Full Program Downloads,Games,Movies ... !?

Хаанаас full program олж татаж авах вэ? Хаанаас serial, crackыг нь хамгийн амархан олчих бол? Хаанаас new movie татаж үзэх вэ?
Энэ бүх асуудлыг шууд PhazeDDL-ээс.
Бидний ихэнх нь хэн нэгнээс ийм ч юм байна уу тийм ч юм байна уу гээд залхааж байсан байх. /Би ч тэгдэг :)/ Тэгвэл бага залхаахын тулд эхлээд шууд google ашиглаж байя. Дараа нь үнэхээр бусдаас тусламж гуйхаар бол тэднээс асууя. Миний хэрэглэдэг програм хангамжийн хамгийн эхэнд google шууд зогсдог. Заримдаа өөрийнхөө hard disk дээр байгаа зүйлээ хайж байснаас google-ээс хайчихсан нь хамаагүй хурдан байдаг. Үсрээд 10секунд зарцуулж байгаа юм.
Миний хувьд хамгийн анх serial, crack хайхдаа ямартай ч PC-гээ spyware-дуулж байсан юм байна. Дараа нь шинээр систем суулгахаас өөр аргагүй байдалд хүрч байлаа. Ер нь хууль бус юм хийж байгаа хүн хаана click хийж байгаагаа мэдэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Ерөнхийдөө санал болгоход хамгийн аюул багатай, олдох боломж өндөр нь crackspider. Хүн хүн л өөр өөрийн хайдаг газартай байх. Гэхдээ эндээс нэг хайгаад үзээрэй гэж хэлэх байна.

Эцэст нь AS-ын n3xus гишүүний quote: (миний adsense-ыг байнга дараатай)
www.google.com-oос яаж мэдээлэл хайх вэ?
  1. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Энийг хүн болгон мэддэг учираас илүүц нуршаад яахав. Жишээлбэл та Harry Potter киног хайхад олон үр дүн гарлаа. Бүгд төлбөртэй, эсвэл хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Зорилгодоо хүрч чадсангүй юу? Тэгвэл дараагийн түвшин лүү орцгооё.
  2. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.
    1. "+" тэмдэг. Үүнийг ашигласнаар заавал байх ёстой гэсэн утгыг агуулна. Жишээ нь "Harry Potter +3" гэж гуравдугаар ангийг нь хайна.
    2. "-" тэмдэг. Дээрх нэмэх тэмдэгийн эсрэг утгатай. Энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
    3. "~" тэмдэг. Үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Жишээ нь "~pig" ингэвэл гахай болон гахайны хамаатнууд гарч ирнэ. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч англиар тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
    4. "OR" тэмдэг. Энийг уг нь бол boolean төрлийн үйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд | гэж бичдэг. Амьдрал дээр бол "эсвэл" гэсэн утгатай. Та жишээ нь London эсвэл Paris дахь амралт сонирхож байвал "vacation london OR paris" гэж хайх хэрэгтэй.
    5. Тооны интервал оруулах. Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаараа дунд нь 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "DVD player $50..$100" гэж хайвал таньд 50-100 долларын үнэтэй DVD тоглуулагч олдох болно.
  3. Энэ төвшинд тусгай үгнүүд тайлбарлая (Эндээс эхлээд анхааралтай унш).
    1. "site::" үг. Тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зөвхөн Монгол сайтнаас хайхыг хүсвэл "site::mn" гэж эхлүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн маш олон янзаар ашиглаж болно.
    2. "intitle" энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг. Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя. Та "?intitle:index.of? mp3 (Хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал хүссэн дуугаа олох боломжтой. Жишээ нь хэрвээ би SlipKnoT хамтлагын IOWA хэмээх дууг хайх хэрэг гарвал би "?intitle:index.of? mp3 Slipknot Iowa" гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж чадна.
    3. "inurl" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернэт хаягийг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:balloon" гэвэл url д нь balloon гэсэн үг орсон бүх сайтыг олно.
Холбоос. Та google бага ашигладаг бол ийшээ ороод үзээрэй :)
Холбоос. www.google.com-oос яаж мэдээлэл хайх вэ?

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Mash ih bayarllaa. Ene ni unendee suuliin uyed ali ch forumuudad delgereed baigaa nadad ternii serial iig olood uguuch gedeg tahalt uvchinguus baga ch gesen sergileheer blog bolj ee. Bas minii byatshan huseltiig huleej avsand mash ih talarhlaa...

    n3xus.

    ReplyDelete
  2. oh yanna Sanakae! chi shuu xarin, that last message was a bit hard to figure out but my mongolian friend helped so I now understand. Magadgvi bi sonirxoltoi zvil biheex chategvi. Minni Monglar moxai bna O_o. 5 odor daraa bi mongol hecheel bn. Monglar goe xel bna, xarin amap xitsu!!! Sorry if my Mongolian is bad, I'm practicing. If you ever want to email me you can: ceweiner@gmail.com ... za, odoo bi saksanbombag toglaj. daraa ultzil

    ReplyDelete