Firefox extension: PicLens

Firefox extension PicLensFirefox-ыг хэрэглэ гэж үглэсээр байтал залхаж байгаа байхаа. Ямартай ч миний блог IE дээр бараг ажилладаггүй гээд хэлчихэд буруудахгүй. Үүнд учир жанцан их байгаа. Ярих юм бол урт түүх гэдэгчлэн бичих юм бол урт бичлэг болно.
Firefox-д элэгтэй улсуудын ач буянаар гайхалтай гайхалтай өргөтгөлүүд байдгийг мөн бий болсоор сайжирсаар байгааг бид мэднэ. Энэ удаад Mo найзынхаа санал болгосон PicLens өргөтгөлийн талаар бичиж байна.

PicLens гэх энэхүү өргөтгөл нь таны веб хөтөчийг full-screen 3D хөтөч болгон google, SmugMug, Photobucket, Yahoo, Flickr, Deviantart, Youtube гэх мэт web-үүдээс зураг болон видео-г таны хүсэлтийн дагуу харуулна. Харуулахдаа зүгээр ч жагсаагаад харуулчихгүйээ. "3н хэмжээст хана' мэтээр харагдаж бүх хайлтын үр дүнгүүдийн хооронд баруун ба зүүн гэсэн хөдөлгөөнөөр төвөггүйхэн очиж тухайн сонгогдсон зураг болон видеогоо харах боломжтой. Хамгийн гол нь хурд. Таныг хайлтын эхний шатанд гарсан зүйлсийг харж байх хооронд дараагийн жагсаалтуудыг гаргаж байна.

Холбоос: Өргөтгөлийг татах

Холбоотой мэдээлэл

1 comment: