Yahoo top 10 searches for 2008

yahoo searchОн солигдоод байгууллагууд өнгөрсөн оны үр дүнг хэлэлцэж эхэллээ. Yahoo-гийн хувьд хэцүүхэн жил байсан гэж хэлж болохуйц байсан ч үйлчилгээндээ доголдол гаргалгүй явж чадлаа. Yahoo-ын томоохон хэсэг нь search-ын үйлчилгээ нь байдаг. Search хийгдсэн түлхүүрээс internet marketing-ын хэтийн төлөв, мөн web-ынхээ SEO-ыг сайжруулах хэрэгтэй байх. Иймээс хамгийн их хайгдсан түлхүүр үгүүдийг жагсаалт гарсан байна.
Digital Camera, iPhone, Wii, Xbox360, PSP, BlackBerry, Skype, PS3, iPod, Garmin гэсэн 10н үг yahoo search-ын 2008 оны хамгийн их хайгдсан tech түлхүүр болсон бол доорх түлхүүрүүд ерөнхий хайлтаас тэргүүлсэн байна.


1.Britney Spears
2008онд амьдралын замдаа эрс уналтанд орсон Britney Spears yahoo-гийн search-ээр хийгдсэн түлхүүр үгийн жагсаалтыг тэргүүлжээ. Үсээ хусуулж олны анхаарлыг татаж эхэлсэн тэрээр өөрөө өөрийгөө эвдээд байгаа ч юм шиг бусдад харагдсан. Ёстой л хүнээ байж эхэлсэндээ. Гэвч эцсийн эцэст урлагийн ертөнцөдөө Womanizer-тай эргэж ирсэн. Womanizer аа гэж.

2.WWE
World Wrestling Entertainment буюу аймшигтэй ч гэмээр энэхүү тулааны тэсрэлт 6р сард эхэлсэн. Шоу болтлоо хөгжсөн энэхүү зодооныг ядаж байхад европчууд тэр дундаа Америкчууд дуртай үзнэ. Энэ төрлийн video game, movie-нүүд чамлахааргүй их. Учир нь хүмүүс үүнийг сонирхож байна.

3.Barack Obama
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн шуугианы эзэн. Дэлхийн ерөнхийлөгч гэж хэлж болохоор энэ албан тушаалд өрсөлдөгч бүх хүнийг дэлхий нийтээр сонирхож, чагнаж байлаа. Хамгийн гол нь Barack Oboma бусдаас өөр бүхний итгэлийг хүлээж чадсан хүн ажээ. Эрчүүдийн 0-ын өрөөнд телевизээр АН-ын үндэсний чуулганыг үзээд зогсож байсан түүнийг АНУ-ын ерөнхийлөгч болно гэж хэн төсөөлөх вэ.

4.Miley Cyrus
16настай Disney-ын дуучин жүжигчин. Idol Gives Back шоугаар олны анхаарлыг татаж Yahoo хайлтын 4т жагсах болсон байна.

5.RuneScape
Ганцаарчилсан ба олуулаа(сүлжээгээр) тоглох боломжтой computer game. Тоглоомын үзүүлэлт нь computer-с өндөр үзүүлэлт шаардахгүй байгаа нь мөн gamer-үүдийн таашаалыг татсан. RuneScape gold тоглоом нь хар зах дээр хамгийн эрэлттэйгээр борлуулагдаж байсан байна. Мэдээж gamer-ууд хэрхэн тоглох талаараа л Yahoo-дсан болтой юм.

6.Jessica Alba
Сайхан бүсгүй сайн жүжигчин. Гэвч тэрээр 2007 онд хамгийн муу жүжигчин гэсэн шагнал авч байсан нь нөлөөлсөн байх. Гэвч тэрээр 2008 онд эмэгтэй хүн болсныхоо үүргийг биелүүлсний төлөө Kids' Choice Awards-ээс Best Movie Actress-ыг авсан байна. Ер нь бол Jessica Alba-г байнга л search хийдэг дээ тэр тусмаа зурган хайлт бол их байх гэж бодож байна. Монголд түүнд дурласан залуус зөндөөн бий :P

7.Naruto
The manga. The game. The anime. Эндгээр үгс Naruto-г шууд илэрхийлнэ.
Хүүхэд, залуус, хөгшид бүх насныхан үздэг энэхүү anime дуусдаггүй үргэлжилсээр л. Хэсэг үеийг бүр байлдан дагуулж байна цаана чинь. Хөгширчөөд л дараагийн ангийг нь хүлээгээд суух юм байх(Anime тэгнэ л гэсэн). Naruto гэдэг нь хуй салхи (maelstrom) гэсэн үг юм байна шд.

8.Lindsay Lohan
1986 онд төрсөн жүжигчин, модел, поп дуучин Lindsay Lohan 8рт оржээ. Yahoo-гоор Шоубиз талын юм их хайдаг нь илэрхий болоод ирлээ.

9.Angelina Jolie
Манай Jolie эгч 9т орсон байна. 2008 оны Hollywood-ын хамгийн үнэтэй эмэгтэй жүжигчингээр шалгарсан тэрээр энэ онд Changeling, Wanted гээд кинонуудад хүчтэй дүр бүтээсэн нь бүр илүү амжилтыг түүнд авчирсан юм.

10.American Idol
Монголын хэдэн арилжааны телевизууд уралдаад байгаа ч юм шиг гаргадаг шоуны нэг нь энэ American Idol бас American's got talent байх шивдээ. Аргагүй. Монголчууд аймар yahoo search хийсэн байх. 2002 оны 6р сард анхныхаа шоуг хийж байсан American Idol олон хүний амьдралын замыг өөрчилсөн бизээ. Тиймдээ ч эхний finalд үлдчихэд л нутгийн Star болж өөрчлөгдөнө:)
Шинэ жилээр Mongolian Idol гарсан үзсэн байхаа.

top10-ын link илгээсэн Tumenzul-д баярлалаа.

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. http://mibido.blog.banjig.net/

    ReplyDelete
  2. обома ахыг би хайсийн хэхэ өдөр бүр хайгаад л байсан чинь бараг түрүүлцэн байшт золиг чинь хэхэ

    ReplyDelete