
Chrome-ыг нийтэд хүргэх сурталчилгаанд томоохон нөлөө үзүүлсэн хүн нь комикчин Scott McCloud байлаа. Түүний Google Chrome-д гаргасан 38-хуудас comic book болон бусад блогчидын тусламжтай google chrome анх гарсан өдрөө л хэрэглэгчиддээ хүрч чадсан юм. Маркетингаа гэж...
Гэхдээ Google Chrome Beta нь хэрэглэгчдийн хүлээж байснаас тийм ч их санаанд нь нийцсэнгүй, олон олон алдаа гарч, мөн Firefox-оос хэр хурдан байх бол гэж сонирхсон ихэнх хэрэглэчдийнхээ урмыг хугалаад амжив. Beta юм аргагүй ээ.
Ингээд 12 сарын 11-нд албан ёсоор beta хувилбараасаа салсан байна.
Beta хувилбараасаа салаад Google Chrome 1.0 хувилбар гараад удаагүй байгаа ч өмнөх томоохон алдаанууд болох тогтвортой байдал, аюулгүй байдалруугаа чамгүй өөрчлөлтуудийг хийсэн гэнэ.
Market Share-ын мэдээлж байгаагаар Google Chrome-ын хэрэглээ нь 11-р сарын үзүүлэлтээр чамгүй туршлагатай Opera, Netscape-ээс илүү дээгүүр орж чадсан нь бас ихээхэн сонирхолтой байна.
Эзэлж байгаа хувиар харуулсан жагсаалт
- Microsoft Internet Explorer 69.77%
- Firefox 20.78%
- Safari 7.13%
- Chrome 0.83%
- Opera 0.71%
Аливаа зүйлд хар PR гэж зүйл нэр хүндэд нь муугаар биш харин ч эсэргээрээ нэлээд хүмүүсийн сонирхолыг татсан байдаг судалгаа yahoo-ын хайлтаас 2008 онд Britney Spears гэсэн хайлт шилдэгээр тодорсоноор бас батлагдсан байдаг. Тэгвэл үүний нэгэн адил Google Chrome -ын лого хэрхэн бүтсэн талаарх зураг internet-ээр нэлээд эрэлттэй байсан байна.

Фаяафоксд л их хайртай байгаашт. Хром таалагдаагүй. Шинэ хувилбарыг нь оролдож үзнээ.
ReplyDeleteЕрөнхийдөө бас нэлээн стандарт сайн барьж байгаа болохоор харьцангуй веб харагдуулалт тал дээр гайгүй л юм байна лээ. Гэхдээ л аль ч талаараа Firefox No1
ReplyDeletechrome дажгүй хурдан санагдаж байгаа. ялангуяа олон tab зэрэг нээж үзэхэд.
ReplyDeletelogo-ны гоё тайлбар байна.
haha, goy logo-ni butets bna.
ReplyDelete3apaa ах ч угийн Firefoxчин хүн л дээ
ReplyDeleteХүү: Ямартай ч google firefox-ыг default-аар сонго гэж зөвөлдөг байсан бол одоо chrome гэдэг болж байгаа юм билээ.
Khuder: Tab-рхаг байдал нь олон хүнд таалагдаж байгаа юм билээ.
Оюунбодол: Лого бүтсэн түүх ийм гэсэн.
Энэ муу ИЕ-г яаж шахах уу. Тэрийг л хэрэглэхгүй бол хром байна уу галт үнэг байна уу аль дуртайгаа л хэрэглээсэй хүмүүс. Ёолк чинь яасан гоё юм бэ санаак
ReplyDeleteХромдоод л байх болсон доо
ReplyDeleteИнтернэт хөтчийг энгийнээр ашигладаг хүмүүст бол Хром болох байх. Харин миний хувьд Галтүнэг Нэгдүгээрт. Янз бүрийн өргөтгөлөөр тоноглож аваад л үзнэ шүү дээ. Мөн монгол хэлтэй. Одоохондоо ийм байна.
ReplyDeleteСаяны нүхээс болоод Интернэт Експлорерийн хэрэглээ навс унаж гуравт орчихсон байгаа шүү дээ.
Google Chrome-ыг ашиглаж блог дээрээ мэдээ оруулах гэхээр хэрэгслүүд нь гарч ирдэггүй юм байна лээ. Мэдээгээ заавал code-оор нь л оруулах юм байх. Тэгээд тэр туслах хэрэгслүүдийг нь гаргаж болдог юм болов уу? "???????"
ReplyDeleteБи ч бас хэрэглэж үзсэн яахав дажгүй санагдсан гэхдээ л өөрийн эрхгүй галт үнэгрүүгээ л татагдхийм даа ... Яджийхад Firebug ашиглаж хамаг юмаа хийдэг болхоор амар байдгийн ...
ReplyDeleteБаасанжаргал: Хүмсүүд гайгүй хэрэглээд байгаа юм билээ.
ReplyDeleteБаярсайхан: Мэдээж галт үнэг бол нэгдүгээр эд. Гэхдээ google ах chromeоо сайжруулаад firefox-ын зэрэгцээ аваад ирэх магадлалтай л юм. Бас үүний хажуугаар firefox ч бас нэлээд хөгжөөд авах байх хэхэ.
Зул: ЭНДЭЭС нэмэлтүүдийн талаар юм олж болох юм байна.
Мугуй дүрс: Хөөх Firebug ашиглаж юм хийдэг бол web талын юм их хийдэг байхнээ. Firebug ч хэрэгтэй эддээ. Нэг хэсэг Webdev ашиглаж байсан.
Chrome миа алдааьай гэхдээ internet explorer ээс лав дээр
ReplyDelete