Google reader-ын Ninja

Бага байхдаа нинжагаар өвчлөөгүй манай үеийн хүүхэд байвал гайхахад илүүдэхгүй. Учир нь нинжа бол юу г л бол юуг чадна - бидний шүтээн. Усан доогуур, модон дээгээр гээд л явахгүй газаргүй. Манай талын нинжа утаа доошоо шидлээ пүн өөрөө байхгүй.
- Хаачсан бэ? Хаачсан бэ?
- Уулын орой дээр хохо гээд байж байна.
ингэж л яриж төсөөлөж ирсэн улс шүү.
Тэгвэл Нинжа гуай одоо хүртэл байсаар байна. Бүр бидний сайн мэдэх, өдөр дутамын хэрэглээ болсон google reader дотор байна гэвэл та итгэх үү?

Тэгвэл тэрхүү нинжа жаалыг илрүүлэх аргыг хэлж өгөе.
1986- оноос японы Nintendo Entertainment System -д ашиглаж ирсэн Konami-ы кодын тусламжтай дэлгэцийн цаана нуугдаж чаддаг нинжаг илрүүлж чадна. Энэ кодыг юу билээ гэж бодож байгаа бол бид sega дээрх mortal kombat-ыг тоглохдоо яаж даралтуудыг хийж байснаа санаарай түүнийг чинь Конами код гэдэг юм байна.
Өөрийн google reader-луу ороод дэлгэцэн дээрээ харуулсны дараагаар гар дээрээс
↑ ↑ ↓ ↓ ← → ← → B A
буюу
дээшээ дээшээ доошоо доошоо зүүн баруун зүүн баруун B A гэсэн кодыг хийгээд хараарай. Та google reader-т нуугдсан нинжаг илрүүллээ шүү дээ.
Үүнийг google reader-ын улаан өндөгний баярт зориулан бүтээсэн юм байна.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Sanakae iim yum baih yostoi geed tsuhrulgvi oroldsoor baigaad medsiin hehe.

    Unuudur lifehacker.com deer tawigdsan baisan. Deer ved sega toglodog baihad pc niih n hvmvvs hotoos buun dewhiisen tsaas awchirtsan ter deer n mortal iin baahan ultimate uud. Tegeed ter bolgoniig hiij surah gej ih mungu oruuldag baij dee.

    ReplyDelete
  3. Мөнхбаяр
    Цаадуул чинь сонирхолтой юм их сэддэг шүү дээ. Үүнийг нь ажилчидын өөрсдийнх нь сонирхолоор буюу ажлын гадуур хийгддэг ажилуудаас оруулж ирдэг гэж байгаа. Үнэхээр үр бүтээлтэй юм байвал тэгээд л өөр дээрээ байрлуулдаг байх. Дээр нь google-ын хоёр ах чинь өөрсдөө их хөгжилтэй улсууд байдаг юм шиг байгаа юм.

    Баясаа
    Тийм шүү lifehacker.com-дээр байсан. Нэгдэхэд ордог сайтын маань нэг. Тэр sega-ны код гэж үнэн ядаргаатай юм байсан шүү. Mortal дээр зовж зовж нэг хоёр яргалдаг код бас комбо сурж билээ хэхэ.
    Харин энэ PС дээрээс тэр кодуудыг хийх гэж тамаа цайдаг юм.

    ReplyDelete
  4. Anonymous16/6/08 18:04

    "Манай талын нинжа утаа доошоо шидлээ пүн өөрөө байхгүй" нээрээ нэг тиймэрхүү юм болж байсан шүү хэхэ. Google ах ч үнэхээр янз бүрийн зүйл хийх юм даа сонирхолтой л юм.

    ReplyDelete
  5. Ene google chin tasraad tengeriin amitan boltsiin bshd

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. Хөөх ямар хөөрхөн юм бэ.. гоё юмаа.. Байнга л гоё сонирхолтой мэдээлэл оруулдагт том дэнкү шүү

    ReplyDelete
  8. Хэхэх яахнуу гээд хийгээд үзчихсэн чинь... Сонирхолтой юм...

    ReplyDelete