Цаана чинь Windows 7

Windows 72007 онд Bill Gates ах сүр дуулиантай нь аргагүй Windows Vista-гаа зах зээлд нэвтэрүүлсэнээ зарлаж байлаа. Тухайн үед Windows Vista шинэ содон, өнгө үзэмж сайтай сайхан эд харагдаж байсанг дурдахгүй өнгөрч болохгүй. Гэвч "гаднаа гяланцаг дотроо паланцаг"-ын жишээгээр Windows Vista тийм ч сайхан эд байгаагүй ээ. Windows Visa-гаа гаргасан даруйдаа Microsoft-ынхон дэлхийн зах зээл дээрээс Windows XP-гээ халж Vista-гаа шахах бодлого барьж ажилласан ч эцсийн эцэст хэрэглэгч "Хаан" болж тэд Vista-г биш XP-г сонгосон юм.
Vista-гийн гол дутагдал өнгө сайтай ч хэтэрхий их resource шаарддаг, дээр нь байн байн та ингэх үү тэгэх үү ингэх гэж байна уу яг үнэн үү гэх мэтчилэн байнгын асуултаар хэрэглэгчийг бөмбөгдсөн нь "гай" болсон гэж хэлж болно.
Ингээд л хэдэн зуун тэрбум долларын төсөл бараг талаар өнгөрвөө хорвоо.

Гэвч тэд алдаан дээрээ суралцдаг сайн жаалууд юм. Microsoft-ынхон XP-шиг хурдан, Vista шиг өнгөлөг тийм л бүтээгдэхүүнийг бий болгохоор шаргуу ажилласан нь Windows 7 байлаа.
Windows 7-г маш богино хугацаанд туршилтын хувилбарыг гаргаж олонд хүргэсэн нь Vista хэрэглэж зүдэрсэн, XP нүдэж залхсан хүмүүсийн хувьд сайхан "эд" байв. Ингээд л ажилласаар Windows 7-г хэрэглэгчдийн сэтгэлд бага ч гэсэн ойртуулж чадсан байна. Windows 7-ын нэр хүнд боломжийн хэмжээнд хүрлээ.

Цаана чинь Windows 7 мэндлэх гэж байна.
Хэдхэн хоногийн дараа буюу 10 сарын 22нд Windows 7 -ын албан ёсны борлуулалт эхлэх гэж байна.

Холбоотой мэдээлэл

16 comments:

  1. Хүүе би тэгээд одоо ямарыг нь хэрэглээд байгаан бол хаха

    ReplyDelete
  2. hereglej bga, taalagdaj bga

    ReplyDelete
  3. Хэрэгтэй мэдээлэл байна шүү би бүр XP тэгээ ноцолдож байтал бөөн юм болчихсон байх юмаа хаха

    ReplyDelete
  4. Хэрэглээд эхэлцөөн дажгүй л юм билээ

    ReplyDelete
  5. Туршилтын хувилбарыг нь 6 сарын турш хэрэглэсэн. Даанч хугацаа нь дуусаад, элдэв үгээр рекетлээд болохгүй байхаар нь больсон.

    ReplyDelete
  6. Надад үнэхээр таалагдсан. Даанч хугацаа нь дуусчихсан

    ReplyDelete
  7. хэрэглэж үзмээр юм байнадаа, нээлтээ хийгээд л орос ах нар ч дор нь тараанадаа =)

    ReplyDelete
  8. 7 зүгээр юм шиг байна лээ

    ReplyDelete
  9. Crab: Бид нар одоогоор бараг betaг нь хэрэглээд байгаа юм.

    Jenni: Олон хүнд таалагдаж байх шиг байгаа юм.

    etvgen: Нэг үзээрэй гэж зөвлөх байна. Ямар ч байсан таалагдах байх.

    ҮЛЭМЖ: Аанхаа.

    Амарсайхан ах: Албан ёсны Windows 7 гарах гээд хамаг betaнуудын activ нь дуусаад онцгүй л байх шиг байна. Удахгүй pirate -ууд гарах байлгүй дээ.

    Chingundorj: Харин тэх. Орос гэлтгүй гарчих байх гэж найдаад байна.

    Саруул: Маш дажгүй :D

    ReplyDelete
  10. Өчигдөрөөс суулгасан маш их таалагдаж байгаа тун дажгүй сайхан болсон байна

    ReplyDelete
  11. windows 7 hereglej bna! nileen "bug"-tai sanagdlaa! run as administrator gej zarim prog ajiluulahgui bol aldaa zaana! asahdaa hurtel explorer unshihdaa iimerhuu aldaa zaana! com medq hund bol hetsuu l ym shig! naad zah ni iimerhuu bug ilerch bhad! tsaanaa ih "bug"-tai ym shig sanagdaad bgaa!

    ReplyDelete
  12. uul ni 10 sard garsan huvilbariig suulgasan ym san! betanuud bugtai gej bodood suulgahgui yvaad bsan chin uram hugallaa!

    ReplyDelete
  13. Мөнх Очиртоы санааа нэгдэж байна, windows 7 дээр temporary file алдаа заагаад үүсдэггүй run as adminstrotar шаардана, Хурдан тэгээд гоё ч бас алдаатай

    ReplyDelete
  14. Anonymous26/3/10 00:44

    Zaz er n windows 7 , vista en ter taarsan hognuud gej boddishdee , ajillaj l baival yamar hamaa baigaan xp der gej boddog . gue tiim l goe zagvar en ter geed bgaa bol Mazintosh iluu em bishuu aan?
    !!Vehincent!!

    ReplyDelete
  15. Anonymous26/3/10 00:45

    Oh ! macintosh shuu !!vehincent!!

    ReplyDelete
  16. Windows 7 одоо хүн бүр мэддэг болжээ. Хэрэглээнд ч сайн нэвтэрч байна. Гэхдээ бага зэргийн асуудлууд бас бий.

    ReplyDelete