3G систем буюу videо саll удахгүй

3G video call3G буюу third generation нь гар утасны технологийн стандарт. Одоогийн бидний sms бичээд, call хийгээд л болчихдог утасны стандарт 2,5G гэдэг юм байна. Тэгвэл тооны хувьд давуу байгаагаас үйлчилгээ чанарын хувьд давуу байх нь ойлгомжтой харагдах байх. 3G нь International Telecommunication Union (ITU) гэсэн стандартаас суурьлаж бий болсон байна.
3G сүлжээг ашиглан тухайн операторууд хэрэглэгчиддээ өргөн зурвасын сүлжээгээ ашиглан томоохон боломжуудыг гаргаж өгдөг.


Энэ нь нөгөө кинондээрээс хардаг video calls-ыг хийх боломжийг олгодог байна. Мөн broadband wireless data буюу зурагт үзэх боломжтой ажээ.
Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй GSM системийн үүрэн холбооны компаниуд 2,5G буюу 2 дахь үеийн технологийн сайжруулсан хувилбарыг ашигладаг бол 2009 оны эхний улиралд Мобиком Корпораци 3G хэмээх гар утасны шинэ технологи руу шилжих гэж байгаа юм байна.
Ингэснээр Мобикомын хэрэглэгчид 2009 онд харилцагч хүнийхээ нүүр царай, үйл хөдөлгөөнийг амьдаар харж video call хийх боломжтой болох нь. Түүнчлэн дээр дурдсан гар утаснаасаа телевизийн суваг үзэж, өндөр хурдны интернетэд гар утсаа модем болгон холбогдох гээд 3G-д суурилсан олон олон үйлчилгээг авах боломжтой болохнээ.
Энэ бүх үйлчилгээг авахын тулд мэдээж таны утас 3G системийг дэмждэн ажилладаг байх хэрэгтэй. Хэрэг шинээр утас авах гэж байгаа бол үүнд тохирох эсэхийг нь шалгаж авахад илүүдэхгүй нь байна.
Иймд 3G болон бусад төрлийн шинэ гар утасны showroom -ыг ч бас Mobicom-ыхон нээгээд байгаа сурагтай.

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Сайн байна уу... Би блог загвараа сайжруулахаар ажиллаж байгаамаа. Тэгээд таны блогоос холбоотой бичлэг гэдэг хэсэг чинь үнэхээр таалагдлаа. Та энэ талаараа жижигхэн бичлэг оруулж өгөөч

    ReplyDelete
  2. Хайн... Гүйцэж хөгжинө гэдэг улам л бэрх болох болтоймаа тиймээ?

    ReplyDelete
  3. Anonymous3/11/08 09:10

    sms bichij call xiideg -g 2.5G gedeg um bn ch gex shig ene talaar medleg muutai bol bitgii bich l dee, bichix um aa olj yadaad neg ix um meddeg xun bolox geed sonsson um bolgonoo bichdeg um uu xaaashaa um.

    ReplyDelete
  4. Utsaa solih l hereg garh n dee

    ReplyDelete
  5. Anon
    Наадахыг чинь наян хүнд амлаад бичихгүй яваад байгаа. Бичнэ дээ л гэдэг юм.

    Зараа ах.
    Харин тэх улам гайтай л байхгүй юу.

    Anon
    Мэдэхгүй нь үнэн болохоор "гэдэг юм байна" гэж үг ашигласан юм. Мэдэж уншчаад хэрүүл хийж хэл амаа билүүдэж бай хүүхэд минь. Мэддэгтээ биш мэдэх гэж мэдүүлэх гэж бичдэг юм.

    Munkhbayar
    Утас ч яалтгүй тэгж таарах нь. Дараа жил гэхэд хэдэн төгрөг хураах л хэрэгтэй болох нь дээ :D

    ReplyDelete
  6. Мөнгөө цуглуулж цуглуулж байгаад iPhone 3G авдиймуу гэж бодоол байгаашд :)

    ReplyDelete