Adobe Acrobat 9 хувилбар бэлэн боллоо

AdobeПрограмм хангамжийн “аваргуудын” нэг Adobe PDF төрлийн файлтай ажиллах Acrobat программынхаа шинэ хувилбарыг бэлэн болгосон байна. Adobe Acrobat 9 программ өмнөх хувилбаруудаа бодвол зарим талаараа харьцангуй дэвшилттэй болж чаджээ.
Acrobat 9 –ийн гол онцлог нь натив хэлбэрээр Flash буюу хөдөлгөөнт технологийг дэмжих болсон бөгөөд Flash Player-т тохирон ажиллаж чадах бүх төрлийн видео дүрсийг PDF бичиг баримтанд оруулж өгөх боломжтой болжээ.

Ийм PDF файлыг уншихын тулд хэрэглэгч зөвхөн Adobe Flash Player программыг л компьютертээ суулгасан байхад хангалттай.

Мөн хэрэглэгч Acrobat 9-ийн PDF Portfolios онцлогийг ашиглан төрөл бүрийн форматтай бичиг баримтын файлыг нэг дор нэгтгэн РDF файл руу хөрвүүлж болно. Жишээ нь PDF Portfolios-ийн тусламжтайгаар бичиг баримт, дуу, видео, зураг, 3 хэмжээст биет зэрэг бүхий л төрлийн мэдээллээр PDF файл үүсгэж болох аж.

Уг шинэ хувилбарт дээрх төрлийн мэдээллүүдийг мэргэжлийн түвшинд байрлуулах хуудасны тусгай загвар бий. Түүнээс гадна хэрэглэгч Acrobat.com руу онлайн хандалтаар дамжиж интерактив мэдээлэлтэй PDF бичиг баримтыг бүтээж болно.

Adobe Acrobat 9 программ Windows системд зориулж Аcrobat 9 Pro Extended, Acrobat 9 Pro болон Acrobat 9 Standard гэсэн 3 хувилбар гарч байгаа бөгөөд Mac хэрэглэгчид зөвхөн Acrobat 9 Pro-г ашиглах юм байна. Adobe Acrobat 9 программын эдгээр хувилбарууд англи, франц, герман, япон хэл дээр энэ 7 сараас худалдаанд гарах аж. Үнийн хувьд Acrobat 9 Pro Extended хувилбар $699, Acrobat 9 Pro $449, Acrobat 9 Standard $299-оор зарагдана.

src : Сyber World

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Anonymous4/6/08 16:54

    Гоё л юм. 7-н сард нь бараг кракдчихсан хувилбарыг нь зарах байх да тэ

    ReplyDelete
  2. 7 сард гэлгүй бараг гарч байгаа байхаа.

    ReplyDelete
  3. Adobe-ын бүтээгдэхүүнүүд Version ахихаараа жам ёсоороо сайжирдаг ч гэсэн Performance-нь хэцүү (өндөр) болчих гээд байдаг талтай. Энэ удаад яаж байгаа юм бол доо...

    ReplyDelete
  4. Anonymous7/6/08 00:32

    uneheer goy bolson yum shig bn aa., trial n arai garaagui yum bn., performance n baga zereg nemegdsen bn umnuh huvilbaruudiig bodvol.,

    ReplyDelete