Шувууны хамгаалалттай цонх бүтээжээ

Дэлхий дээр жил бүр 100 сая илүү тооны шувуу нисэж явахдаа ямар нэг шилэн гадаргууг мөргөж үхдэг байна. Энэ нь мэдээж өндөр барилгуудын шилэн цонх, онгоц, машины цонх гээд шилэн гадаргуутай бүх зүйл шувууг хөнөөхөд тодорхой нөлөө үзүүлдэг байна. Шилэн цонх мөргөөд үхсэн шувууг хараад хүмүүс амиа хорложээ гэж боддог бол энэ нь эсрэгээрээ хүмүүсийн тавьсан занга байдаг байна.
Нисэж явуу шувууны хувьд аливаа шилэн гадаргуу дээр тэнгэр эсвэл модод ч юм уу эсрэг талын зүйлс нь ойж нэлээд зайтай харагддаг аж. Ингээд л шууд очоод мөргөж үхдэг гэнэ.
Тэгвэл энэхүү бэрхшээлийг германд байрлах Glaswerke Arnold гэх компани шийдвэрлэжээ. Тухайн шил нь хүний нүдээр харахад ямар ч ялгаагүй байх боловч шувууны хувьд ямар нэгэн дүрсийн ойлт үүсэхгүй тор байгаа мэт харагдаж байхаар бүтээгдсэн байна.
2006 оноос эхлэн судлаж хийгдсэн энэхүү бүтээгдэхүүн Ornithology-ны Max-Planck инстидутээс гараатай байсан тул нэрийг нь Ornilux Mikado шувууг хамгаалах шил(Bird-Protection Glass) гэж нэрлэсэн байна. Туршилтын үр дүн 75 хувийн үр дүнтэй гарсан ажээ.

Холбоотой мэдээлэл

10 comments:

  1. hehe mgl-d orj ireh yum bolvu?

    ReplyDelete
  2. Anonymous23/8/10 20:57

    Манаай Монгол шувуунууд ухаантай юм чинь гайгүй байх өөө хахахаа

    ReplyDelete
  3. Anonymous23/8/10 22:17

    haha thh

    ReplyDelete
  4. Манай монгол шувуудыг шил мөргөхөөс нь урьтаад байгаль орчны яам арабуудад зарчихдаг байхгүй юу даа

    ReplyDelete
  5. Хэхэхэ амраа ах зөв хэлсэн

    ReplyDelete
  6. Sanakae ахаа blogchid.com дээр комент үлдээхээр аватар зураг нь гарч ирхээ больчих юм. Би загвараа өөр блог руу шилжүүлж үзтэл зүв зүгээр. Аватар зураг нь гарна. Загварт алдаа байхгүй юм шиг байгаан. Мөн өөр загварийг(vlmedeh.com ийн загварийг) blogchid.com руу шилжүүлсэн чинь мөн л зураг нь харагдахгүй юм.
    Энэ юундаа байгаа бол. Тохиргоогоогоо мөн л шалгасан. Аватарын зурагийг харуулна гэсэн тохиргоон дээрээ байгаа. Би бүх юмыг шалгасан. Юунд байгааг нь олдгүй ээ. Та нэг заваараа хараад өг тэхүү. Комент хэсэгт аватар зураг харагдахгүй болхоор үнэн жул харагдаад байх юм.

    ReplyDelete
  7. Anonymous24/8/10 13:37

    turshiltiin yavtsad 100n shuvuunaas 25 ni uxjee dee tiimuu? :P

    ReplyDelete
  8. comment-уудыг уншив.
    vlmedeh.com HTML кодоо бүр задлахаар код нь байгаа. Темplate-ээс чинь алга болчоод байгаа байх. Тэрийг нь оруулах хэрэгтэй.

    ReplyDelete
  9. Санакае ахаа тэр хэсэг нь байгаан. Бүх юм нь байгаа атлаа зөвхөн блогчид.ком дээр л харагдахгүй юм. Блогчид.ком руу өөр тэмплэйт хуулхад хүртэл аватар зураг харагдахгүй байгаан

    ReplyDelete
  10. кодонд л байгаа өөр юманд байхгй.

    ReplyDelete