Блогчид бичлэгтээ зураг оруулах нь бичлэгийг сонирхолтой болгож өгөх нь бий. Бүр зурагийн блог хөтөлдөг ч улсууд байна. Эдгээр улсууд өөрийнхөө зургийн SEO (Search Engine Optimization)-г сайжруулбал google ч юм уу ямар нэгэн хайлтын үр дүнд зургаар дамжин тухайн блог сайтруу орох магадлал ихсэх юм. Ийм учраас зургийн SEO-ын талаар өгүүлье.Өөрийнхөө зургийн хайлтад гарч ирэх үр дүнг сайжруулах арга замууд
- Зургийн alt түлхүүрийг сайн ашиглах мөн зургийн эргэн тойрон, зургийн нэр, хуудасны нэрт тухайн зурагтай холбоотой мэдээлэл байх.
- jpg гэсэн format хайлтад хамгийн түлхүү олддог.
- Хэрэв зураг upload хийх folder-тэй бол өөр бусад файлтай холихгүй байх.
- Зургийг аль болох шинэ байлгах (upload folder-луугаа ахиж upload хийх нь байна)
- Google webmaster tool дээр зургийн хайлт хэсгийг идэвхжүүлэх
- Зургийнхаа файлын хэмжээг тохиромжтой байлгах.
- Нэг хуудас дээр харагдах зургийн хэмжээг хязгаартай байлгах.
- Бүр болохгүй бол зургаа аль болох хүртээмжтэй, найдвартай сайтууд дээр upload хийх(жишээ нь flickr)
Хүмүүст өөрийн зургийн үнэлэмжийг өсгөх
- Хүмүүс үргэлж цэвэрхэн, чанартай зураг хайж байдаг.
- Хүмүүс abstract биш жинхэнэ “царай” гарсан зураг сонирхдог.
- Мэдээж маш сонирхолтой зураг оруулах хэрэгтэй байх. Гэхдээ агуулгадаа тохирсон. Таны оруулсан зургийг хараад хүн цаашаа унших уншихгүйгээ шийддэг ч байж болох юм. Унших харах хоёр “шал” өөр мэдээлэл хүнд хүргэнэ.
Хүйсийн ялгаа
- Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол нүүрний хувирал бүхий зургийг сайн ойлгодог.
- Эрчүүд хамгийн эхэнд эмэгтэй хүнтэй зургийг олж хардаг. Давраад шалдан нүцгэн зураг байвал илүү сонирхно.
- Эмэгтэйчүүд хэн нэгэн хүн нь хэн нэгэнтэй байгаа зургийг илүү сонирхдог.
Зургийн хайлтыг өндөрсгөх багаж зэвсэг
- Зургийнхаа ALT эсвэл TITLE хэсэгт ямагт тухайн зурагтай холбоотой үг оруулж бай. Гэхдээ аль болох ганц үг байхаар.
- Google Images labeling-г сонирхож үзээрэй.
гоё мэдээлэл байна
ReplyDeleteXөөрхөн л байна штээ юун муухай хэлдэг юм бэ ...
ReplyDeleteGoogle image labeling gej yag yu ym? zurag haraad bogino tailbar hiij ogood 1 hunii bichsentei taarval onoogoo avah ymu?
ReplyDeleteИйм сайхан мэдээлэл оруулсанд урамшуулаад нэг ДАРАЛТ бэлэглэе дээ.
ReplyDeleteChingundorj: Tnx
ReplyDeleteGogo's Guide: Өөр газар бичиж байсан comment уу юу вэ. Андуурсан хандлага байх шиг байна. Эсвэл би ойлгосонгй.
fantasyleague0629: Зурганд label хийдэг эд. Гэхдээ зарим нэг нэмэлт юмнууд бас бий.
GanbatD: Бүүр их tnx :P
Маш хэрэгтэй мэдээлэл оруулжээ. Үнэхээр таалагдлаа. Миний бодлоор бид үүнд тоомжиргүй хандаж болохгүй. Учир нь заримдаа Google-ээс Монголтойгоо холбоотой зураг хайх үед өвөр Монголын зурагнууд их гарч ирдэг. Мөн Youtube дээрх видионы худьд ч гэсэн. Гадаадын хүмүүс зарим талаараа үүнээс болж янз янзын ойлголт авахад хүрдэг. Зарим талаараа залуус бид үүн дээр анхаарах хэрэгтэй гэж би боддог. Дахин хэлэхэд маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Баярлалаа
ReplyDeleteI bet you would if you were interested in SEO.West Bend WI Affordable local SEO and digital marketing services
ReplyDelete