Digital Apartment in Mongolia

Орон сууцны үнэ тэнгэрт хадаж мань мэтийн улсын бодол талаар өнгөрч Амараа ахын халаасны өрөөгөөр амьдрах болсон энэ үед Тайванийн “Гуо Дэн”ын монгол дахь “Кэй энд Ти констракшн” компани нь Улаанбаатар хотын хамгийн өндөр чанартай дижитал хороолол болох Баянзvрх дvvргийн XIV хорооллыг бvтээн байгуулах ажилдаа ороод байна гэнэ. Бас л ТОМ нэр шүү. Мэдээж нэрнээс нь эхлээд сүрдмээр мэт боловч агуулгын хувьд их энгийн санагдлаа. Тухайн орон сууц ямар болоод digital apartment болоод байгааг сонирхоё.
Өндөр хурдны интернэтээр хангаж өгнө. Энэ талаар яриад байх зүйл байхгүй. Ихэнх хүн мэднэ. Шинэлэг гэж хэлэхүйц зүйл бол тухайн хороололыг тэр чигт нь хангаж зөвхөн үүнийгээ хянаж, ажиллуулах хамт олон байх аж. Энэ болж байна шүү.
Мөн ерөнхийд нь багцлаад хэлэхэд Ертөнцийг таны гарт гэдэг шиг гэрийг чинь таны гарт гэсэн уриаг бусад үйлчилгээнд нь хэлчиж болмоор санагдлаа. Гэрийн бvхий л систем хөгжим, мультмедиа төхөөрөмжийг нэгдсэн удирдлагаар хангана, гэрийнхээ цахилгаан хэрэгслийг алсаас болон программаар удирдана, аюулгүй байдал хамгаалалтын үүднээс орох, гарах хөдөлгөөн хаалгыг удирдлагаар хангаж дохиолол, аваарын мэдээ дамжуулна, байрны дулаан, цахилгаан, ус гэх мэт бүх зардал хэрэглээг интернетээр дамжүүлан хянаж өөрөө өөрсдөдөө хяналт тавьна гэх мэт. Ер нь бол үг үйлчилгээнүүдийн зарим нэг нь нэвтэрсэн орон сууцнууд монголд нэлээдгүй бий. Хамгийн гол эдгээр бүх үйлчилгээ нь зөвхөн нэг өрх гэрийн хүрээнд биш хороололын хэмжээнд цогцоор шийдэгдэх учраас дижитал хороолол болоод байна даа.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Anonymous1/5/08 09:09

    boduul une gej "uuchlaarai" bh da

    ReplyDelete
  2. Энэ ашиглалтад орлоо ч халаасны өрөөндөө хэвээр биз...

    ReplyDelete
  3. Загвар хаус нь баянзүрх дүүрэгт баригдах юм гэсэн байх аа. Гэхдээ 1500 л байсан ш дээ. Уучлаарай биш ээ. Надаас бусдад нь байдаг л нэг үнэ. Илүү ихийг орон сууц.мн-ээс уншаарай. Дэлэгэрэнгүй байсан санагдаж байна.

    ReplyDelete
  4. Anime-д
    Мэдээж уучлаарай.

    Баярсайхан-д
    Ер нь бол энэнээс наад талынх нь ч Anime-ын хэлдгээр уучлаарай шд хэхэ.

    Ganbaa-д
    Тийм уу 1500 байсан гэж үү. Үнэхээр ийм бол 1500 байхгүй байлгүй дээ. Цаадуул чинь ярихдаа нэг өөр хийхдээ нэг өөр хийснийхээ дараа бас нэг өөр хэлдгийг мэдэж байгаа биздээ.

    ReplyDelete