Mobile Wikipedia Available

Хамгийн шилдэг, хамгийн том online encyclopedia (нэвтэрхий толь) бол wikipedia гэж хэлэх байна. wikipedia нь wiki-ээр (олон хүний хамтарч бүтээдэг вэбсайт) бүтээгдсэн интернет дэх нэвтэрхий толь өөрөөр хэлбэл хэн хүссэн хүн агуулгыг нь арвижуулж, шинэчлэж болох нэвтэрхий толь юм. Wikipedia нэр нь wiki болон encyclopedia гэсэн 2 үгнээс гаралтай болно.
Wikipedia төслийг 2001 оны 1 сарын 15-наас Jimmy Wales хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь Викимедиа ашгийн бус байгууллагын нэг хэсэг юм.
2008 оны 2 сарын байдлаар нийтдээ 256 хэлний Википедиад 9,719,049 өгүүлэл байгаагаас, 2 сая гаруй нь хамгийн анхны википедиа болох Англи хэлний Википедиад агуулагдаж байна.
Тэгвэл 2008 оны 12 сард mobile wikipedia нэлээд хэдэн хэлийг агуулан бүтээгдсэн байна.
Mobile Wikipedia-г ашиглан та гар утаснаасаа өөрийн сонирхсон зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно гэсэн үг. Утаснаасаа хандалт хийх хаяг нь http://mobile.wikipedia.org/
Харин Монгол хэлний Википедиа нь 2004 оны 2 сард үйл ажиллагаагаа эхлэсэн юм байна. Монгол хэлний Википедиа mobile хувилбар гардаггүй юм аа гэхэд хөгжихөд нь чамгүй саад болж байгаа зүйл нь манай бусад бас ийм төрлийн нэвтэрхий тольнууд байгаа юм. News.Mn анх гарч ирж байхдаа baabarpedia.mn(link-лэхгүй) -тай гаргаж ирж миний чамгүй бухимдалыг төрүүлээд амжсан.
Бид цөөхүүлээ улсууд жижиг жижиг олон юмтай байснаас ганц чанартай юмтай байя л даа. (Энэ үзлийг эвтэй байхдаа хүчтэй гээд байгаа байх)

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Баабарпедиагийн талаар санал нэг байна шүү. Дэлхийн стандартын бэлээхэн нэг том юм байхад хажуугаар нь болсон болоогүй юм хийж цагаа гарздаж биднийг хүндрүүлэх ямар хэрэг байнаа.

    ReplyDelete
  2. Үнэншт. Манайхан том жижиг гэлтгүй нэх selfizm-дээл байдаг нь огт таалагддаггүй. Яагаад дэмжээд дэмжээд явчихаж болдгүйн? Хөгжхгүй байгаа шалтгаан чинь бидний сэтгэхүйн мөхөс байдал шүү дээ.

    ReplyDelete
  3. Үнэн ш д. Зараа ахын хэлдэг Сумьяа ахын хэлдэг ч бас энэ Yadii.net гэж сайт байна. Юу Тү Б байсаар байтал ядий.нэт бол илүү ш дээ. Ядаж Юу Тү Б ээс илүү хурдан бүфферлдэг байсан бол ондоо. Гэхдээ л бас гадны юмыг дэмжихээр өөрсдийн гэсэн юмыг хийгээд хөгжүүлээд явж байвал бас зүгээр санагдах. Манай Монголын интернэт зах зээл жижиг дээр нь хүн бүхэн юмыг үнэгүй хэрэглэх сэтгэлгээтэй болхоор яаж олигтой хөгжих в дээ ... Лаг бөөрөнхийлсөн

    ReplyDelete
  4. Сумьяа: Ямартай ч нээрээ л хаа хаанаа бодсон хийж байгаа ч хийлгэж байгаа нь ч байгаа юмыг хийж байна гэдгээ бодоогүй юу эсвэл мэдээгүй юу ямартай ч baabarpedia хийхэд чамгүй л цаг зав, хүч хөдөлмөр зарцуулсан байх ёстой. Эндээс оnline бизнесийн судалгаа хийгдэхгүй хийгдээд байгаа нь илхэн.

    Зараа: Голыг нь олж хэллээ. Selfsizm гэх үгийг тогтоож авлаа. Манай томоохон мэдээ мэдээллийн сайтууд mn.wikipedia.org-ыг нээрээ л дэмжээд ядаад хажуудаа логог нь бичигхэн ч болтугай агуулчихвал том түлхэц болно доо уул нь.

    Мугуй дүрс: Хэхэ ёстой бөөрөнхийлдөг чинь зөв болж. Yadii.net-ын хувьд монголын хамгийн анхны video төрлийн site тийм учраас тэд нар үүндээ сэтгэл хангалуун байх эрхтэй гэж боддын. Яахав миний хувьд domain дээрээ жаахан бодолцох ёстой байсан гэж боддог. Хүн болгонд хүрч чадахгүй байгаа зүйл нь энэ domain нь хүний сэтгэлд хүрдэггүйгээс болдог болов уу гэж хувьдаа дүгнээд байгаа. Харин бусад төрлийн жижигхэн жижигхэн хүний хөдөлмөрийг шулсан(телевизүүдийн мэдээг тавиад) сайтууд харагдаад байдгийн. Үүнд бас манай телевизийнхэн өөрсдөө ч буруутай. Ямар ч телевизийн сайтруу орсон бараг статик мэдээтэй байдаг шүү дээ.

    ReplyDelete
  5. Wikipedia-iinhan sergelen Donation tavihsan bna lee, Goal ni 6 million gesen bhaa, bolj l bna shd gej sanagdsan..

    ReplyDelete