Google top 10 searches for 2008

Google searchGoogle-ын zeitgeist2008-ын тайлан дээрээс харахад yahoo search-ын үзүүлэлтээс тэс өөр үр дүн гарсан байна. 2008 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, beijing2008, euro2008 гэсэн томоохон үйл явдалууд болж өнгөрсөн жил боллоо. Тиймээс ч эдгээр хайлтууд эхний 10т орох нь зайлшгүй ээ. Харин бусад хайлтын түлхүүрүүд юу байсанг хамттаа сонирхоё.
Хүмүүс юуг хүсээд сонирхоод байгааг харахад сонин байна шүү.


1. Sarah Palin
АНУ-н Альяска мужийн амбан захирагч. Энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд сенатор John McCain дэд ерөнхийлөгчид Бүгд Найрамдах намаас нэр дэвшүүлсэн. Гэвч тэрээр бараг John McCain –ны сонгуульт ажилыг нэг хэсэг өргөж байгаад өргөснөөсөө илүү унагасан. Мөн энэ онд түүний yahoo mail хаягийг олонд дэлгэсэн явдал нь багагүй шуугиан дэгдээсэн юм.

2. Beijing 2008
Дэлхийн хүчтэнүүдийг сорьдог olympic game 2008 онд хятадын beijing-д болсон. Түвдийн тусгаар тогтнолын талаар дэлхийн өнцөг булан бүрт цуглаан, жагсаал болж байсан хэдий ч ямар ч үр дүнгүй өнгөрсөн. Харин ч beijing-ын olympic-ыг түүхэнд томоор үлдээх боложийг гаргаж өгчээ. Тэгээд ч түүхэнд үлдэхээр olympic болсон. Монголчууд бүгд мэдэрсэн байхаа.

3. facebook login
Үүнийг хараад бараг “шок”-д орох шахав. Инээдтэй ч гэмээр зүйл хайсан байх юм.
Анх Harvard-ын оюутан Mark Zuckerberg нь thefacebook.com гэсэн social санаачилсан байдаг. Улмаар оюутнуудын дунд хүчээ авч алдарт хүрсэн. 2005 онд the гүй domain-ны төлөө $200.000 ам доллар төлж facebook.com –ыг худалдаж авсан түүхтэй ажээ.
Шууд л facebook.com гээд ороход login нь байж байгаа зүйлийг яагаад google-дсэнг ойсонгүй ээ. Монголчуудын хувьд бараг 100% hi5-аар social хийдэг нь азид байтугай дэлхийд байхгүй үзүүлэлт. Яагаад ямар учраас монголчууд бас hi5-чин болсонг гайхдаг шүү.

4. tuenti
Харьцангуй залуу буюу 2006 оноос ажиллаж эхэлсэн испаний social network site ажээ. tuenti -г Facebook-тэй нэгэн адил оюутан санаачилсан. Өнгөрсөн он болон энэ (2008) онуудад Испани даяар хүчтэй сурталчилгаа хийсэн болтой юм. Англиар Twenty гэсэнтэй адил сонсогдож байгаа хэдий ч "tu enti" буюу “чиний оронзай” гэсэн утга санаатай аж.

5. heath ledger
Монголын кино сонирхогчдын дунд Casanova киноны гол дүрээр танил болсон тэрээр 2008 онд The Dark Knight –ын Joker –ын дүрийг бүтээж бараг жүжигчнийхээ хамгийн гол том дүрийг бүтээгээд мөнх бусыг үзсэн. Гэвч тэрээр өөрөө үүнийгээ үзэж чадаагүй нь маш их харамсалтай.

6. obama
Мэдээж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Barack Obama. (Yahoo search дээр бичсэн)

7. nasza klasa
Польшийн social network site. Мөн 2006 оны 11р сард ажиллаж эхэлсэн энэхүү site-д анги хамт олноороо нэг бүлэг болж бүртгэгддэг байна. Одоогоор 11сая хэрэглэгч бүртгэлтэй. nasza klasa гэдэг нь польшоор “манай анги” гэсэн утгатай аж.

8. wer kennt wen
2006 онд германы хоёр оюутан санаачилсан Online-Community site. Мэдэхгүй хэл дээр учир мэдэмхийрч хэлэх үг алга даа. Ямартай ч facebook, tuenti, nasza klasa, wer kennt wen гэх мэт хайлт хийгдсэн нь дэлхийн хүмүүс social талруугаа сонирхдог болчоод байгаа нь илт байна.

9. euro 2008
Хүн төрөлхтний хамгийн гайхамшигт тоглоом хөл бөмбөг. Euro2008-аар чамгүй нойроо хугасалцгаасан байхаа. Энэ талаар ч би юугаа хэлэх вэ.


10. jonas brothers
Америкийн boy band. 2008 онд Disnay-ын Camp Rock кинонд тоглосон нь хайлтын 10т жагсахад нөлөөлсөн байх гэж бодлоо.

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Social сайтуудаар л хүмүүс ихэвчлэн ордог юм биздээ гэсэнээс Санакае

    Generic Host Process Win32 Services error- алдааны тухай мэдэхгүй биз?
    Яаж засах вэ?

    ReplyDelete
  2. Сайн уу Амгаа Харин наадах чинь асуудал болчоод байна Xp-ын bug Дээр ажиллаад байгаа болтой вирус байна.Вирусны програм дээр гарч ирэхгүй. Манай дотоод сүлжээнд илэрчээд баларч байна. Format-лаад sP3 явуулвал арай дээр байна.
    Ийм нэг юм байсан гэхдээ нэг хэсэг хэвээрээ байсан сүүлрүүгээ гайгй болчих шиг л боллоо.

    ReplyDelete
  3. Вирус гэснээс, Санакае ээ, Амараа ахынх РС нэг л биш. Уг нь McFee тэй юм. Муусайн Трожануудыг сайн л устгаад байх шиг. Тэгтэл ойрноос Д дискэн дотор байсан материалуудаас маань устаад байх боллоо. Яах вэ? Ямар зөвлөгөө өгөх вэ?

    ReplyDelete
  4. Яагаад байгаа хог вэ тэр чинь :P. Гэхдээ миний бодлоор тэр файлууд нь устахгүй байгаа байхаа. McFee-аар чинь вирустай гэж илрээд тэгээд крантилаад байж магадгүй юм. Windows Explorer -ын tools цэснээс folder options гэж ороод View табыг сонго. Тэнд HIde-тай холбоотой 3н юм бий. Бүгдийг нь харагдах болгож байгаад нөгөө файлууд чинь байна уу хараарай. Байж магадгй юм гэж бодож байна.

    ReplyDelete
  5. Аанхаа энийг би бас суулгаж үзсэн хэвээрээ байгаад байнаа.
    http://support.microsoft.com/default.aspx?scid=kb;en-us;821690
    Энд болохоор HP Printer-ийн хуучин драйвераас болдог гэсэн байх юм. Зааж өгсөн аргаар нь үзээд бас болдоггүй ээ.
    Шийдэл олчихвол хэлээрэй хө.

    ReplyDelete