Google Chrome Out Of Beta

Google ChromeАнх гарч ирэхдээ хүн бүрийн сонирхолыг татсан web browser бол Google Chrome байлаа. Хамгийн энгийн загвар (minimal design) дээр хурдан, найдвартай, хялбар гэсэн уриа барьж Microsoft Windows үйлдлийн системд зориулан 2008 оны 9-р сарын 2-нд анхны beta хувилбар гарчээ. Chrome гэсэн нэр нь чухамдаа хэрэглэгчийн үйлдлүүдийг зөвхөн дүрслэлээр харуулах мөн хром гэсэн элементийн шинж чанарыг агуулсан тийм л бүтээгдэхүүн байна гэсэн санаагаар өгөгдсөн аж.

Chrome-ыг нийтэд хүргэх сурталчилгаанд томоохон нөлөө үзүүлсэн хүн нь комикчин Scott McCloud байлаа. Түүний Google Chrome-д гаргасан 38-хуудас comic book болон бусад блогчидын тусламжтай google chrome анх гарсан өдрөө л хэрэглэгчиддээ хүрч чадсан юм. Маркетингаа гэж...
Гэхдээ Google Chrome Beta нь хэрэглэгчдийн хүлээж байснаас тийм ч их санаанд нь нийцсэнгүй, олон олон алдаа гарч, мөн Firefox-оос хэр хурдан байх бол гэж сонирхсон ихэнх хэрэглэчдийнхээ урмыг хугалаад амжив. Beta юм аргагүй ээ.
Ингээд 12 сарын 11-нд албан ёсоор beta хувилбараасаа салсан байна.
Beta хувилбараасаа салаад Google Chrome 1.0 хувилбар гараад удаагүй байгаа ч өмнөх томоохон алдаанууд болох тогтвортой байдал, аюулгүй байдалруугаа чамгүй өөрчлөлтуудийг хийсэн гэнэ.
Market Share-ын мэдээлж байгаагаар Google Chrome-ын хэрэглээ нь 11-р сарын үзүүлэлтээр чамгүй туршлагатай Opera, Netscape-ээс илүү дээгүүр орж чадсан нь бас ихээхэн сонирхолтой байна.
Эзэлж байгаа хувиар харуулсан жагсаалт
  1. Microsoft Internet Explorer 69.77%
  2. Firefox 20.78%
  3. Safari 7.13%
  4. Chrome 0.83%
  5. Opera 0.71%
Ингэхлээр web хөгжүүлэгчид маань Chrome дээр бас test хийдэг болох нь байна даа.
Аливаа зүйлд хар PR гэж зүйл нэр хүндэд нь муугаар биш харин ч эсэргээрээ нэлээд хүмүүсийн сонирхолыг татсан байдаг судалгаа yahoo-ын хайлтаас 2008 онд Britney Spears гэсэн хайлт шилдэгээр тодорсоноор бас батлагдсан байдаг. Тэгвэл үүний нэгэн адил Google Chrome -ын лого хэрхэн бүтсэн талаарх зураг internet-ээр нэлээд эрэлттэй байсан байна.Google Chrome LogoChrome -ын логоны агуулга нь ерөнхийдөө том G+ google-ын өнгө.

Холбоотой мэдээлэл

12 comments:

  1. Фаяафоксд л их хайртай байгаашт. Хром таалагдаагүй. Шинэ хувилбарыг нь оролдож үзнээ.

    ReplyDelete
  2. Ерөнхийдөө бас нэлээн стандарт сайн барьж байгаа болохоор харьцангуй веб харагдуулалт тал дээр гайгүй л юм байна лээ. Гэхдээ л аль ч талаараа Firefox No1

    ReplyDelete
  3. chrome дажгүй хурдан санагдаж байгаа. ялангуяа олон tab зэрэг нээж үзэхэд.

    logo-ны гоё тайлбар байна.

    ReplyDelete
  4. haha, goy logo-ni butets bna.

    ReplyDelete
  5. 3apaa ах ч угийн Firefoxчин хүн л дээ

    Хүү: Ямартай ч google firefox-ыг default-аар сонго гэж зөвөлдөг байсан бол одоо chrome гэдэг болж байгаа юм билээ.

    Khuder: Tab-рхаг байдал нь олон хүнд таалагдаж байгаа юм билээ.

    Оюунбодол: Лого бүтсэн түүх ийм гэсэн.

    ReplyDelete
  6. Энэ муу ИЕ-г яаж шахах уу. Тэрийг л хэрэглэхгүй бол хром байна уу галт үнэг байна уу аль дуртайгаа л хэрэглээсэй хүмүүс. Ёолк чинь яасан гоё юм бэ санаак

    ReplyDelete
  7. Хромдоод л байх болсон доо

    ReplyDelete
  8. Интернэт хөтчийг энгийнээр ашигладаг хүмүүст бол Хром болох байх. Харин миний хувьд Галтүнэг Нэгдүгээрт. Янз бүрийн өргөтгөлөөр тоноглож аваад л үзнэ шүү дээ. Мөн монгол хэлтэй. Одоохондоо ийм байна.
    Саяны нүхээс болоод Интернэт Експлорерийн хэрэглээ навс унаж гуравт орчихсон байгаа шүү дээ.

    ReplyDelete
  9. Google Chrome-ыг ашиглаж блог дээрээ мэдээ оруулах гэхээр хэрэгслүүд нь гарч ирдэггүй юм байна лээ. Мэдээгээ заавал code-оор нь л оруулах юм байх. Тэгээд тэр туслах хэрэгслүүдийг нь гаргаж болдог юм болов уу? "???????"

    ReplyDelete
  10. Би ч бас хэрэглэж үзсэн яахав дажгүй санагдсан гэхдээ л өөрийн эрхгүй галт үнэгрүүгээ л татагдхийм даа ... Яджийхад Firebug ашиглаж хамаг юмаа хийдэг болхоор амар байдгийн ...

    ReplyDelete
  11. Баасанжаргал: Хүмсүүд гайгүй хэрэглээд байгаа юм билээ.

    Баярсайхан: Мэдээж галт үнэг бол нэгдүгээр эд. Гэхдээ google ах chromeоо сайжруулаад firefox-ын зэрэгцээ аваад ирэх магадлалтай л юм. Бас үүний хажуугаар firefox ч бас нэлээд хөгжөөд авах байх хэхэ.

    Зул: ЭНДЭЭС нэмэлтүүдийн талаар юм олж болох юм байна.

    Мугуй дүрс: Хөөх Firebug ашиглаж юм хийдэг бол web талын юм их хийдэг байхнээ. Firebug ч хэрэгтэй эддээ. Нэг хэсэг Webdev ашиглаж байсан.

    ReplyDelete
  12. Chrome миа алдааьай гэхдээ internet explorer ээс лав дээр

    ReplyDelete