Хамгийн царайлаг робот Aiko

AikoРоботын хөгжил хурдацтай явж байгаа. Тэр дундаа япончуудын роботын хөгжил дэлхийн дунджаас дээгүүр явж байгаа гэж хэлж болохуйц. Роботын хөгжлийн гол зорилго нь аливаа үйлыг автоматжуулахад оршиж байдаг ч япончууд сэтгэхээрээ янз бүрийн зорилгод чиглүүлчихдэг.

Саяхан нэгэн роботын шоун дээр л гэхэд хүний нүүрний хувиралыг харуулж чадах роботыг танилцуулж байсан. Тэгвэл үүнтэй зэрэгцээд царайлаг робот хаана байна гээд хайгаад үзэж.

Харин хамгийн царайлаг роботоор мөн л япончуудын хийсэн Aiko робот тодорч байх жишээтэй. Aiko робот бүр 2007 оноос олонд ил гарч ирсэн байна. Тэрээр ямар нэгэн геометрлэг биетийг таньж мөн сонин сэтгүүл уншиж, таньтай ярилцаж чадах юм байна.

Aiko дээр тулгуурласан зохион бүтээгчидийнх нь зорилго нь цаашид түүнийг хоол унд бэлтгэж, гэр орон цэвэрлэж бүр давраад массаж хийж чаддаг болгохыг зорьж байгаа юм байна. Нэг үгээр хэлвэл зовлонгүй эхнэр болгох зорилготой гэнэ.

Хэрэв ийм роботыг бүтээж чадаад дэлгүүрүүдээр борлуулвал японы эрчүүл авах тун ч сонирхолтой байгаа юм байх :)

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. зовлонгүй эхнэр жигшиг хэхэ юм хөгжинөө гэж :D эхнэр хүнийг хүртэл хялбарчилчих юм даа

    ReplyDelete
  2. Одоогоор робот технологиор япон дэлхийд тэргүүлж байгаа, үйлдвэрлэлийн робот гэхэд л дэлхийн бүх роботын 42 хувь нь японд ашиглагдаж байна. Мөн элдэв хэлбэр дүрстэй робот бүтээж зугаацахаа мартахгүй. Хамгийн царайлаг робот хийлээ, роботуудаа үнсэлцүүллээ, дараа нь ер нь яах л гэж байгаа бол доо...

    ReplyDelete
  3. өө, тэр үнсэлцдэг нь жапанууд биш тайванууд юм байна, гэхдээ ямар хамаа байхав.

    ReplyDelete
  4. Зовлонгүй эхнэр гэж нэрлэх арай болоогүй. Нэг функц нэмэх хэрэгтэй болох байх аа

    ReplyDelete
  5. banner soliltsohuu? barag adil toroliin bloguud ym bn. hehe www.suntheme.blogspot.com

    ReplyDelete
  6. Duurnee: Хүн чинь тэгээд л аль болох хялбарчилчих гээд л үзээд байна шүү дээ. Хүний залхуугаас болж идний эдэлж хэрэглэдэг олон сайхан зүйлс бий болсон гэдэг түүхтэй :P

    Саарал: Нэг онигоо санаанд орчлоо. “Chinese, Japanese, Taiwanese” та нар ялгаагүй нэгэн адил. гээд.
    Япончууд тэгээд сонирхолтой, хөгжилтэй бас тэнэг юм юу байна тэрийг хийх гээл үзэх байхдаа. Тийм л улс шүү дээ.

    Амарсайхан: За даа юу л яриад явчихав даа. Миний бодож байгаа зөв үү буруу юу :P

    fantasyleague0629: Харж байж болноо.

    ReplyDelete
  7. Амарсайхан ахын бодлыг Санакае таачлаа ха ха...

    ReplyDelete
  8. Зараа би юу таачваа :P

    ReplyDelete