Удахгүй gogo messenger-тэй болохнээ.

gogo.mn-д Монголд байгаа интернет хэрэглэгчид нэлээд талтай. Учир нь хуудас content-ын татагдах хурд өндөр байдаг. Тэр дундаа share.gogo.mn-ыг өөрийн хэрэгцээндээ их хэмжээгээр ашигладаг болсон байна. Удахгүй gogo.mn маань Монголын гэсэн messenger-ыг хэрэглэгчдэдээ хүргэх гэж байгаа юм байна. GoGo Мессенжерийн үйлчилгээний тайлбар, нөхцөлүүд нь Монгол хэл дээр хийгдсэн тул хэрэглэхэд хялбар. Мөн cэтгэл хөдлөлөө илэрхийлэх дүрс зургууд нь Монгол төрх, Монгол хэлийг агуулсан тул илүү дотно хэрэглээг бий болгох аж. :D энэ дүрсийг яаж илэрхийлснийг харж байгаа биз.

Gogo messenger-ын онцлог нь :
  • Мэдээ мэдээлэл авах. News.gogo.mn-ын зарим мэдээлэл болон цаг агаар, зурхай зэрэг мэдээллийг авах боломжтой.
  • Чатлах. Мэдээж messenger-ээр чатлаж л таараа өөр юунд ашиглах вэ дээ.
  • Файл дамжуулах. Би хувьдаа энийг л дажгүй юм байгаасай гэж хүсэж байгаа. 50mb хүртэл хязгаартайгаар хоорондоо файл дамжуулна. Мөн үүнийгээ ашиглан дэлгэцнийхэ хүссэн хэсгийг найздаа харуулах боломжтой гэж байгаа.
  • Mail, Messege (SMS) бичих. mail.Gogo.mn энэ үйлчилгээ байдгийг мэдэх байх.
  • Тэмдэглэл хийх. Нэг үгээр өдрийн тэмдэглэлээ gogo messenger дээрээ хийгээд явж болно гэсэн үг.
  • Сурталчилгаа байршуулах. Yahoo Messenger-ын доор байдагтай адилаар ийм зүйл хэрэглэгчдэд харагдах нь байна. Харин байгууллагуудын хувьд яг хүн хүнд хүрсэн сайхан сурталчилгааны арга хэрэгсэл болох байх. Харин хэт том битгий байгаасай гэж залбиръя.
Одоогийн төлөвлөж байгаагаар 6 сарын 1-д gogo messenger-ыг нэвтрүүлж эхлэх юм байна. Тэр хүртэл сайжруулалт хөгжүүлэлт хийгдсээр байгаа учир дээр дурьдсан зүйлст өөрчлөлт гарч магадгүй. Ямартай ч smile-уудыг нь харахад хөөрхөн харагдаж байна шүү.

Холбоос: http://messenger.gogo.mn/

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. Шүд нь хэтэрхий том юм аа.
    Хужаа ч юм шиг :(

    ReplyDelete
  2. Жинкэн монгол бор хүү бнашд

    ReplyDelete
  3. Anonymous12/5/08 21:25

    өө заза сайхан л мэдээ байна. хөдөлмөрч улс юмааа

    ReplyDelete
  4. Anonymous13/5/08 02:41

    Уучлаарай, Контактны юм олоогүй тул энд болон өөр ганц нэг газар биччихлээ. Танд үүнийг санал болгож байна.

    http://www.terguun.com/news.php?readmore=941

    ReplyDelete
  5. Баяраад
    Хэхэ наадах чинь бүр хөдлөнө гээч. Тэгэхлээр ямар санагдах бол. Хужаа шиг ч гэж муухай хэлж байна шүү.

    Бадкад
    Минийхээр бол шар.

    Zангга
    Хөдөлмөрч улсаа. Гарахаар нь л хөдөлмөрийнх нь үр дүнг харна даа.

    Anonymousд
    Tnx сайхан мэдээ байна лээ.

    ReplyDelete
  6. Anonymous19/5/08 00:10

    Монгол мессенжэр гэхээр гоё сонсогдож байна шүү. Pidgin шиг л юм байгаа байхдаа. тэхдээ өнгө дизайн энэ тэр илт сайн харагдаж байна. Хурдан гараасай туршиж үзэх юмсан.

    ReplyDelete
  7. Хосоод
    Би бас хурдан гараасай л гэж бодож байна. 6,1-д гэсэн хүлээхээс яахав.

    ReplyDelete
  8. нөгөөдөх чинь, гарчиж, хэрэглэж үзээрэй хүмүүсээ, надад лав таалагдлаа...

    ReplyDelete