Бүх цаг үеийн хамгийн үнэтэй domain

domain nameБүх цаг үеийн хамгийн үнэтэй domain-уудыг жагсаалт оллоо. Domain гэж юу болох талаар нэлээд дээрийн post дээрээ оруулж байсан санагдана. Тийм болохоор тайлбарлах нь илүүц бизээ.
Монголчуудын хувьд *.mn гэсэн domain авах нь *.com domain авахаас бараг 5 дахин илүү үнэтэй байдаг учир ихэвчлэн *.com domain авч байна. Ер нь бол mn domain авсан тохиолдолд монголд байгаа интернет хэрэглэгчдийн дунд хурд болон цаад утгаараа эдийн засгийн маш том хэмнэлт болж өгдөгийг мэдэхэд илүүдэхгүй. Учир нь байгууллагынхаа дотоод сүлжээнд байгаа зүйлийг үзэхэд маш бага зардал гардагтай төстэйгээр ойлгоход болох юм.

Харин *.com гэх мэт гадагшаа domainд хүрэхийн тулд хүний төхөөрөмжүүдээр дамжина тэр бүрдээ төлбөр төлнө ингээд л үнэ нэмэгдэж байгаа юм. За ерөнхийдөө иймэрхүү ойлголтыг авчихсан явахад нэгийг бодох бизээ.
Тэгвэл ер нь domain зах зээлийн ханшаар хамгийн ихдээ хэд хүрээд байна. Ямар domain ямар учраас үнэтэй байна вэ?
Дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан болон үнэлэгдсэн эхний 10н domainны жагсаалтыг гаргая.
  • Sex.com – 2006 онд $14 сая ам доллараар худалдагдсан.
  • Fund.com – 2008онд $9,999,950.
  • Porn.com – 2007 онд $9,000,000 - $9,500,000 хооронд худалдагсан гэж үздэг.
  • Business.com – 1999 онд $7,500,000 худалдагсан. Мэдээж бизнесийн утгатай учир өндрөөр зарагдах нь ойлгомжтой domain.
  • Diamonds.com - $7,500,000.
  • Beer.com - $7,000,000.
  • AsSeenOnTV.com – 2000 онд $5,100,000 худалдагсан. Энэ нээх онц domain биш санагдаж байна. Монголчуудын хувьд нэг үгээс хэтэрсэн domain “хог” болчихдог.
  • Korea.com – 2000 онд $5,000,000. Харваас үнэ цохиж авсан байна. Харин Mongol.com, Mongolia.com хоёр хятадын мэдэлд байдаг. Ноднин Mongol.com-ыг худалдаж авах мөнгө байсан бол сайхан боломж гарч байсанг зарим нь мэдсэн байхаа.
  • Casino.com – 2003 онд $5,500,000.
  • YP.com - $3,850,000 –аар YellowPages.com-д зарсан байна.
  • Shop.com – 2001 онд $3,500,000.

Эндээс харвал 2000 оноос хойш domain-ны наймаа эрчимтэй явагдсан байна шүү. Илүү ихийг харах бол эндээс

Холбоотой мэдээлэл

10 comments:

  1. Яадаг муу хужаанууд вэ?
    Яаж өөрсдийн болгох вэ?
    mongols.com бас эзэнтэй байх шив дээ.

    ReplyDelete
  2. mongolian.com нь бас байдаггүй ээ.

    ReplyDelete
  3. Харин тэх. Бүгдийг нь өвөрмонголчууд юм уу хятадууд авчихсан дээр нь юм ажилладаг байсан юм. Ханз бичигтэй юм гарч ирдэг байлаа. Одоо харин дандаа төлбөрийнх нь хугацаа дууссан юм уу тиймэрхүү байдалтай байгаа юм шиг харагдаж байна шд. Лавлаж шалгасангүй.

    ReplyDelete
  4. Төлбөрийн хугацаа дууссан ч хандалт ихтэй домэинүүдээ тухайн борлуулагч нь нөөцлөөд дээр нь сурталчилгаа байрлуулах, дуудлага хундалдаанд өөр бусад саитаар дамжуулан орох зэргээр борлуулдаг юм шиг байна лээ. Бас хуучин эзэмшиж байсан хэрэглэгч нь тодорхой хугацаанд эргэж төлбөрөө хийж авах хүртэл нь хадгалах заасан дүрэмтэй ч байж магадгүй. Монголд л үйлчилдэггүй байх.

    Ер нь .mn домэин яагаад хямдхан байж болохгүй гэж тэгвэл ISP-үүдэд Монголчуудад ч уг нь ашигтай баймаар санагддаг. Сайн мэдэхгүй юм даа...

    ReplyDelete
  5. Энэ хүмүүсийг ер ойлгохгүй юм....

    ReplyDelete
  6. mongol.com -ийг авах санал энэ мэдээлэл технологийн салбарын нөхдүүдэд байдаггүй юм байх даа.Зарим гадаадын сайт дээр бүртгүүлээд гишүүн болох гэсэн чинь монгол улс байхгүй байсан шүү!!!
    Энийг бас бодмоор л байна найзуудаа

    ReplyDelete
  7. Хүү: Харин нэг тиймэрхүү юм байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ гэрээн дээр тийм хугацаанд хүлээнэ гэж байдагүй биз. Үсрээд 7 хоног л байх. Харин Мөнгө байвал үнэ цохиод авч болох л юм шиг байгаа юм. Тэр *.mn-ы хувьд манайхан ч өртөгөөсөө хэд нугаласан үнээр зардаг байх. Уул нь боломжийн үнэтэй байвал хэн хэнд маань л хэрэгтэй гэдгийг цаадуул чинь боджил баймаар юм даа.

    Crad: Энэ comment-ыг харин ер ойсонгүй дээ :|

    2008: Мэдээллийн технологийн газар ч гэдэг юм уу тийм санал гаргаж болох юм. Гэхдээ өндөр үнээр аваад үр дүн байхгүй болохоор асуудал байна. Бас л нэг төрийн байгууллагын сайт шиг хоосон хөшинг юм болчихвол бас хайран шүү. Харин тэр бүртгэлд МОНГОЛ гэж байдаггүй чи томоохон асуудал байсан одоо гайгүй болоод байгаа.

    ReplyDelete
  8. Мөнгө нь байдаг бол авчих санаа байгаа л байлгүй тэ..
    хамгийн гоё нь бизнес.ком юмаада. 1999 онд $7,500,000 байсан юм чинь одоо бол алаад өгөх байлгүй тэ

    ReplyDelete
  9. Business.com хамгийн анхны domainны том наймаа болсон гэдэг. Тухайн үед америкын томчууд үүнийг тэнэг хэрэг гээд хажуунаас нь хараад инээгээд сууж байсан байгаа юм. Гэтэл энэ сайт internet зар сурталчилгааны асар том цогцолбор болж чадсан байна. Уг сайт 15 тэрбум долларын ашигтай ажилласан үзүүлэлт 2008 онд гаргасан байна лээ. Юмыг мэдрэнэ гэдэг мэдэхээс илүү гэж Энштэйн хэлчлүү :P

    ReplyDelete
  10. www.e-commerce.mn домайныг авах сонирхолтой хүн байвал monreklam.gmail.com -руу мэйл явуулаарай. Юмыг мэдрэнэ гэдэг мэдэхээс илүү гэж Энштэйн хэлчлүү би хэлчлүү?.

    ReplyDelete