Ямар blog provider сонгох вэ?

blog writerМонголын интернет хэрэглэгчид маань блог далайд сэлээд, живээд, хөвөөд, урсаад удаагүй байна. Тэгвэл ямар blog provider дээр блогоо бичвэл ашигтай, эвтэйхэн байдаг вэ?
Яагаад? гэсэн талаар санал асуулга аваад сар шахуу болж үр дүнгээ багцаллаа.
Ямартай ч миний блогоор орж ирсэн болон бусад газар байрлуулсан санал асуулгын дийлэнх хувийг blogger гэсэн санал авсан байна. Энд нэг сонирхолтой юм нь блог бичихгүй гэсэн санал бас чамлахааргүй авсан байх юм.


Санал асуулгын үр дүнд
  • blogspot.com 52%
  • wordpress.com 8%
  • blog.banjig.net 23%
  • blog.gogo.mn 8%
  • miniih.com 2%
  • blog.mn 0%
  • delhii.net 0%
  • Блог бичихгvй 2%
гэж гарсан байна. Мэдээж дэлхий нийтээрээ blogspot, wordpress хоёр хүчтэй ашигладаг учир санал асуулгад маань ч батлах мэт үр дүн гарсан харагдаж байна.

Blogspot дээр загвараа өөрөө янзлах боломж өргөн дээр нь google adsense тавьж мөнгө олох боломжтой, хэрэглэгчийн хэсэгтээ тодорхой ойлгомжтой цөөхөн цэс байдаг учир их хэрэглэгддэг. Дээр нь манай монголчууд хамгийн анхны блогчид blogspot-ыг сонгосон байдаг.

wordpress хэрэглэхэд амар боловч үндсэн загвараас гадна өөрчлөлт хийхэд төлбөртэй байдаг, google adsense тавих боломжгүй нь их тооны хэрэглэгчидээ алдах шалтгаан болсон.

blog.banjig.net нь блог бичдэг монголчуудын маань дийлэнх хувийн ашигладаг блог үйлчилгээ болчоод байгаа. Гэхдээ загвар болон кодчлол дээрээ анхаарах хэрэгтэй санагдсан.

blog.gogo.mn бараг отгон блог үйлгээ үзүүлэгч гэж хэлж болно. Ямартай ч загвар, дотоод удирдлага сайтай. Санал асуулга дээр 8% авсан байна.

miniih.com хамгийн гол дутагдал бол domain-ы асуудал гэж хэлж болох байх. Одоогоор агуулга хэлбэртэй url харагддаг нь нэлээд хэрэглэгчидэд хэвшээгүй зуршил болж байх шиг байна.

Монголын блог хостуудын дотоод удирдлага нь зарим нь wordpress, зарим нь blogspot-той төстэй гэхдээ эх хэл дээрээ бүтээгдсэн програм ашиглан блогдоно гэдэг бол сайхан хэрэг.
Мэдээж эдгээр блог үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн програмаа нээлттэй эх эсвэл толгойгоороо бичсэн дээр нь удаан хугацаанд чанаржаагүй байгаа учир чамгүй алдаа гарч блогчидын уурыг бардаг юм шиг байгаа юм.
Миний хувьд банжигийн блог дээр сэтгэгдэл бичнэ гэдэг бол аз үзэх хэрэг болчоод удаж байгаа.

Блог бичихгүй гэсэн санал 2% байхыг бодвол ажиглагч талыг баримтлагчид чамгүй тоотой байдаг байх нь байна.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. bi blogspotdoo hairtai

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Чинийх ч гоё шүү Миний хувьд банжиг блог гайгүй юм шиг тэхдээ тэр сэтгэгдэл бичдэг хэсэг аан тийн бас тэр жоорло гэсэн холбоосыг байхгүй болгочуул зүгээр гэж боддын харин загварын хувьд өөрөө загвараа янзалж болох учираас тэр бол асуудал биш гэж үзэж бна хихи энэ миний л бодол шүү

    ReplyDelete
  4. Баагий15/7/08 15:47

    Банжигт ямар юмных нь олон сэтгэгдэл байх вэ дээ. Бие биенээ хэсэн чаталсан, хэлээ хазалсан бацаанууд. Хазгай муруй хүнд хэрэггүй бичлэгүүд.

    Тэр хэдэн мянган блогуудаас нь олигтойг нь тоолвол гарын 10 хуруу илүүдэнэ.

    ReplyDelete
  5. Сумьяа16/7/08 14:57

    Ингэж байгаан надад Google AdSense хэрэггүй. Гадны жаватай виджет хэрэггүй, ганцхан найдвартай юм л хэрэгтэй. Тийм болохоор вордпресстээ л юмаа бичиж байя дөө

    ReplyDelete
  6. Anonymous17/8/08 18:39

    Blogger ч үнэхээр мундаг л даа.
    Харин ганц нэг сул талыг нь дурдвал жирийн Монгол хүмүүс тэр болгон бараг уншдаггүй, уншлаа гэхэд Англи хэлгүй хүмүүс нь сэтгэгдлээ үлдээдэггүй юм шиг санагддаг.

    sanakae манайхыг огт мэддэггүй юу? эсвэл албаар орхисон юм уу? Уг нь би лав блогийг чинь байнга уншдаг бас http://blogmn.net/dusal блогтоо нэлээн дээр үеэс холбоосыг чинь байрлуулсан байдаг...

    Мөнхбаатарт баярлалаа. Одоогоор серверийнхээ асуудлыг ямар ч байсан тодорхой хэмжээнд шийдсэн, сэтгэгдлийн фийдээ зассан. Харин тэр фийдийн он сарын асуудал хуучин серверт GMT дэмждэггүй байсантай холбоотой байсан. Одоо зүгээр байх гэж бодож байна... Яг ямар алдаа байсныг мэдэхгүй байгаа болохоор хэлж өгвөл маш их баярлана. Мөн засч залруулмаар зүйлс байвал хэлж өгөөрэй!

    www.BlogMN.net

    ReplyDelete
  7. Sain uu. Manai site blogiin hayganii asuudalaa shiidej chadsan. Server ee bas buren shinechilsen. Odoo Shine shine nemelt systemuud hiij baiga. ta buhend tnx.

    ReplyDelete
  8. Banjig серверийн тал дээр бага зэрэг асуудалтай шүү. Би ч банжигийн блогоо блогспот луу нүүлгэх бодолтой байгаа.

    ReplyDelete