Операторуудын хооронд дугаараа шилжүүлж болох уу

Монголд үүрэн телефон холбоо нэвтрээд эдүгээ 15 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сайнтай муутай гээд олон жилийг ардаа орхисон хэдий ч жинхэнэ хэрэглэгчийн хүссэн үйлчилгээнүүд хомс байсаар байгаа нь нууц биш.

Гэхдээ нэг үеийг бодвол дээрдсэн нь сайшаалтай.

Саяхан Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар солонгосын Цахилгаан Холбооны Операторуудын Холбооны орлогч Seol Jeong Seon –тай үүрэн холбооны дугаар шилжүүлэх үйлчилгээг (Mobile Number Portability) хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах яриа өрнүүлсэн юм байна.

Энэ үйлчилгээ нь хэрэглэгч аль нэг операторын хэрэглэгч байхдаа барьж байсан дугаартайгаа өөр операторын хэрэглэгч болох боломжтой юм. Хэдийгээр сонсоход бэрх байгаа ч гадны ихэнх оронд энэ үйчилгээ нэвтэрсэн байдаг юм байна.

Харин монголын хувьд шууд боломжгүй байж магадгүй зүйл сонсогдов.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Хэхэ, манайд хурдан хэрэгжихгүй байх. Том операторууд нь хэрэглэгчдээ алдчихна шүү дээ. Мобиком хэдийгээр харьцангуй үнэтэй байгаа ч нийт хэрэглэгчдийг тогтоож байгаа зүйл нь энэ дугаар. Хүмүүс 9911, 9909үүдээ аваад л хямдханаар нь Юнител рүү гүйчих байлгүй :D +1 click

    ReplyDelete
  2. za tegd xugjuud bx l boltugai!

    ReplyDelete
  3. Sanakae bloggerin Comments gesniig yaj Setgegdel gej Mongol bolgoj uurchluh ve? HMTl in ali hesegt ni uurchlult hiideg yum?

    ReplyDelete
  4. Манайд энэ бол их төвөгтэй асуудал. Их ажил хийгдэх байх даа.

    ReplyDelete
  5. Anonymous3/11/10 17:39

    medeenii orontsog

    ReplyDelete
  6. Anonymous3/11/10 23:22

    Mobile Number portability (MNP)/Wireless Number Portability (WNP) нь Америк, Канадаас эхлээд Америк тивийн орнууд, Европын ихэнх орон, Азийн зарим орон, Авсрали болон Африкийн зарим орнуудад хүртэл нэвтэрсэн байдаг юм байна.

    Манайд хийх санаа төрж байгаа нь сайн хэрэг. Хийчихээсэй

    ReplyDelete
  7. Эрхэмээ: Манайд ийм үйлчилгээ хэрэв байх юм бол хүмүүс хэрэглэх нь гарцаагүй. Харин операторууд хэрэглэгчидээ алдахгүй байх үүднээс бараг нэвтрүүлэхгй байх тал дээр зогсох болов уу.

    erdenen: Хөгжил, бизнесийн өрсөлдөөнөөс хэрэглэгч хожиж байх ёстой юм байгаа юм уул нь.

    ZzZ: CommentMsg гэсэн тагийг солих үгээрээ солидог. blogger html editor дээрээ кодоо эхлээд задлах чагтыг чагталж байж хайвал гарч ирнэ.

    Э. Баярсайхан: Бараг яриа л үлдэх байх хэхэ.

    Anonymous: Мэдээллийн чанартай блогдолт гэх юм уу даа.

    Anonymous: Мөд хийхгүй байх. Яахав санаачлана гэдэг ажлын хэдэн хувь гэдэг билээ. Нэг иймэрхүү юм байдаг юм шүү гэсэн ойлголт хүмүүс авчихвал их зүгээр байгаа юм.

    ReplyDelete