Data center: Үндэсний өгөгдөл мэдээллийн төв

Data centerТомоохон улс гүрэн болон хөгжиж буй орнууд өөрсдийн үндэсний онцлог, ёс заншил, хэл соёл, гэх мэт ер нь аваад хадгалчихаар чухал мэдээлэлүүдийг бүгдийг нь багцалж хадгалаж байдаг үндэсний өгөгдөл мэдээллийн төв буюу data center-тэй байдаг. Ерөнхий сайд Баярын санаачилсан “Төгөлдөржих” зорилгын хүрээнд монголын иргэний бүртгэл мэдээллийг нэгтгэж цэгцлэн мэдээллийн сан үүсгэх зорилгод тулгуурлан нэг мөсөн Үндэсний өгөгдөл мэдээллийг төвийг байгуулахаар болсон байна.

Мэдээж мэдээллийн бөөгнөрөлд халдлагын аюул байнга байх учраас энэ тал дээрээ олон улсын туршлагыг судалж байгаа юм байна. Улмаар Францын мэргэжлийн байгууллага энэ хэсгийг хариуцаж хийхээр саналаа өгсөн байгаа гэнэ.
Ингээд 20080522-нд Японы хөрөнгө оруулалтаар 90н хэдэн тэрбум төгрөгөөр баригдах “Үндэсний өгөгдөл мэдээллийн төв”-ын барилгын шавыг тавьжээ. Тухайн барилгын ерөнхий эзэлхүүн газар доор байрлах юм байна. Энэ нь хамгаалалт аюулгүй байдал, байгалийн аюулт үзэгдэл зэрэгт тэсвэрлэж үлдэх боломжийг бүрдүүлдэг байна.
2012 он гэхэд бүх юм жин тан болсон байна гэж үзэж байгаа юм байна.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. өдий хүртэл ийм зүйлгүй явж ирсэн гэж бодохоор Монголчууд их л завгүй байж дээ. Үнэхээр мундаг цогцолбор юм билээ. Нөөц datacenter -г нь Багануурт байгуулна гэж сонссон.

    ReplyDelete
  2. Anonymous25/5/08 17:22

    Хожуу ч гэсэн болох гэж байгаа нь сайхан юмоо. Тэрэнд нь гар бие оролцчихвол МТ - ээр сурсан хэрэг ч гарна даа.

    ReplyDelete
  3. Баясумд
    Гоё юм болох байх гэж найдаж байгаа. Хамгийн гол нь баригдсан хойноо хаалттай хаалга биш нээлттэй л байгаасай гэж хүсэж байна. Манайхан чинь нэг том юм баричихаад харуул хамгаалалт хар цоож тавихдаа хэтэрхий шүү дээ.

    Юукисанд
    Гар бие оролцвол сайн шүү. Гэхдээ тэрийг ер нь монголчуудаа оролцуулж хийх шинжгүй юм шиг байна лээ. Манайхан чинь гадныхныг шүтэж амьдардаг улс шд

    ReplyDelete