Tetris муу дурсамжийг арилгана

tetrisБага байхад хуруугаа сарвайтлаа тоглодог байсан "tetris"-ыг ингэж суга дэвшинэ гэж хэн мэдэх билээ. Хүн гэж сонин амьтан сонин сонин юман дээр судалгаа, туршилт хийнэ шүү. Tetris дээр судалгаа хийгээд амжчихсан байх юм.
Британы судлаачид зарим нэг хөнгөн чанарын computer game-ыг тоглосоноор хүний сэтгэл санаанд байгаа муу зүйлийг арилгахад багагүй үр нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.
Oxford University –ын психилогчид үүнийг эмчилгээнд хэрэглэхэд боломжтой гэж үзэж байгаа аж. Ингэснээр өвчитний эмчилгээ болон сэтгэл санаанд сайнаар нөлөөлж өвчитний эдгэрэлтийг түргэсгэнэ гэжээ.

Судлаачид сайн дураараа судалгаанд оролцогч 40н хүнд машины ослын дараах хэсэг онцгүй сэтгэгдэл төрүүлэх зургуудыг үзүүлсэн байна. Үүнийхээ дараагаар 30 минут хүлээсний эцэст судалгаанд оролцсон 20 хүнд 10минутын турш “Tetris” тоглуулсан байна.
Ингээд судалгааны үр дүнд “Tetris” 10минутын турш тоглосон 20 оролцогчид өмнө үзүүлсэн гэмтэл ослын талаарх дүрсүүдийг сайн санахгүй байсан бол үлдсэн оролцогчид тэдгээрийг бодвол илүү санаж байсан байна.
Эндээс Dr Holmes болон түүний баг computer game онцгүй дурсамжийг арилгахад нөлөөлдөг гэсэн дүгнэлтэндээ хүрсэн байна.
Мэдээжийн хэрэг туршилтанд оролцож байсан оролцогчид яг ямар туршилтанд оролцож байгаагаа мэдэж байсан нь туршилтын үр дүнд нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байгаа ч цаашид энэ судалгаагаа баттай болгохын тулд илүү ихийг хийнэ гэж ярьжээ.
Ямартай ч "tetris" тоглох нь хүнээс хэтэрхий их стресс шаардахгүйгээр тархийг амрааж чаддаг зүйл бололтой.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. Тийшдэ. Хааяаа стресстэй үедээ хэдэн тоглоом тоглоход нэээх сайхан болоод явчдийн. Үнэний хувьтай байх шүү

    ReplyDelete
  2. Тетрис тоглолгүй удсан байнаа шүү.. Оронд нь стресийг маань тайлдаг Dota гэж тоглоомыг найзуудтайгаа тоглох дуртай.. Ер нь миний хувьд ганцаараа тоглодог тоглоомууд нээх сонирхол багатай, олуулаа тоглодог тоглоомууд хөгжилтэй санагддаг болчихсоон.. гэж :)

    ReplyDelete
  3. Компьютер тоглоомд муу тал ер нь байхгүй байхоооо :p

    ReplyDelete
  4. Би бол тоглоом тоглож чаддаггүй. Авьяа байхгүй л гэж хэлмээр байна. Сүүлийн үеийн гоё тоглоомуудыг даанч чаддаггүй юм. Аа харин хүний амьдралаар бол тоглож чадна шүү хэхэ. За наргиа байлаа. Бодитой тоглоом хааяа тоглох дуртай гэдгээ нуух юун. Дидандах гэх мэт :P

    ReplyDelete
  5. Мика: Чи чинь харин Tetris-ыг гаргадаггүй юм бишүү. Дээрээс хойш тэгж бодоод байгаа.

    Tn192: Хэхэ Dota чинь харин ч сэтгэл санаагаар тоглочихдог юм бишүү. PC game дээр зэрэгцэж орж ирж зэрэгцэж тоглож байгаад л гэнэт босоод зодолдож байсан хүн зөндөөн л харж байлаа. Тэгээд тэр хэлж байгаа үг мүг авах юм байхгүй болсон байна лээ одооны хүүхдүүд.

    Amgaa: Аав ээж л тэгээд байдаг байсан. Наадахаа бол тэнэг болно. Хараа муудна гэж. Хараа муудах нь ч үнэн юм билээ. Тэнэг болох нь арай л өөр хэт тогловол сэтгэцийн гажиг үүсдэг гэсэн байхаа.

    GanbatD: Дидандах гэж яадаг тоглоом юм?

    ReplyDelete
  6. дидандах гэдэг чинь нөгөө модон ч юм уу буу бариад л дя дя дя, чи үхсэн шүү гээд л байлддаг тоглоом биз дээ, ккк :p

    ReplyDelete
  7. Аан дийдаан уу :P. Манайх багадаа байлдах л гэдэг байлаа.

    ReplyDelete
  8. Anonymous15/6/11 15:48

    haha lol. didandah. Tetris zugeershdee. Harin dota, bolon cs bagaar togoldog togloomuud chin stress tailah geheesee ilvv stresst oruuldag. Yahaw stress ee denchin tawiad togloj bgaa gesen ug l dee minii bodloor. Hojigdwol stresst orno. hojwol stress tailna haha.
    Stress tailii gewel hodoo zugaalsan ni deer bhaa.
    Didandah ntr chin vuee ongoorooson shd.

    ReplyDelete