WALL-E

WALL-EХүүхэлдэйн кино гэхлээр ертөнцөөс тасардаг хүн чинь би. Мэдээж шинэ цагийн шинэ хүүхэлдэйн кино үзэх шиг урамтай сайхан юм байхгүй.
Кино урлагт хамгийн анх компьютер графикийг ашигласан кино бол “Тоглоомын түүх” хүүхэлдэйн кино гэдэг. Тухайн үедээ байгуулалт бүхий 3D дүрслэлтэй кино үзэж байгаагүй хүмүүст цоо шинэ мэдрэмж өгсөн нь мэдээж иймээс ч хангалттай ашиг орлого олсон юм.
Энэ үеээс л 3D хүүхэлдэйн киноны эрэн эхэлсэн гэдэг.


Энэ удаа өгүүлэх гэж буй Pixar-ын бүтээл WALL-E(Waste Allocation Load Lifter Earth загвар) хүүхэлдэйн кино нь 6-р сарын 27-нд нээлтээ хийсэн бөгөөд мөн л ашиг орлогоороо эхний 10-т жагсаж байна.wall-e 1Яагаад энэ хүүхэйлдэн киноны талаар өгүүлэх болвоо гэвээс энд дүрслэгдэж буй өгүүлэмж утга санаа нь техник технологийн асар том дэвшил бидэнд ямар нөлөө үзүүлж байгааг багачууд гэлтгүй томчуулд ч ойлгуулахад оршиж байна. Кинонд дэлхий дээр асар их хогны бөөгнөрөл болон дэлхийн нөөцийн шавхагдалаас болж хүн төрөлхтөн сансарт АКСИОМ хэмээх онгоц дээр байрлаж харин дэлхий дээр хог хаягдал цэвэрлэдэг wall-e хэмээх робот ганцаараа хаягдаж үлдсэн байлаа.
wall-e 2Түүнд ганц хань болдог нь жоом найз нь юм.
Нэгэн өдөр wall–e өөрийн ажилаа хийж яваад дэлхийгээс амьд ургамал олдог бөгөөд үүнээс л эхлэн киноны үйл явдал өрнөнө. Мөн ургамал хайгч EVE (Extraterrestrial Vegetation Evaluator)-д дурлаад адал явдал, хайр дурлал өрнөнө дөө.
Хүн төрөлхтөн бүх зүйлийг амарчилж хялбарчилж улмаар үйл ажиллагаа бүрээ роботоор хийлгэдэг болсноос хойш бүгд хөл дээрээ ч тогдож чадахгүй зүгээр л махан бөмбөг мэт хэлбэртэй болсон байна. Улмаар эх дэлхийгээ яаж ашиглах, яаж хайрлах ёстойг энэ киноноос ухаарах бизээ.
Таны заавал үзэх кино WALL-E.
wall-e big

Холбоотой мэдээлэл

10 comments:

  1. Веб рүү нь орж үзлээ. Энэ одоо зөвхөн америкчууд л ийм хөөрхөн юм сэдээд хийгээд бдийн бхдаа?? :O

    ReplyDelete
  2. Хүүхэлдэйн кино үзэх ч бас гоё шүү. Дээр Meet The Robinsons гээд хүүхэлдэйн кино үзэж тэрийг бас л диснейгийнхэн хийсэн байсан, хүүхэлдэйн кино хийхдээ тун ч гаршсан хүмүүс юмаа. Аргагүй л ажлаа мэддэг хүмүүс гэж цаанаа л өөр юм.

    ReplyDelete
  3. Yaanaa ene cartoon aimaar huurhun yumaa. tataj avaad uzchih yumsan :) bi ali jiliin umnu l ene cartoonii preview uzsiin.... horhoi hureed l bga..

    ReplyDelete
  4. Бадка
    Германчууд бас гоё гоё хүүхэлдэйн кино хийдэг шд Манай Монголчууд л ихэнхдээ америк юм үзээд байдаг болохоос Японы нөгөө алдартай зохиолчын хүүхэлдэйн кинонууд байна. Тэдгээр кино ч бас гайхалтай шүү.

    Хосоо
    Meet The Robinsons-ыг би лав нэлээд үзсэн байхаа лав л уйдахгүй байгаа. Угаасаа чаддаг юмаа хийсэн шиг хийдэг байх ч сайхан шүү.

    jenni
    Голохгүй бол хальт орос орчуулгатай Саmrip бичлэгтэй энд байгаа. Татаж авч болно.

    ReplyDelete
  5. Ёооё ёстой сонин болчлоо. Дэлхий дээр одоо үүсээд байгаа эмзэг байдлуудыг их хүндээр тусгасан байна. Зарим нэг юм жаахан маапаатай санагдлаа. Жишээлбэл Агаар мандалаас хөлөг нь гарахдаа зүгээр л хог сэтлээд гарах юм. Энэ пантаз гэхэд бас арай л хэтрүүлэгтэй юм шиг байна. Бас шинэ схемтэй болчоод юм санаж болдог юм уу?Хиймэл оюун ухаан тэгж хөгждөг юм уу? Зөгнөлт гэдэг утгаараа тэгсэн юм болов уу даа бүү мэд. Одоо гэхдээ анимац гэхээс илүү оросын хүүхэлдэй илүү хүчтэй байгаа юм шиг санагддаг. Сэдэв нь ардын, эсвэл холимог байдаг. Мэдээж техникийн хүний нүдэнд анимац бол гайхамшигтай харагдах байх л даа. Хамаагүй илүү бодитой харагдах байх.

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. Ай лоов картүүн вээрий маач!

    ReplyDelete
  8. Ganbaa
    Яг наад агаар мандалаас хог цөмөлж гарч ирдэг хэсгийг чинь бичих гэж байгаад мартсан байна лээ. Ер нь бол байнаа тэр хог цөмлөдөг бол байж болох төсөөлөл. Харин шинэ схемийн хувьд би яаж санаад байгааг нь ойлгоогй тэр бол хүүхэлдэйн кино ёстой пантаз:P нь байх гэхдээ л гоё зохиомж болсон.
    Оросын хүүхэлдэйн кино одоо л сэргэх гэж байгаа юм билээ. Анх баруунд disney хүчээ аваад эхлэнгүүд орос ч гэсэн ийм юмтай байх ёстой гээд союзмултифилем-ыг байгуулсан гэдэг тэгээд сайн сайн бүтээл хийсэн. Харин орчин үед бизнесийн шинжтэй болоод ирэхэд нэг хэсэг унасан байх. Одоо гоё гоё хүүхэлдэй хийдэг болсон юм шиг байна лээ. Сүүлийн үеийн гэвэл Алеша Попович и Тугарин Змей -г үзсэн дажгүй санагдсан. Эндээс л одоо сэргэж байгаа юм байна гэж бодсон.

    Зараа.
    OOOK

    ReplyDelete
  9. Xuuxeldein kino ch xuurxun shuu

    ReplyDelete
  10. sanakae ahaa ta ene google adsense iin talaar buur neg delgerengui saihan tailbarlaad yaj boloh talaar tuslamj ogooch

    ReplyDelete