Firefox 3 гарлаа

 firefox 3Сүр дуулиан болоод байсан 24 цагийн дотор хамгийн их таталт хийлгэж геннисийн амжилт гаргах зорилготой firefox download day боллоо. Мэдээж 17-ны өглөөнөөс орой болтол firefox team-ыхны тооцоолж байснаас хувь илүү хандалтууд хийгдэж нэлээд сандаргасан байна.
Ойролцоогоор минут тутамд 9000 таталт хийгдэж байсан ба энэ нь 24 цаг гэхэд 5-7 сая таталт хийх боложтой гэсэн үг юм. Гэвч одоогоор амжилт хийсэн үү үгүй юу хариу гараагүй байна. Харин firefox 3 гарч санаа амраалаа.

Энэ үйл явдалтай холбогдон таталтаас хойш firefox3-ын хэрэглээ 300%-аар өссөн, google news дээр 500 сэдэв холбогдсон, mozilla party дээр 700 гаруй нөхөд нэгдсэн байх юм.
Сонирхолтой нь mozilla party дээр Microsoft-ын Internet Explorer-ын баг нэгэн бялууг бэлгэндээ өгсөн байна. ie team cakeХүмүүсийн ихэнх нь эдгээр багууд хоорондоо хонь чоно гэж боддог бол үгүй болж таарч байгаа биз. Ямартай ч эвтэй байхдаа хүчтэй гэж уул нь Энхбаяр ах хэлсэн л болохоос үнэн үг байгаа шүү дээ.
Firefox-ынхон Геннесийн амжилт бүтээхэд нь туслалцаа үзүүлсэн хүмүүст батламж олгож байгаа юм байна.
Your Guinness World Record Certificate for Firefox 3Та ч бас ийм батлажмтай болж болно. Энэ холбоосруу ороод өөрийн нэрийг бичэж оруулснаар pdf форматаар батламж таньд очно. Хэвлэж авнауу хадгалж авна уу таны дур.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Anonymous18/6/08 12:06

    saihan byaluu bna shuu :D

    ReplyDelete
  2. Realplayer-ийг дэмждэггүй л юм байналэй. Youtube этэрээс шууд видео татчихдаг байсан чинь болохгүй болчихсон. Ямар учиртай юм бүү мэд.

    ReplyDelete
  3. Firefox 3-г аль бета байхаас нь хэрэглэсэн дээ. Зарим нэг AddOns Firefox байдаггүй болохоор нь 2-г нь заримдаа хэрэглэдэг. Танк шиг л санагдаад байгаа шүү :P
    Тэр сертификатыг татсан татаагүй бүх хүн авж болохоор юм байна шд

    ReplyDelete
  4. SE
    Сайхаан сайхан.

    Зараа
    Тийм шүү. Нэмэлтүүдийн зарим нь ажиллахгүй жаахан тийм л санагдаад байгаа. Гэхдээ нээх удахгүй оруулж ирэх байх гэж найдаад байгаа.

    Эрдэнэбаатар
    Beta байхад нь нэг үзсэн хамаг нэмэлтүүд ажиллахгүй болохоор жаахан хүлээхээр шийдсэн. Одоо харин зарим нэмэлтүүд л ажиллахгүй байна. сертификатын хувьд тийм.

    Ямартай ч зорисон зорилгодоо хүрчихлээ 8 сая илүү таталт хийгдэж Геннисийн амжилт гаргаад их баяртай байна цаадуул чинь.
    Эндээс

    ReplyDelete
  5. Ачаалал нь огцом ихсээд зарим mirror сервер down болсон сурагтай байсан шүү..

    ReplyDelete
  6. Anonymous21/6/08 17:25

    Minii bodloor umnuhuusuu saijraagui ym shigee harin ch muudsan bololtoi. Minii PC-d baigaa ym bolov uu genet ih achaalal uguhuur DOND'T SEND gesen aldaa garaad alga bolchood baih ym ug n 2 n gaigui l bsan ym daa. Hediigeer toond uchir baidag avchig 3 gesend n jaahan setgel dunduur baina.
    ORg

    ReplyDelete
  7. Галт үнэг 3 маань компютерт үзүүлэх ачааллын хувьд илт багассан нь сайхан байна.

    Муу нь гэвэл байс гээд уначихаад байх юм. Тэр нь жаахан тиймхэн...

    Нэмэлтүүдийн хувь 3.0 хувилбарт зориулсан хувилбарууд нь ихэнх нь гарчихсан байна лээ... Хамгийн гол нь Галт цох маань ажиллаж байна... :)

    Харин RealPlayer-ийн нэмэлт ажиллахгүй байгаа нь тун тоогүй... Ганц youtube гэлтгүй толилуур дээр тоглож буй бүх видеог хамгийн хялбараар татдаг байсан юм... :(

    Сүлжээндээ ямар нэг галт ханатай газруудын хувьд бас л үл ойлгогдох алдаа гараад байгаа... (Энэ нь сүлжээний галь ханаруугаа нэвтэрч орох хуудас дуудах үед)

    ReplyDelete