Global CEO Д.Сайнбаяр

Global CEOЭнэ жилийн нэлээд гайгүй tv show болох UBS-ын global ceo буюу хэсэг залуус хэсэг залуусаар мөнгө хийж байгаа нэвтрүүлэгийг чамлахааргүй үзэгчид үзэж байгаа.
Миний хувьд уг шоуг Монгол залуус ямар хүчтэй болохыг, ямар чадварлаг болохыг, юуг хийж чаддагийг харуулж байгаагаараа авууштай тал өндөртэй гэж бодож явдаг. Ямартай ч эхлэснээсээ хойш 8 дахь даалгавар хүртэл хасагдах нь хасагдаж үлдэх нь үлдсээр final-ын шатруугаа ойртож байна.


Энэ удаад Gloabal CEO-гийн талаар биш уг шоунд оролцож байгаа Сайнбаярын талаар бичих гэсэн юм. Учир нь Сайнбаяр бол програмист :D (Талцнаа.)
IT чиглэлээр ажиллаж сурч байгаа чадварлаг залуус олон бий. Тэдний нэг нь яах аргагүй Сайнбаяр мөн байх ёстой. Иймээс энэ хүний сайн талыг олж харж бусад журмын нөхөд (бас би) нь өөртөө шингээвэл зохилтой.

Ингээд Д.Сайнбаярын товч танилцуулга.
 Global CEO СайнбаярДаваабатын Сайнбаяр
Төрсөн он: 1981
Боловсрол: 1999 онд АНУ-н Айдахо мужийн дунд сургууль, 2005 онд АНУ-н ДеВрай ИС-ийг компьютерийн мэдээллийн систем мэргэжлээр бакалавр (magna cum laude дүнтэй), 2006 оноос АНУ-н ДеПаул ИС-д сүлжээний аюулгүй байдал сэдвээр магистрант. Оюутны засгийн газарт 2 жил тэргүүлэгчээр ажилласан.
Бизнесийн туршлага: Америкийн Монголчуудын байгуулсан хамгийн анхны 10 компаний нэг, компьютерийн засвар үйлчилгээ, IT consulting, вэб дизайн, цахим худалдаа үйлчилгээний Dayan Solutions (Даян Шийдэл) компанийг 2004 онд Чикаго хотод үүсгэн байгуулсан. Чикаго, Лондон, Токио, Сөүл, Улаанбаатар хотод салбартай гадаадад суугаа монголчууд болон монголч түмэнд зориулсан ном түгээдэг "Номун Далай" интернэт суурьт дэлгүүрийн сүлжээг үүсгэн байгуулж, 2007 оноос Номун Далай сүлжээний ерөнхий зохицуулагч, АНУ дахь салбарын захирлaaр ажиллаж байна.
Хэлэх дуртай үг: The world is flat -Дэлхий бол хавтгай

GLOBAL CEO-ын хамгийн сүүлийн даалгавар (баригдаагүй байгаа барилгыг байхгүй байгаа хүнд 3н өдрийн дотор олж түрээслэх) дээр манай хүн "тэнэг даалгавар" гэж хэлсэн гэж сонссон. Хэрэв тэгсэн бол "гоё хэлсэн" л гэж хэлмээр байна. Хэт шуналын сэдэлттэй даалгавар. Энэ бол миний бодол.
Ингээд түүний төлөө санал өгөх хүн байвал саналаа өгөөрэй

Холбоос:
Сайнбаярын дэлгэрэнгүй танилцуулга.
Хувийн блог
Global CEO

PR хийсэн sanakae :P

Холбоотой мэдээлэл

12 comments:

  1. Харамсалтай нь үзсэнгүй дээ. Одоо дуусч байгаа гэсэн үг үү?
    Олон ТВ болохоор хаана нь юу гараад байгаа нь мэдэгдэхгүй хэцүү юм аа.

    ReplyDelete
  2. Энэ оролцоод бгаа нөхөр чинь АНУ-д олон жил болцон тэдний ажлын менежментэд чанагдсан гэсэндээ бусдаасаа арай дөнгүүр харагдаад бх шиг бсан.
    Бодул энэ түрүүлэх бхаадаа.
    ГЭхдээ чи бас арай муухай пи ар хийж бна шүү. Таалагдлаа таалагдлаа гэхэд ингэж пи ар дах гэж бхуу даа таминь.

