Хядатын Ногоон далан залуусын хамгаалагч хойшлогдсон байна

Green Dam Youth EscortХядатын эрх баригчид саяхан маш өвөрмөц санаа гэх юм уу шийдэл гэх юм уу тийм зүйлийг өөрийн мэдээлэл технологийн салбартаа оруулж ирсэн билээ. Энэ нь internet-ын website-уудыг хязгаарлах програмыг хятадын хүрээнд хэрэглэж байгаа бүх комьпютерт суулгаж үйлвэрлэж байхаар шийдсэн явдал юм. Шийдсэн ч гэж дээ яригдаж байна. Хэдийгээр энэ 7 сард багтааж ажил хэрэг болгох төлөвлөгөөтэй байсанч PC үйлвэрлэгчидийн зүгээс бага зэргийн саад учраад түр хойшлогдоод байна.

Уг төсөл нь Green Dam Youth Escort буюу Ногоон далан залуусын хамгаалагч гэсэн сүрхий нэртэй. Уг програм нь Online мэдээлэлд хяналт тавиж хүүхэд залуучуудыг ямар нэгэн садар самуун болон түүнтэй холбоотой мэдээлэл зэргийг хязгаарлах бөгөөд мэдээж хэрэг Хятадын засгийн газраас заасан хязгаарлалтанд байдаг Website-уудруу орохыг бас дахин хориглож өгөх юм байна.
Хятадын PC үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгч Lenovo -ынхон энэхүү төслийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Hewlett-Packard-ынхэн илүү нухацтай авч үзэх талаар ярилцаж байгаа бол Dell-ынхэн энэ төсөл яг шийдэгдсэн үед туршиж үзэе гэсэн хариу өгсөн юм байна.

Green Dam Youth Escort програмын screen
Харин энэ хятад үгнүүдийг орчуулбал иймэрхүү юм шиг байна :P

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. хэхэ орчуулага нь дажгүйм байна

    ReplyDelete
  2. Пээ базарваань, айхтар орчуулга байх нь. бүх юмыг ингэж хардаг бол код бичиж байхдаа ч if else гээл ургуулж өгөх нь ээ.

    гарууд бас блог унших нтр-ыг хаана биз. яаж ийж байгаад хятадад байгаа хүмүүс блогдоод байдаг. энэ хэрэгжээд эхэлвэл бүүр будаа болооский хөөрхий хэхэ.

    ReplyDelete
  3. Залуусын хамгаалагч гэчижээ. Ютүб, Вики, Твиттер энэ тэрийг хаачихдаг байж. Эд нар садар самууны сайт гэжуу. Манай ихэнхи ПС үүд чинь урдаас орж ирдэг. Бид нар бас давхар блокдуулах юм байна лдаа.

    ReplyDelete
  4. http://elbegdorj-fun.blogspot.com

    ReplyDelete
  5. Chingundorj: Чухамаа чухам :)

    Deppsu: if else чинь хамгийн чухал оператор болсон шд хэхэ. Ер нь бол хаах нь зайлшгүй. blogspot маань хаалттай байсан яасан юм болдоо.

    Foreign lang: Харин тэр урдаас орж ирэх PCнууд ямар байх юм бол бодоод л байна. Систем дээрээ суулгаж байгаа бол тэртэй тэргүй оруулж ирж шинэ систем суулгадаг юм чинь асуудалгүй. Харин биос энэ тэрдээ янз бүрийн юм шивчихвэл яах вэ л гэж бодож байна. Хэрэв энэ хийгдвэл шүү дээ.

    Алагсэндэр: Аль дээр орж үзсэн блог байнаа :)

    ReplyDelete