Hidden google pages

Энэ удаа бас л google-ын талаар бичиж байна. Одоо ухаантай хүн google-ыг ашигладаг гэсэн үг гарчихсан, хэрэглэгдсээр ирсэнг зарим нэг нь мэдэж байгаа байхаа. Ер нь аливаа юм цаанаа бяцхан ч болов нууцтай, эсвэл нийтэд дэлгэрээгүй хэрэглээний хүрээтэй байдаг даа. Google-д ч бас тийм хуудсууд байдаг юм байна. Ингээд эдгээрийн талаар товчхон хүргэж байна.

Google Moms
Ээжүүдийн өдөрт зориулан хийгсэн бололтой. "Та нараас илүү сайн ээжийг хаанаас ч олохгүй" гэсэн байна. Ингээд бодвол google-ийнхий ээжүүд бололтой.

Google Beta Logo
Google анх гарч ирж байхдаа буюу beta хувилбар дээрээ байхдаа ашиглаж байсан logo.

Google Heart 1 болон Google Heart 2
Валентины өдөрт зориулагдан хийгдсэн хуудсууд.

Google's Metaplex
Google-ийнхэн 4сарын 1н гэж байна даа.

Google Newsletter
Хэрэв та google blog-ыг уншдаг бол энд юу бичээтэй байгааг нь хараад төвөггүйхэн ойлгоно. Google-ын үйл явцуудын мэдээний архив.

Google's Search Statistics For 9/11/01
Энэ өдөр google-ын хэрэглээний статистик ямар байсанг харуулсан хуудас. Тухайн үйл явдал болсны дараагаар минутад 6000 хайлт хийгдэж байсан байна.

Google Zietgeist
Сүүлчийн жил, сар, долоо хоногт хамгийн их ямар(query) хайлт хийгдсэн харуулдаг. Энэ нь хүмүүсийн сонирхол хаашаа чиглэж байна гэсэн статистик гаргахад ихэд чухал гэнээ. Нэг үгээр хэлбэл google-ын нээлттэй тагнуулын алба гэсэн үг.

Google's Help To Build Better Query
google-ын тусгай түлхүүрүүдийг ашиглан хамгийн сайн хайлт хийж болдог. Тэгвэл эдгээр түлхүүр үгүүдийг тайлбарласан байна. (энд цухас бичиж байжээ)

Google Doodles
1999 оноос одоог хүртэл тэмдэглэлт баяруудаар ашиглагдсан google logo-уудын жагсаалт- архив. За тэгээд өрсөлдөгчид ч гэмээр нөхдүүдийг ч бас оруулсан байх юм. UncleSam, Microsoft, Mac, Linux, BSD Google бүхнийг санаж байдаг гэсэн байна. Бүх logo-нуудыг хараад байхад google logo-гоор hand draw, vector-лог зураг л тэнцдэг юм шиг байна.

Google's Languages
Google доор нь Монгол улс гэж байдаг даа. Тэгвэл энд нэлээд хэдэн мэдэхгүй улс байна. Зарим нь бүр hacker- нөхрийнх ч байх болтой. Bork, Bork, Bork!, thlngan Hol, H4x0r, lgpay Atinlay тусгай улсууд яаж юунд ашигладаг юм болдоо.

Britney
Дэлхий нийтээрээ Britney-г танина. Гэхдээ хойд солонгос африкын зарим оронд мөн манайд ч мэдэхгүй хүн байгаа байх. Google ашиглан britney spears гэж хайхдаа алдаж бичсэн бүх тохиолдлуудын давтамжийг харуулсан байна.

Non Google page
google.com дээр байрлаагүй ч google-д ажилладаг хуудас. Энийг сайн ойлгосонгүй.:)

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Мэдээлэл өгсөнд талархав.

    ReplyDelete
  2. hamgiin svvliih ni: herwee Google.com bish baisan bol iim l baih baijdee gesen utgatai yum shig baina.
    Ter tsaasiig boglood shuudangaar yawuulaad, hariu ni irehiig hvleeh ni ldee.

    ReplyDelete
  3. Баяраа
    Зүгээрээ чинийхээс бас мэдээлэл авдаг шүү. Бичээрэй.

    Hikari
    Харин нэг л ойлгомжгүй байгаа юм аа.:) Шуудангаар явуулж яах гэж байгаа юм бол.

    Zoloogg
    Блогоор чинь орж байсан юм байна.

    ReplyDelete
  4. Чөтгөр шиг амьтан юмаа чи. Сонин мэдээллүүд байна шүү. Надад их хэрэгтэй эд байна. Гялайлаа сээвэн бойс... :P

    ReplyDelete