
Ер нь бол ингэж татаж авч байснаас цомогийг нь худалдаад авчихвал "үл хөдлөх" хөрөнгө өөрт үлдэх нь байна шүү дээ.
Энэ үйлчилгээ зөвхөн Болдын энэ цомогоор дуусахгүй цаашид Монголын хамтлаг дуучидын шинээр гаргасан цомогуудыг online худалдаалах гарц болох нь байна. Шинэ юм ч сайхан шүү.
Gogo.mn-ээс дуу татах үйлчилгээний нөхцөл
- Дууг амжилттай татаж авах эсэх нь юуны өмнө Таны интернэтэд холбогдож буй хурдаас шууд хамаарах тул 588 дугаарт код илгээн нууц дугаар хүлээн авснаас хойш интернэтийн хурдаас шалтгаалан дууг татаж авч чадаагүй хариуцлагыг GoGo.mn хүлээхгүй болохыг анхаарна уу.
- Дууг татаж авах холбоос тус бүрийг зөвхөн 3 удаа дарах боломжтой. Өөрөөр хэлбэл татаж авах холбоос дээр 3 удаагийн хандалт хийгдсэн үед тухайн холбоос хүчингүй болно.
- Дууны 10 оронтой кодыг 588 дугаарт илгээхийн өмнө тухайн кодонд харгалзах үнэтэй сайтар танилцана уу.
- Дууны кодыг 588 дугаарт илгээсний дараа системээс нууц дугаар бүхий хариу мессэж ирнэ. Нууц дугаар бүхий хариу мессэж хүлээн авснаар Таны утасны нэгжнээс тухайн дууны үнэ хасагдана.
- Хэрвээ нэгэнт Та нууц дугаар бүхий хариу мессэжийг хүлээн авч Таны утасны нэгжнээс хасагдсан бол буцаан олгогдохгүй.
- Хэрэглэгч Та GoGo.mn-ээс татаж авсан дууг зөвхөн амины хэрэгцээндээ ашиглана уу.
- Дууг бусдад түгээх, дахин борлуулахыг хориглоно
0 Сэтгэгдэл:
Post a Comment