Google өөрсдийн тухай кинотай болно

Google MovieӨнөөдрийн байдлаар шилдэг Social Network болоод байгаа Facebook болон түүнийг санаачлагчдийн түүхийг өгүүлэх "The Social Network" гэх кино ирэх 10-р сарын 1-нд дэлгэцнээ гарах гэж байгаа. Энэ нь hollywood-д хийгдэж буй интернет сайтын түүхийг өгүүлж буй анхны шахуу кино болж байгаа ажээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн хайлтын системийн хүчирхэг сайт Google-ын тухай мөн ийм кино хийгдэх талаар яриа гараад байна. Зохиолч Ken Auletta-ын бичсэн Googled: The End of the World as We Know It номны зохиолоор Google болон түүнийг санаачлагч Sergey Brin, Larry Page нарын хэрхэн амжилтанд хүрж баяжсан түүхийг өгүүлэх гэнэ.

Киноныхоо талаар продусер London хэлэхдээ:
Энэ кино нь хоёр залуу өөрсдийн компаниа байгуулж хэрхэн дэлхийг өөрчилж чадсан түүхийг өгүүлэх юм. Хамгийн гол нь энэ хоёр залуугийн туйлын гайхалтай зорилго нь киноны гол үйл явдал байна гэжээ.

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Сонирхолтой сонсогдож байна шүү.
    Will Smit ийн Pursuit of happiness шиг кино болж гараасай.

    ReplyDelete
  2. Нэг бодлын баримтад кино шиг болохоор их сонирхолтой кино болж чадахгүй байж магадгүй.

    ReplyDelete