л оруулах нь зөв хэхэ. zip code Дээр монголынхоо кодыг бичнэ. Харин postal code дээр шуудангийнхаа кодыг бичнэ. Энэ хоёроо холиод байх шиг байна.

    etugen: tnx6

    Баавгай.: хэхэ. Хүн хүний сонирхол өөр өөр нь аргагүй ээ.

    ReplyDelete
  5. Би лав дэлгэцийн зургаа байнга хардаг.

    ReplyDelete
  6. ямар wallpaper-тэй юм.

    ReplyDelete
  7. bi hardag ch ugui solidogchgui. windowsiin emblemtei zurag baijil bdag.

    ReplyDelete