Be... by Mobicom

Be by MobicomMCS-ын алдарт 150 хэмээх рекламнаас хойш телевизийн реклам бүр XXX болчихсон гэхэд хилэсдэхгүй. Монголчууд нь тэрүүндээ дуртай.:P. Саяхан л Dopin хэмээх реклам яваад... Манай монголчууд ийм кино хийж гай болсон юм биш байгаа гэж бараг өмнөөс нь бөгс улаах юм болоод байж байтал ашгүй UNITEL-ын суртаглчилгаа болж нар гаргасан гэж байгаа.
Тэгвэл ойрын хэдэн өдрүүдэд BE... миний нүд чиний чих гэсэн сурталчилгаа телевиз, гудамжны самбар хоёроос салахаа байсан. Нэг хэсэг архиных байж болзошгүй гэж таамаглаж байсан битүүлэг сурталчилгаа нь ямартай ч Mobicom-ын өмч болох нь тодорхой боллоо.

Үүрэн телефоны Mobicom корпораци 25 хүртэлх насны залуучууддаа зориулан Be... хэмээх шинэ брэндээ 11сарын 2-нд задаллаа.
Тухайн брэндэд
өдөрт 10 хүртэлх минутын яриаг нэг минутын үнээр ярих хосын хөнгөлөлт
20 мессежийн үнээр 40 мессеж бичих урамшуулалт мессеж хөнгөлөлт зэрэг үйлчилгээг авах боломжтой ажээ.
Үүний зэрэгцээ нэлээд сонирхол татсан зүйл бол өмнө нь гаргаж байсан MClub хэмээх орчинтой ижил агуулгатай нэгэн орчинг бүрдүүлсэн байна. Энэ нь "Ве..."-гийн давалгаанд нэгдсэн залууст зориулсан чөлөөт өвөрмөц хэв маяг бүхий шинэ үйлчилгээний төв TEDY төвийн урд шинээр нээгджээ. Тус төвөөс "Be..." үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээг аваад зогсохгүй залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх түргэн хоолны газар, уншлагын тэнхим, үнэгүй интернэт, брэк бүжгийн талбай гэх мэт гайхалтай орчин таныг угтах болно
Энэ бүгд "Ве..." брэндээс залууст зориулж буй анхны бэлэг юм. Үүнээс илүүг хүсч байгаа залуучуудад "Ве..." чиний төлөө чиний оролцоотойгоор илүү олон зүйлийг хийж чадна" гэж амлаж байна гэжээ.
Be.. үйлчилгээний төвийн зураг олдвол хавсарганаа. Ямартай ч гоё юм харагдаж байсан.

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Энэ төрлийн рекламын анхдагчийнх нь их эффекттэй болдог жамтай гэдэг. М си Эс ийн 150 сайн болсон шүү.

    ReplyDelete
  2. Mongold iPhone her zereg gazar avsan baidag ve?

    ReplyDelete
  3. Тэр DJ бололтой залуу нь аягүүүү таалагдсийшдээ.. яаая :-P

    ReplyDelete
  4. SE
    Цэнхэр B улаан шар E улаан ... дээр холбоосыг нь оруулсан харагдахгүй байгаа юм байна.

    Амараа ах
    Анхных ч үнэхээр хүчтэй болсон шүү.

    VitasFanMongolia
    ЭНэ төрлийн бизнес явагдаад л байдаг юм шиг байна лээ. iPhone-ыг багагүй тооны хэрэглэгчид ашиглаж байгаа гэж бодож байна. Өсөх ч байх.

    Мика.
    Тэр залуу ч яахав. Чих нь л харагдаад байсан. Харин тэр нүд .

    ReplyDelete