    ReplyDelete
  3. Амарсайхан ахад
    Одоо дуусаж байгаа нийт 16 хүнээс одоо чинь 4 үлдчихсэн байгаа юм байна. Манайд хэтэрхий их хэрэгцээгй суваг байна. Солиход ямар ч хэрэггүй юм гарч байдаг юм. Одоо бүр сонгууль гээд нэг нөхөрийн тухай л гараад байхдаг болж.

    Бадкад
    Харин түрүүлээсэй л гэж бодож байна.ПР ч харин бага хийсэн шүү. Гэхдээ ямартай ч ариусахаар нүдээр хараагүй шүү :P

    ReplyDelete
  4. Anonymous13/5/08 01:22

    Sainaad dutagdal bi shuu, yamar ch bsan turuuleh bhaa turuulehgui ch gesen turuuluuleh yum shig bn lee, nevtruulguudiig aldag onog oldsonoor l uzej bgaa...yaahav huviin bodol shuu.

    ReplyDelete
  5. Anonymous13/5/08 02:42

    Уучлаарай, Контактны юм олоогүй тул энд болон өөр ганц нэг газар биччихлээ. Танд үүнийг санал болгож байна.

    http://www.terguun.com/news.php?readmore=941

    ReplyDelete
  6. Anonymous14/5/08 19:48

    he is cool. yer ni uhaantai zaluu. niitleluud ni ih sain. amjilt!

    ReplyDelete
  7. NBC suvgiin Apprentice geed showg Donald Trump terbumtan hotolj avyaslag zaluuchuudiig ooriinhoo companid jiliin 100k-iin tsalintai ajild oruuldag tuunii negen huvilbar shig sanagdaad baina.

    ReplyDelete
  8. Ганзүүмд
    Хүн бүр л дутагдалтай шүү дээ. Түрүүлэхгүй ч түрүүлүүлнэ гэж юу гэсэн үг үү. Нөхөр Жадамба түрүүлчихсэн.:|

    2дахь anonуmousд
    блогыг нь уншсан юм бичиж сурсан залуу байна лээ.

    Барималчад
    Наадахыг чинь мэдэхгүй ээ :P

    ReplyDelete
  9. Anonymous20/5/08 16:18

    Uunii omno shan zuil sanaachilsan chamd bayar hurgie, bid zaluu humuus bie bienee l demjih heregtei tegvel bidnii zaluusd hiij chadahgui hurehgui gazar gej bhgui, Sainbayariin huvid bol Mongoliin maani undesnii CEO zaluu shu chini /friidmanii/ orchuulsan nom minii shireenii mine nom bolso. nevtruulgiin huvid shan nebtruuleg gehdee l ene heden zaluugaar ih ch mongo hiilgelede Otgonbat ugaasa uhaantai ovjin zaljin siireg tolgoi bga umaa hehe
    Sainbayart hezee negen tsagt nom deree gariin usgigni zuruulnaa

    ReplyDelete
  10. sain u, bi bas nevtruulegt oroltsogchidiin neg demjigch ni bainaa. als holiin australia ulsaas mendchilj baina.

    bidnii heden zaluus busdaasaa sanaa avaad, sain saihand hotloh zuils neleen olj medsen baih gej naidaj baina. nadad bas heregjuulchihmeer mash olon sanaa baina, haaya yariltsmaar baival orood irtsgeej baigaarai.

    bugded amjilt!

    www.gegeen.com
    gegeen@yahoo.com

    ReplyDelete
  11. Урт шөнөд
    Бие биенээ дэмжиж сурах гэдэг чинь зөв шүү. Монголд энэ зан л дутаад байгаа юм. Гэхдээ худлаа нэгнийгээ хөөргөх биш үнэн зөв шудрагаар дэмжих хэрэгтэй гэж боддог. Отгонбатын хувьд ч угаасаа сэргэлэн байгааг нь Монголчууд бүгд харж байгаа байхаа. Бид тийм л байх хэрэгтэй байна.

    Гэгээн
    Та нарыг бас би дэмжээд байгаа. Олон олон залуучуудыг гадагшаа гарч боловсрол эзэмшихэд нь түлхэц дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож байгаа шүү

    ReplyDelete
  12. Anonymous25/6/08 03:54

    ugin bol toruuleh baisan zaluu.
    yegtee P.R ingej heej bolohgvi.
    Minii bodoloor bol man hun denduu "take it seriously"I heard his speech too political.In my opinion.He does have bright future.Only if he know so.

    ReplyDelete