Image SEO буюу зургаа хайлтаар

ColorБлогчид бичлэгтээ зураг оруулах нь бичлэгийг сонирхолтой болгож өгөх нь бий. Бүр зурагийн блог хөтөлдөг ч улсууд байна. Эдгээр улсууд өөрийнхөө зургийн SEO (Search Engine Optimization)-г сайжруулбал google ч юм уу ямар нэгэн хайлтын үр дүнд зургаар дамжин тухайн блог сайтруу орох магадлал ихсэх юм. Ийм учраас зургийн SEO-ын талаар өгүүлье.




Өөрийнхөө зургийн хайлтад гарч ирэх үр дүнг сайжруулах арга замууд

  • Зургийн alt түлхүүрийг сайн ашиглах мөн зургийн эргэн тойрон, зургийн нэр, хуудасны нэрт тухайн зурагтай холбоотой мэдээлэл байх.
  • jpg гэсэн format хайлтад хамгийн түлхүү олддог.
  • Хэрэв зураг upload хийх folder-тэй бол өөр бусад файлтай холихгүй байх.
  • Зургийг аль болох шинэ байлгах (upload folder-луугаа ахиж upload хийх нь байна)
  • Google webmaster tool дээр зургийн хайлт хэсгийг идэвхжүүлэх
  • Зургийнхаа файлын хэмжээг тохиромжтой байлгах.
  • Нэг хуудас дээр харагдах зургийн хэмжээг хязгаартай байлгах.
  • Бүр болохгүй бол зургаа аль болох хүртээмжтэй, найдвартай сайтууд дээр upload хийх(жишээ нь flickr)
Хүмүүст өөрийн зургийн үнэлэмжийг өсгөх
  • Хүмүүс үргэлж цэвэрхэн, чанартай зураг хайж байдаг.
  • Хүмүүс abstract биш жинхэнэ “царай” гарсан зураг сонирхдог.
  • Мэдээж маш сонирхолтой зураг оруулах хэрэгтэй байх. Гэхдээ агуулгадаа тохирсон. Таны оруулсан зургийг хараад хүн цаашаа унших уншихгүйгээ шийддэг ч байж болох юм. Унших харах хоёр “шал” өөр мэдээлэл хүнд хүргэнэ.
Хүйсийн ялгаа
  • Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол нүүрний хувирал бүхий зургийг сайн ойлгодог.
  • Эрчүүд хамгийн эхэнд эмэгтэй хүнтэй зургийг олж хардаг. Давраад шалдан нүцгэн зураг байвал илүү сонирхно.
  • Эмэгтэйчүүд хэн нэгэн хүн нь хэн нэгэнтэй байгаа зургийг илүү сонирхдог.
Зургийн хайлтыг өндөрсгөх багаж зэвсэг
  • Зургийнхаа ALT эсвэл TITLE хэсэгт ямагт тухайн зурагтай холбоотой үг оруулж бай. Гэхдээ аль болох ганц үг байхаар.
  • Google Images labeling-г сонирхож үзээрэй.

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. гоё мэдээлэл байна

    ReplyDelete
  2. Xөөрхөн л байна штээ юун муухай хэлдэг юм бэ ...

    ReplyDelete
  3. Google image labeling gej yag yu ym? zurag haraad bogino tailbar hiij ogood 1 hunii bichsentei taarval onoogoo avah ymu?

    ReplyDelete
  4. Ийм сайхан мэдээлэл оруулсанд урамшуулаад нэг ДАРАЛТ бэлэглэе дээ.

    ReplyDelete
  5. Chingundorj: Tnx

    Gogo's Guide: Өөр газар бичиж байсан comment уу юу вэ. Андуурсан хандлага байх шиг байна. Эсвэл би ойлгосонгй.

    fantasyleague0629: Зурганд label хийдэг эд. Гэхдээ зарим нэг нэмэлт юмнууд бас бий.

    GanbatD: Бүүр их tnx :P

    ReplyDelete
  6. Маш хэрэгтэй мэдээлэл оруулжээ. Үнэхээр таалагдлаа. Миний бодлоор бид үүнд тоомжиргүй хандаж болохгүй. Учир нь заримдаа Google-ээс Монголтойгоо холбоотой зураг хайх үед өвөр Монголын зурагнууд их гарч ирдэг. Мөн Youtube дээрх видионы худьд ч гэсэн. Гадаадын хүмүүс зарим талаараа үүнээс болж янз янзын ойлголт авахад хүрдэг. Зарим талаараа залуус бид үүн дээр анхаарах хэрэгтэй гэж би боддог. Дахин хэлэхэд маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Баярлалаа

    ReplyDelete