Spam mail явуулахаа болиочээ

Spam mailОйрд энэ spam-нуудаас залхаж гүйцлээ. Интернетийн хурд гайгүй байхад ирж л байдаг төвөггүй устгачихдаг байлаа. Одоо харин энэ spam ямар төвөгтэй болохыг нь ойлгож байна. Mail-ээ ачааллаж ачааллаж гарч ирнэ баахан spam байх жишээтэй. Аливаа mail үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн spam filter-тэй байдаг. Гэвч ойрд манай монголчууд даварч байна. И-мэйл маркетингийн үйлчилгээ гэж ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүй сурталчилгааны аргатай нэг компани байна. (Жиш:Гүрүтаг гэх шиг) хэдийгээр иймэрхүү үйлчилгээ явуулж болох ч тухайн хүн нь хүсээгүй байхад mail-руу явуулаад л байх юм. Ядаад unsubscription байхгүй. Spam filterтээ хийхэд л бас нэг монгол компани нь явуулж байх жишээтэй. Хэрэв монголд цахим орчины талаар багахан ч гэсэн хууль байдаг байсан бол энэ хэдэн компаниудыг шүүхэд өгч заргаа аваад баяжихынсан :).
Бүр монголчуудын mail хаягийн бүртгэлээр наймаа хийдэг сурагтай(Шар номны бүх mail хаягийг бүртгэж л явсан л даа :P). Тэгээл энд тэндээс орж ирээд байдаг болтой. Баргийн монгол сайтад mail хаягаа бүртгүүлдэггүй хүнд ирээд байхад гайхахгүй яахав.
Ер нь бол Монгол Улсын Үндсэн Хуулийн тэдийн тэдэд халдашгүй дархан байх эрхтэй гэж заалт байдаг санагдаад байх юм. Spam Mail дахин дахин хүсээгүй байхад явуулж байгаа нь энэ хуулийг зөрчисөн хэрэг бишүү.
Дээр нь Internet удаан тасалдаад blog бичих дур унтрааж байна энэ micom дампуураасай.:(

Холбоотой мэдээлэл

9 comments:

  1. Харин хэлээд юу гэхэв монголын интернэт хурд хурдандаа хүрж байгаа гэхэд итгэхэд бэрх шүү.Уг нь unsubscribe-тай байдаг шд.

    ReplyDelete
  2. Buh spam-aa idevhjuulj baigaad "spam" geed tovchiig darahaar bugd spam folder luu orno. Daraa n dahiad ter email hayagaas yamar neg yum irvel shuud spam folder luu ordog boldog. Ternees gadna spam folder-oo tohiruulahdaa orj irsen buh spam-uudiig shuud delete hii geed tohiruulchij boldog. Za tegeed bur bolohgui bol google-iin gmail-iig hereglee. Eruusuu spam irdeggui yum bnalee.

    ReplyDelete
  3. Гэхдээ зарим тохиолдолд хэрэгтэй мэйл спам хатсанд ирдэг шд

    ReplyDelete
  4. Khaka лаг зөвлөсөн байшдэ хаха.

    Баазаа дамжуулж зардаг тухай сонсож байсан юм байна.

    Спамийн тухай хуулийн төсөл боловсруулаач хөгшөөн гэсэн :D

    ReplyDelete
  5. Очиж очиж Миком ашиглаад байхдаа яадгийм. Би бол Мэжикнэтийн хэрэглэгч. Мэжикнэт ч бас дампуураасай :P

    ReplyDelete
  6. Ситинет хэрэглэ ;)

    ReplyDelete
  7. ДижиКом хэрэглэ.Наад Микиом чинь үнэтэй байгайздээ.Яууч гэсэн 4000-5000 аар илүү байх шүү.Би нэг юм гуйх гэсэн юмаа.Тэр уншсан гэдэгийг хийж болж л байналдаа.гэхдээ цааш уншвал гараад зүгээр байхдаа гарахгүй юм.Бас танайх ч бас ингээд байна.Үүнийг ямар нэгэн аргаар засаж чадахуу.Нэг цаг зав гаргаж байгаад оролдож үзээд нийтэлж өгөөч.Би зөндөөлл үзлээ ерөөсөө болхгүй юмаа.

    ReplyDelete
  8. sunlounger: unsubscribe байхгүй байгаагын талаар нь яриад байнаа. Хэдийгээр unsubsribe хийсэн ч ахиж ирээд байгаа юм энэ талаар л ерөнхийд нь

    khaka: Чухамаа чухам. Устгаж болох ч ёстой гай болж зарим нэг хэрэгтэй нь spam-руу орчихсон байдаг юм тэрийг нь харах гэж сөхөж үздэгийн. Gmail маань бас spam их ирдэг болсон ялангуяа монголчуудаас уул нь гайгй байсын.

    Amgaa: Үндсэн хуулийн цэц, УИХ-ын байнгын хороонд spam-тай тэмцэх хийгээд таслан зогсоох талаар хуулийн төсөл өргөн бариад байгаа.:P

    Зараа: Хэхэ би хөдөө байнаа. Хотод бол өөр хэрэг энд чинь ганц Миком л байдаг юм байна шд. 128-ыг 22мянгаар тавиулах гэж 60мянга төллөө шд. Амарч байна. Амралтаараа зүгээр байснаас гээд net тавиулсын.

    Dolugen: хотод гэртээ citinet тавиулах гээд больсон. Утасных нь үзүүр эсрэг талын айлын хаалган дээр харагдаад байхад тавилтын мөнгө 22-ыг явна гээд байхлаар нь Universalnet гээд шинэ гарч байгаа net тавиулсан сэтгэл хангалуун байгаа.

    Tulgaa: Хөдөө энэнээс өөр net алгаа. Наадахыг чинь зүгээр байхдаа харуулж болно. Өмнө нь нэг if байгаа биз тэрийг нь авчихад л болно. Харин блогийн ачаалах хурдыг маш ихээр хороож байсан учраас яалтчгүй ингэж хийсэн нь зөв шийдэл болоод байгаа юм.

    ReplyDelete
  9. hurd muutai internettei baih hetsvv l dee

    ReplyDelete